​Нийслэлийн 24 МЕГА төсөлд 2,6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарлажээ

Admin
2026/05/29

Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан мөрдөн шалгах ажиллагааг хамтран явуулж байна.

Нийслэлд хэрэгжих 24 мега төсөл болон Туулын хурдны зам төсөл, 1-р тойрог зам төсөл, Сэлбэ дэд төв төсөлтэй холбоотой хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан хамтран явуулж байна. 

Одоогоор: 

  • Нийслэлд нийтийн тээврийн салбарын 6, авто замын салбарын 4, барилга хот байгуулалт дэд төвийн салбарын 4, эрчим хүчний салбарын 5, дэд бүтэц усны салбарын 5 төсөл хөтөлбөр буюу нийт 24 төсөл байгаагаас 11 төсөл нь ямар нэг санхүүжилт олгогдоогүй, 13 төсөл нь ямар нэг хэмжээгээр хэрэгжиж эхэлж байгаа буюу санхүүжилт олгогдсон төслүүд байна.
  • Дээрх 13 төсөл хөтөлбөртэй холбоотой 30 GB хэмжээтэй цахим файл болон 53 боть баримт материалыг холбогдох газруудаас гаргуулан авсан, хуульд зааснаар зөвлөмж гаргуулахаар холбогдох байгууллагад хүргүүлсэн, төсөл нэгж хариуцсан албан тушаалтан, аж ахуйн нэгжүүдийн удирдлага зэрэг өнөөдрийн байдлаар 135 хүнээс гэрчийн мэдүүлэг авсан.
  • Хуульд заасан үндэслэлээр дээрх төслүүдтэй холбоотойгоор арилжааны банк дахь 30 дансны нийт 2,6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан.
  • Одоогоор 7 газарт нэгжлэг, үзлэг хийж, холбогдох эд мөрийн баримтыг хураан авч цахим систем, гар утас, дансны мэдээлэл зэрэг 24 удаагийн үзлэг хийсэн.
  • Давхардсан тоогоор 5 сэжигтнээс 10 удаагийн мэдүүлэг авч, 2 хүнийг яллагдагчаар татсан, 2 хүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан.

Цаашид дээрх төслүүдийн санхүүжилтийн зарцуулалтыг шалгах, худалдан авах ажиллагаа, төсөл сонгон шалгаруулалтыг хуулийн дагуу хийсэн эсэх, авлигын гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдлыг тогтоохоор ажиллаж байна.

Эх сурвалж: АТГ 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​БНСУ-д аялахдаа үзвэр, үйлчилгээний хөнгөлөлт хэрхэн авах вэ? 11 цагийн өмнө
2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ Өчигдөр
​Нийслэлийн төсвийн тодотголыг ирэх 7 хоногт ээлжит бус хурлаар хэлэлц… Өчигдөр
Инфляц 11.2 хувьд хүрчээ Өчигдөр
16 настай хохирогч охины ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ханд… Өчигдөр
ИТХ-ын нөхөн сонгуульд 20-78 насны 92 нэр дэвшигч өрсөлдөнө Өчигдөр
НЭР ДЭВШИГЧ НАРТ ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА 2026/06/08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаал… 2026/06/08
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ПРОЦЕССЫН Д… 2026/06/08
​С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээнүүдийг ил болгохы… 2026/06/04
УИХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүл… 2026/06/04
Л.Дашдэмбэрэлийг МАН-ын Нарийн бичгийн даргаар томиллоо 2026/06/04
"Бизнесийн эрх чөлөөний тухай хууль" нэн яаралтай горимоор УИХ-д өргөн… 2026/06/04
​МУГЖ Д.Алтанхуяг ДБЭТ-ын захирлаар эргэн томилогджээ 2026/06/04
​НӨХӨН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАСНЫ ЗАГВАР, ТООГ БАТАЛЛАА 2026/06/04
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 2026/06/04
УДЭТ-ын урд байрлуулсан сурталчилгааны самбарын зөвшөөрлийг цуцлав 2026/06/04
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2027 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА 2026/06/03
Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний ко… 2026/06/03
УИХ-ын дарга С.Бямбацогт: Волейболыг төрийн бодлогоор дэмжиж, туслалца… 2026/06/03
АТГ: Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 2026/06/02
Lee Hyori 30 жилийн өмнө өгч байсан ярилцлага олны анхааралд өртлөө 2026/06/02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР АЛБАН ДААЛГАВАР ГАРГАЛАА 2026/06/02
​“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА ​ 2026/06/02
УИХ:Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь ил… 2026/05/29