Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

Admin
23 цагийн өмнө

1996 оноос эхлэн  “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр” жил бүрийн 9 дүгээр сарын 10-нд болж байна. Үндэстний цэцэрлэгт хүрээлэнд байрлах “ЗСБНХУ-д хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалд зориулсан гэрэлт хөшөө”-нд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах нийслэлийн салбар комисс болон Баянзүрх дүүргийн салбар комиссоос өнөөдөр /2026.09.09/ зохион байгууллаа. Энэхүү гэрэлт хөшөөний эхийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 1993 онд ОХУ-д хийсэн айлчлалаар хоёр улсын Ерөнхийлөгчийн улс төрийн хэлмэгдүүлэлт, цагаатгалын асуудлаар гаргасан мэдэгдлийн хүрээнд 2001 онд ОХУ-ын Москва хотын ойролцоох Коммунарка мужийн Бутово дахь тусгай обьектод Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Болд, уран барималч Б.Хийморь нарын эх загвараар босгосон байна.  

Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссын даргаар ажиллаж байсан, УИХ-ын гишүүн С.Одонтуяа ОХУ-д  байрлах гэрэлт хөшөөнд 2022 онд хүндэтгэл үзүүлэхдээ, эх нутагт нь дурсгалын хөшөөг босгож, элгэн саданд нь ойртуулах ёстой гэсэн санаачилга гаргасан байдаг. Энэ хүрээнд Цагаатгалын Улсын комисс 2022 онд Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах нийслэлийн салбар комисс, НИТХ-ын Ажлын албатай хамтран Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хувилбарыг нь босгож, тав дахь жилдээ хүндэтгэл үзүүлж байгаа юм.

Хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн гэр бүл үр хүүхэд, төрөл төрөгсдийн төлөөлөл болон УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Цагаатгалын улсын комиссын нарийн бичгийн дарга Ч.Цасчихэр, Нийслэлийн ИТХ-ын дарга бөгөөд Цагаатгах ажлыг удирдах зохион байгуулах нийслэлийн салбар комиссын дарга Д.Ихбаяр, нарийн бичгийн дарга М.Халтар, “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн холбоо” ТББ-ын тэргүүн Д.Цогтбаатар, дүүргүүдийн ИТХ болон салбар комиссын албан хаагчид оролцлоо.

Видео мэдээ үзэх:


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 22 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 23 цагийн өмнө
​Малчид, иргэдийн анхааралд! 23 цагийн өмнө
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 23 цагийн өмнө
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 23 цагийн өмнө
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… Өчигдөр
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭ ЗОХИЦУУ… 2026/10/07
Сэлбэ Ухаалаг хотод олон улсын хөтөлбөртэй ЕБС байгуулагдана 2026/10/07
​ТӨВ АЙМАГ: ТЭРГҮҮНИЙ БАГШ НАРЫГ 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА 2026/10/06
Жүдоч Б.Хорлоодой Баку-д болж буй ДАШТ-ий шүүлтийн талаар сошиал хууд… 2026/10/06
С.Амарсайхан: Хуулийн байгууллагын нэр, мөрдэс, төрийн эрх мэдлээр хал… 2026/10/06
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гару… 2026/10/05
10 дугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/10/05
​Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 273.9 мянган тонн үр тариа хураан а… 2026/10/05
Т.Даваадалайтай холбоотой гэгдэх "авлигын" хэргийг шүүхэд шилжүүлжээ 2026/10/05
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжи… 2026/10/04
С.Наранцогт: Баялгаар баталгаажаагүй мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтг… 2026/10/03
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн тө… 2026/09/30
"Улсын хэмжээнд 257 мянган тонн бензин, шатахуун хилээр орж ирсэн" гэж… 2026/09/30
Улсын хэмжээнд томуугийн вакцинжуулалт 60 хувьтай үргэлжилж байна 2026/09/30