Ice top хамтлагийн гишүүн Eyes Cool буюу Б.Оргил-Эрдэнэ ард түмнээс уучлал гуйлаа.
Тэрээр өөрийн цахим хуудастаа "Тэнгэрт тэтгэгдэж, газарт шүтэгдсэн Монгол түмэндээ энэ өдрийн МЭНД хүргэе. Миний бие согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн үедээ ёс зүйгүй үйлдэл гаргасандаа та бүхнээсээ чин сэтгэлийн УУЧЛАЛ ГУЙЖ БАЙНА. Ийм үйлдэл дахин давтагдахгүй гэдгийг амлаж байна. Та бүхнийг хүндэтгэсэн Оргил-Эрдэнэ ( EyesCool ) гэжээ.
Сошиэл орчинд цацагдаад буй түүний бичлэг нь 2024 оны 2 дугаар сард Макаод хийгдсэн бичлэг бөгөөд бичлэгийн үеэр архи, согтууруулах ундаа хэтрүүлсэн хэрэглэсэн байснаа өөрөө хүлээн зөвшөөрч байгаа юм байна.