Монгол улсын 44 иргэн хар тамхины хэргээр гадны улс орнуудад ял эдэлж байна

Admin
2024/11/21

Хар тамхи, мансууруулах бодистой холбоотойгоор Монгол улсад БНХАУ-ын нэг иргэн ял эдэлж байгаа бол, харин Монгол улсын 44 иргэн гадны улс орнуудад энэ хэргээр ял эдэлж байна. Эдгээр иргэдийн 37 нь БНХАУ, 3 нь Турк, Германд 2, БНСУ болон Японд тус бүр нэг нэг иргэн гэсэн мэдээлэл байна. Мөн энэ хэргээр яг өнөөдрийн байдлаар гадны улс орнуудад Монгол улсын долоон иргэн саатуулагдан шалгагдаж байна. 

Хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээ сүүлийн жилүүдэд манай улсад аюулын харанга дэлдэж байгаа учраас БЗД-ийн ИТХ, олон улсын Дэзэрэт байгууллагатай хамтран Хорт зуршлын эсрэг чуулганыг энэ оны 12 дугаар сарын 07-ны өдөр зохион байгуулахаар болжээ. 

Олон улсын тооцоолол хийдэг аргуудаар авч үзвэл манай улсад 30-50 мянган иргэн хар тамхи, мансууруулах бодис хэрэглэдэг гэсэн тоо гарчээ. Цаашлаад энэ тоо 2030 он гэхэд нийт хүн амын 43 хувьтай тэнцэнэ гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс яг одооноос эхэлж энэ төрлийн гэмт хэргийг таслан зогсоох, донтолттой тэмцэх зайлшгүй шаардлагатай болоод байна.

Ялангуяа бага насны хүүхдүүд энэ төрлийн буруу ташаа мэдээлэл авснаас болж гар, хөлөө тайруулах, амь насаа алдах хүртэл аюул эрсдэлд ороод байгааг томчууд бид хараад суух нь зохимжгүй. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд үнэн, зөв мэдээ мэдээллийг түгээх сургалтыг Хар тамхитай тэмцэх газартай хамтран зохион байгуулна, энэ ажилд мөн Есүс Христийн хожмын үеийн гэгээнтнүүдийн сүм оролцож байгаа талаар БЗД-ийн ИТХ-аас мэдээллээ. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээнүүдийг ил болгохы… 20 цагийн өмнө
УИХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүл… 20 цагийн өмнө
Л.Дашдэмбэрэлийг МАН-ын Нарийн бичгийн даргаар томиллоо 20 цагийн өмнө
"Бизнесийн эрх чөлөөний тухай хууль" нэн яаралтай горимоор УИХ-д өргөн… 20 цагийн өмнө
​МУГЖ Д.Алтанхуяг ДБЭТ-ын захирлаар эргэн томилогджээ 20 цагийн өмнө
​НӨХӨН СОНГУУЛИЙН САНАЛЫН ХУУДАСНЫ ЗАГВАР, ТООГ БАТАЛЛАА 21 цагийн өмнө
Нийт нутгийн 20 гаруй хувьд бэлчээрийн ургац муу байна 21 цагийн өмнө
УДЭТ-ын урд байрлуулсан сурталчилгааны самбарын зөвшөөрлийг цуцлав 21 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН 2027 ОНЫ ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА Өчигдөр
Бортээгийн хэсэгт “Эрдэнэс Тавантолгой” ХК менежмент хийж, үндэсний ко… Өчигдөр
УИХ-ын дарга С.Бямбацогт: Волейболыг төрийн бодлогоор дэмжиж, туслалца… Өчигдөр
АТГ: Эрүүгийн 1027 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулав 2026/06/02
Lee Hyori 30 жилийн өмнө өгч байсан ярилцлага олны анхааралд өртлөө 2026/06/02
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД Э.БАТШУГАР АЛБАН ДААЛГАВАР ГАРГАЛАА 2026/06/02
​“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ТӨЛӨӨЛӨЛ ТӨВ АЙМАГТ АЖИЛЛАЖ БАЙНА ​ 2026/06/02
УИХ:Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь ил… 2026/05/29
БГД ИТХ: ​ДЭМА эмнэлгээс Нарны хороолол хүртэлх 380 метр авто зам 6 са… 2026/05/29
​Нийслэлийн 24 МЕГА төсөлд 2,6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг про… 2026/05/29
“УЛААНБААТАР ТРАВЕЛ ЭКСПО-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн болно 2026/05/28
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэ… 2026/05/28
“УЛААНБААТАР ИХ ДУУЛГА 2026” ТЭМЦЭЭНД АЖИЛЛАХ САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГ… 2026/05/26
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Пара таеквондогийн Ази тиви… 2026/05/26
​Төв аймгийн Алтанбулаг сумын 300 гаруй иргэнд төрийн үйлчилгээг нэгдс… 2026/05/26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдаг… 2026/05/26
НАС БАРСАН ИРГЭДИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ ЧӨЛӨӨЛЬЕ 2026/05/26