ГАШУУНСУХАЙТ БООМТЫН ХҮЧИН ЧАДАЛ 3 ДАХИН НЭМЭГДЭЖ, НҮҮРСНИЙ ЭКСПОРТ 40 САЯ ТОННД ХҮРНЭ

Admin
8 цагийн өмнө


Монгол Улсын их хурлын гишүүн, Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн Үндэсний хорооны дарга Буяагийн Тулга Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтод ажиллаж байна.

Ажлын бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн, Аж үйлдвэржилтийн байнгын хорооны гишүүн Г.Очирбат, Гашуунсухайт боомтын захиргаа, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Хил хамгаалах ерөнхий газар, Гаалийн Ерөнхий газар, Зам тээврийн яамдын төлөөллүүд багтаж байна. УИХ болон Засгийн газраас гарсан шийдвэрийг төрийн болон хувийн аж ахуйн нэгжүүдэд танилцуулж, саналын нь сонсож зарим үүрэг даалгаварыг өгч байна.

Монгол Улсын гадаад худалдааны гол боомт Гашуунсухайтад Боомтын сэргэлтийн хүрээнд өргөтгөл, шинэчлэлийн ажлууд хийгдэж байгаа.

Тодруулбал, хуучин байсан боомтын барилга байгууламж, зам талбайг бүрэн шинэчилж, Зорчигчийн шалган нэвтрүүлэх 4188м2 цогцолбор барилгыг өргөтгөн шинэчилж, зорчигч ачаа тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх импортын 1 гарц байсныг 3, экспортын 1 гарц байсныг 3 гарцтай, нүүрс тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх экспортын 6 гарцтай байсныг 12 гарцтай болгож олон улсын жишигт нийцсэн ухаалаг гарц, авто пүү, хүнд даацын авто зам, рентген, ариутгал, эрэлч нохойн байр, лаборатори, холбоо дохиолол камержуулалт зэрэг ажлууд хийгдсэнээр боомтын нэвтрүүлэх хүчин чадал даруй 3 дахин нэмэгдэх боломж бүрдсэн.

Улсын хэмжээнд энэ онд 70 гаруй сая тонн нүүрс экспортолсон. Үүний 40 сая тонныг Гашуунсухайт боомт дангаараа экспортлох хүлээлттэй байна. Энэ нь боомтын сэргэлтийн бодлого үр өгөөжөө өгсний илрэл болж байна.

Гашуунсухайт боомтын өргөтгөл шинэчлэлийн ажлын хүрээнд Өмнөговь аймгийн Хайрхан багт хил хяналтын байгууллагуудын ажилчдын орон сууц, дэд өртөөний барилга, гадна дулаан, цэвэр бохир ус цэвэрлэх байгууламж, уурын зуухны барилгын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 16 цагийн өмнө
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… Өчигдөр
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07