Л.Оюун-Эрдэнэ сайд аа!!!  Төв аймагт юу болоод байна вэ? 

Admin
2024/12/02

Тодруулбал өнөөдөр Төв аймгийн АН-ынхан ирцгүй ИТХ-ын хуралдаанаар аймгийн төсөв хэлэлцэн хууль зөрчсөн асуудал үүслээ. 

Аймгийн анхдугаар ИТХ-ын хуралдаанаа хууль зөрчин хуралдуулж, ИТХ-ын дарга, Засаг даргаа хууль бусаар сонгосон Төв аймгийн Ардчилсан намынхан дахин хууль зөрчиж, хоёрдугаар хуралдаанаа өнөөдөр хуралдуулахаар санаархав. УИХ-аас 2025 оны Төсвийн төслийг бүхэлд нь хүчингүй болгож, улмаар Төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах байдлаар арванхоёрдугаар сарын 15-наас өмнө дахин төсөв хэлэлцэхээр яригдаж байх цагт хууль зөрчин аймгийн төсөв хэлэлцэхээр энэхүү хуралдааныг товлон зарлажээ. Тэгвэл Төв аймгийн нийт ард түмний 50 гаруй хувийн саналыг авч, 20 төлөөлөгчтэй болсон ч хууль бус хуралдаанд анхнаасаа орохоос татгалзсан МАН-ын бүлгийнхэн энэхүү хууль бус хуралдаанаа зогсоохыг шаардаж, өнөөдөр АН-ын намын бүлэгт албан шаардлага хүргүүллээ.

Уг шаардлагад зургаан үндэслэл тусгасан ч АН-аас хууль бусаар сонгогдсон ИТХ-ын дарга Н.Энхболд, Засаг дарга Л.Төмөрчөдөр нар шаардлагыг буцаан шидэж, төлөөлөгч нарын микрофоныг хаах, хуульчаараа дамжуулан эмэгтэй нэр дэвшигчийг сүрдүүлэх гэх мэтээр увайгүй үйлдэл гарган, улстөржив.

Төв аймгийн ИТХ-д 20 суудал авсан хэдий ч хууль бусаар байгуулагдсан ИТХ-ыг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн МАН-ын бүлгийн төлөөлөн тус бүлгийн гишүүн, түр даргаар томилогдоод буй М.Энхбат дараах албан шаардлагыг уншиж танилцуулав.

Албан шаардлагад “Хуульт ёсыг уландаа гишгэсэн Төв аймгийн ИТХ нь цаашдаа аймаг, орон нутгийн иргэд сонгогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хохироож, нутгийн өөрөө удирдах байгууллагыг эрхзүйн чадамжгүй болгож байгаа тал дараах шаардлагыг хүргүүлж байна.

Нэгдүгээрт, 2024 оны Орон нутгийн сонгуулиар бүрдсэн Төв аймгийн ИТХ-ын анхдугаар хуралдааны шийдвэр нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн учраас хүчингүй болгох. Өөрөөр хэлбэл, МАН-ын 20 нэр дэвшигч оролцоогүй, хууль зөрчсөн, шүүхийн шатанд маргаантай байгаа АН-ын гурван нэр дэвшигчээ өөрсдөө бүрэн эрхийг нь шууд хүлээн зөвшөөрч хуралдаа оролцуулан олонхийг бүрдүүлсэн.

Хоёрдугаарт, Аймгийн ИТХ-ын дарга гэх Н.Энхболд нь өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 02-ны өдөр зарласан хуралдаанаа хуулиараа долоо хоногийн өмнө зарлах байсан ч зургаа хоногийн өмнө зарлаж хууль зөрчсөн.

Гуравдугаарт, УИХ-аас 2024 оны арваннэгдүгээр сарын 29-ний өдөр Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, дагалдах бусад хуулийг бүхэлд нь хүчингүй болгосон атал Төв аймгийн 2025 оны төсвийг хэлэлцэхээр хуралдаан зарлаж, мөн хууль зөрчсөн.

Дөрөвдүгээрт, Аймаг, нийслэл, сум дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаатай холбоотой захиргааны хэд, хэдэн маргаанд аймгийн сонгуулийн хороо хариуцагч, гуравдагч этгээдээр татагдаж, шүүх хурлын тов зарлагдсан тул Сонгуулийн хороог татан буулгахгүй байх

Тавдугаарт, Үндсэн хуульд Монгол Улсын Дээд шүүх “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах эрхтэй” гэснийг бүдүүлгээр зөрчиж, аймгийн ИТХ-ын төлөөлөгчөөр Төв аймгийн Баянхангай сумаас хууль ёсоор сонгогдсон төлөөлөгч С.Баярмаагийн сонгогдох эрх, нэр төрд халдаж, шүүхийн шийдвэр хүлээхгүйгээр бүртгэхээс татгалзсан улс төрийн илт гадуурхсан, ялгаварласан үйлдлээ таслан зогсоох. /Яг адил зүйл заалтаар шүүхэд маргаантай байгаа намын нэр дэвшигчээ тэд төлөөлөгч хэмээн хүлээн зөвшөөрч, төлөөлөгчөөр бүртгэж хууль зөрчсөн/

Зургадугаарт, Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг буюу “өөр шатны иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч байх”-ыг хориглоно гэсэн заалтыг илт мушгин гуйвуулж, худал мэдээлэл олон нийтийн сүлжээнд байршуулж, тэр байтугай өнөөдөр болсон хуралдааны үеэр эмэгтэй нэр дэвшигчийг “Чамайг дуусгана шүү” хэмээн заналхийлсэн Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, хуульч Б.Баярмагнайгийн хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг түдгэлзүүлэх, бусдын амь насанд заналхийлсэн гэх үндэслэлээр хууль хяналтын байгууллагад хандах гэсэн зургаан асуудлыг тэд хөндөн тавьжээ.

Хуулийн дагуу, хуралдаанаас өмнө гаргасан энэхүү албан бичгээ Н.Энхболд, Л.Төмөрчөдөр нарт гардуулж өгсөн ч өмнөөс нь шидэж, Үндсэн хуульд заасан хэвлэн нийтлэх эрх чөлөө буюу “Төрийн бүх шатны байгууллагад нэвтэрч мэдээлэл бэлтгэх эрхтэй” сэтгүүлч, зураглаач нарыг “Та нарыг ч гэсэн байхгүй болгоно. Хэний захиалгаар бичлэг хийгээд байгаа юм” гэх мэтээр сүрдүүлсэн увайгүй үйлдэл тэд гаргалаа. Монгол Улсын хуулийг уландаа гишгэж, анхнаасаа мордохын хазгай эхэлсэн Төв аймгийн АН-ынхан үйлчлэх төрийн хууль гэж байдаг бол түүнийг хэрэгжүүлэхгүй бол тэдний увайгүй үйлдэл улс төрийн гацаанд оруулж, Төв аймгийн олон зуун мянган иргэний эрх ашиг уланд гишгэгдсээр байх нь ээ.


 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Эх дагина Дондогдулам хатны сувдан унжлага бүхий үнэт чулуун гоёл 1 цагийн өмнө
Л.Гантөмөр: Буруу ойлголт төрүүлсэндээ хүлцэл өчье 2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат: Иргэд анх удаа орон сууц худалдан авах, бар… 2 цагийн өмнө
Хангайн бүсийн иргэд "ЧӨЛӨӨЛЬЕ" санаачилгыг дэмжиж байна... 2 цагийн өмнө
Иргэн С.Шаарийбуу Малайзын дээд шүүхэд хандана 2 цагийн өмнө
УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан цагаан сарын дараа СУЛЛАГДАНА 3 цагийн өмнө
ДҮТ-ийн Ерөнхий Диспетчер Б.Баатар: Өнөө оройноос ДСЦ-4 ийн дахин нэг … 2026/01/26
Х.МӨНХЖИН: АЖЛАА ХИЙЖ ЧАДАХГҮЙ ДАРГА НАР УЛИРАН ТОМИЛОГДДОГ БАЙДАЛД ЦЭ… 2026/01/26
Влоггер Б.Мөнхцэлмэг ХҮН намаас гарч байгаагаа зарлалаа 2026/01/26
Н.Учрал: Жагсаалтад ороход намын анхан, дунд шатанд гурван жил ажиллаж… 2026/01/26
Хөвсгөл аймаг дахь Жаргант голыг үзэх дотоодын аялал эрс нэмэгджээ 2026/01/13
Ардчилсан Үндсэн хуулийн 34 жилийн ойд зориулж Монгол Улсын Их Хурлын … 2026/01/13
УИХ-ын гишүүн Д.Батбаяр: "Буянт-Ухаа" спорт цогцолбор ашиглалтад 15 жи… 2026/01/13
Алдарт эхийн одонгийн мөнгө, насны хишигийн мөнгийг II сард олгоно 2026/01/13
​Үндсэн хуулийн 34 жилийн ойн онцлог нь ​"БРАЙЛЬ" үсэгт ҮНДСЭН ХУУЛЬ б… 2026/01/13
“Эрдэнэт үйлдвэр” Ил уурхайд осол болж нэг ажилтан амь насаа алджээ 2026/01/07
ҮНДСЭН ХУУЛЬД ХОЛБОГДОХ ГОЛ ГОЛ ҮЙЛ ЯВДЛУУД... 2026/01/07
​​ОЛОН УЛСЫН ТЭТГЭЛЭГ ХАЙХДАА SURYA.MN ПЛАТФОРМЫГ АШИГЛААРАЙ 2026/01/07
​"Бөмбөгтэй ирээдүй 2026" U12 сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмц… 2026/01/07
Рио-2016 олимпын аварга, Японы жүдоч Машү Бейка Увс аймгийн хүүхдүүдэд… 2026/01/05
2026 оноос БНСУ-ын тогтолцоонд орох өөрчлөлтүүд 4 цагийн өмнө
О.Уламсайханыг “Найз охиноо амиа хорлоход хүргэсэн“ гэх үндэслэлээр ш… 5 цагийн өмнө
Эдийн засагч Б.Даваадалай "Эрдэнэс Монгол" ХХК-д захирлын үүрэг гүйцэт… 5 цагийн өмнө
​Гаалийн Ерөнхий газрын даргаар Г.Энхтайванг томилжээ 5 цагийн өмнө
АТГ: Ч.Номинд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж эхэлжээ 2026/01/02