Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ой өнөөдөр тохиож байна

Admin
2024/12/06

АРДЧИЛСАН НАМДАА ӨӨР ӨӨРИЙН ГЭСЭН САЙН ЧАНАРААР БЭЛЭГ БАРЬЖ, НЭГДМЭЛ “ЗӨВ ӨВ” БҮТЭЭЦГЭЭЕ

Ардчилсан Монгол улсын иргэд, үзэл бодол үнэт зүйл нэгтэй, эвийн сэтгэлтэй эрхэм журмын нөхдөө, Ардчилсан намын гишүүд дэмжигчдээ.
Та бүхэндээ улс төр, эдийн засгийн хувьд хараат явж ирсэн улс Монголынхоо өрхийг нь татаж, үүдийг нь нээж сэрээсэн Ардчилсан хувьсгалын 35 жил, улс төрийн шинэчлэгч хүчин Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойн баярын өдөр буюу Монгол Улсад анх удаа олон намын тогтолцоот төр бий болсныг зарлан тунхаглаж, дэлхий ертөнцтэй хөл нийлүүлж, хөгжлийн гараагаа эхэлсэн түүхэн өдрийн мэндийг дэвшүүлье.
Аз болж хонх дуугарсан, арай ядаж нойрноос сэрсэн тэр он жилүүдийг та бид мартаагүй ээ. Ардчилсан нам дангаараа буюу,хамтарч ажиллах үед бизнесийн орчин сайжирч, реформууд хийгдэж, улс орон даяар том ажлууд өрнөдөг гэдгийг ч бас санаж байх нь зүйтэй болов уу.

Ардчилсан нам төр барьсан үүлэн чөлөөний нар шиг хугацаа буюу зөвхөн 2012 оноос 2016 онд 3000 км зам тавьж,
21 аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбож, Чингэс бонд гаргаж, үндэсний үйлдвэрлэлүүдээ дэмжиж чадсан юмаа. Ардчилсан нам, улс орныхоо эрх чөлөө, хөгжлийн зам тавьж, хөрөнгө оруулагчдад ээлтэй бодлого явуулж чаддаг найрсаг бүтээлч нам билээ. 

Өнөөдөр ч бид Ардчилсан намынхаа мөрийн хөтөлбөрийг биелүүлэхээр хамтын шийдвэр гарган зорьж, эрчим хүчний реформоос эхлээд, эдийн засгийн их тэлэлт хүртэл олон том ажлуудын ард гарахын тулд, урд нь гарч ханцуй шамлан ажиллаж эхлээд байна.
Ардчилсан нам бас Монголын эрх ашгийн төлөө, хөгжил дэвшлийн төлөө за гэж хэлж чаддаг, хэлсэн бол, амласан бол хийж бүтээж харуулж чаддаг, түрүүнд нь түүчээлж чаддаг тэргүүлэгч нам билээ. Эрхэм журмын нөхдөө, Ардчилсан намын гишүүд дэмжигчдээ, миний та бүхэндээ өгч чадах манлайлж чадах зүйл бол эв нэгдэл, тэсвэр тэвчээр, бүтээмж гурав юмаа. Эрх чөлөө,хөгжлийн түүчээ болсон Ардчилсан намдаа, ардчиллын институтдээ өөр өөрийн гэсэн сайн чанараар бэлэг барьж, нэгдмэл “зөв өв” бүтээцгээе.
Шинэ цаг үеийн хөгжлийн түүчээ, шилдэг тэргүүлэгч улс төрийн хүчин Ардчилсан намын гишүүд дэмжигчид, ардчилсан Монгол Улсын иргэд та бүхэндээ Ардчилсан хувьсгалын 35 жил, Ардчиллын төлөөх намууд нэгдсэний 24 жилийн ойн баярын мэнд хүргэж, эрүүл энх сайхан бүхнийг дэвшүүлье.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13