​Т.Аубакир: Дөрөвдүгээр эмнэлгийг төр авч, ХАВДРЫН ЭМНЭЛЭГ болгох нь зөв 

Admin
2024/12/09

2025 оны улсын төсөвт Хавдрын эмнэлэг барих, одоо баригдаж байгаа ХСҮТ-ийн өргөтгөлийн барилгыг үргэлжлүүлэх асуудлыг тодорхой болгож өглөө. Тэгвэл дөрөвдүгээр эмнэлэгийг улс өөрийн мэдэлд авч, шинэ Хавдрын эмнэлэг барих биш, шууд менежментийн өөрчлөлт хийгээд үргэлжлүүлээд явах хэрэгтэй, шинэ эмнэлэг барих гэж цаг алдах хэрэггүй гэдэг дээр УИХ-ын зарим гишүүд санал нийлж байгаа юм. 

Жишээ нь, УИХ-ын гишүүн Т.Аубакир: Хавдрын өвчлөл бол манай улсын хэмжээнд гамшигийн түвшинд оччихсон. Энэ тал дээр ор нэмэгдүүлэх, бусад тоног төхөөрөмжөөр хангах нийгмийн шаардлага бий боллоо. Зарим гишүүд бол Сонгинохайрхан дүүрэгт шинэ хавдрын эмнэлэг барина гэсэн санал хэлж байгаа. Миний байр суурь бол өнөөдөр ажиллаж байгаа хавдрын эмнэлэг хүчин чадлаа дийлэхгүй, тоног төхөөрөмж нь хуучирчихсан байгаа. Гэтэл Хавдрын эмнэлэгийн хашаан дотор 10 мянган метр квадрат шинэ эмнэлэг байгаа юм билээ. Зах зээлийн ханшийг нь тулгаад үзэхээр метр квадрат нь 2500 доллараар яг л өнөөдрийн ханшаар байгаа юм байна лээ. Энэ бол миний хувьд ашигтай санал санагдаж байгаа. Тэгэхээр төр тэр эмнэлэгийг худалдаж аваад шууд өргөтгөл болгоод ашиглаад явах нь зөв. Тэр хэний хөрөнгө байх нь хамаагүй, бэлэн байгаа эмнэлгийг яаралтай аваад, ашиглалтад оруулаад, ЭМЯ-нд хүлээлгэж өгөөд явах нь ашигтай гэж үзэж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Баясгалан: 

Биднийг ярилцаад сууж байхад л хорт хавдраар 14 хүн нас барж байна. Өнгөрсөн онд гэхэд 4556 хүн хорт хавдрын улмаас амь насаа алджээ. Манай эмч нар уг нь чадалтай, харин эмнэлгийн хүртээмжийн асуудал хамгийн хэцүү байна. Тэгэхээр бидэнд хавдрын эмнэлэг нэн яаралтай хэрэгтэй байна. Хотоос гадна шинэ хавдрын эмнэлэг баригдах гэж байгаа ч ашиглалтанд орох хугацаа нь 6-7 жил хүлээх хэрэгтэй байгаа. Энэ хугацаанд хүлээвэл 30 мянган хүнээ хавдраар алдах хэрэг гарчихаад байна. Дөрөвдүгээр эмнэлгийн хувьд бол Хөгжлийн банкны зээлээ төлж чадаагүй, 126 тэрбумаар дуудлага худалдаа явуулсан боловч оролцогч байгаагүй, одоо бол нэг метр квадратын үнэлгээ 8 сая орчим төгрөг болж байгаа юм байна лээ. Хөгжлийн банк бол өөрөө төрийн оролцоотой банк. Тус эмнэлгийг хувь хүн зээлээр барьсан. Тэгэхээр гурван жилд хуваагаад төлөх график гаргаад улсын төсвөөс хуваарилалт хийгээд, тус эмнэлгийг хавдрын эмнэлгийн өргөтгөл болгоод ашиглах менежмент хийгээчээ гэсэн байр суурьтай байгаа. Энэ асуудлаас болж сайдтайгаа ч муудалцаж үзлээ. Асуудлыг эрэмблээд, өнөөдөр, маргааш шууд хэрэгтэй байгаа бэлэн эмнэлгээ ашиглаад, барих асуудлыг дараа нь эрэмблэх хэрэгтэй гэж би бодож байна. Хөгжлийн банк бол зөвшөөрч байгаа, одоо бол Засгийн газар л шийдэх асуудал юм байна лээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Л.Азжаргал: Би ганцаараа биш... 2026/05/12
​М.Нарантуяа-Нара: Хуулийн төсөл өргөн барилаа  2026/05/12
​Төрийн байгууллагуудад нийтлэг гарч буй зөрчил нь төсөв санхүү, худал… 2026/05/12
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны үйл аж… 2026/05/07
2026 онд 579 төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сан… 2026/05/07
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа 2026/05/05
​УИХ дахь АН-ын бүлгийн даргаар хэн томилогдох вэ?  2026/04/27
Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн бай… 2026/04/27
1072 хувьцааны ногдол ашиг 63.242 төгрөгийг энэ долоо олгоно 2026/04/27
16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 5-р са… 2026/04/27
Орон нутгийн нөхөн сонгууль 2026.06.21-нд болно 2026/04/27
​Архангай аймагт ЕБС-ийн сурагчид нэгнийгээ зодож, гэмтээсэн хэрэг гар… 2026/04/27
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ 6700 төгрөгт хүрэх байсан ч хэлэлцээр … 2026/04/24
192 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА 2026/04/24
УИХ: Сэлбэ дэд төвөөс 2.6 их наядын орлого олно 2026/04/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал Х… 2026/04/21
ЭТТ: Нүүрсний экспорт нэмэгдэж, Бортээгийн ордыг ЭЗ-ийн эргэлтэд оруул… 2026/03/24
АТГ: 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын м… 2026/03/24
Улаанбурхан өвчнөөр нас барсан хүний тоо 15 болжээ  2026/03/24
ТАНИЛЦ: Ардчилсан намын дунд шатны аймаг, нийслэлийн дарга нар 2026/03/24
УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна 2026/03/24
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хуулийн төслийг… 2026/03/18
​Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж  урьдчилсан гүйцэтгэлээр 4… 2026/03/18
ТАНИЛЦ: Шинэ цолтнууд... 2026/03/17
Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо 2026/03/17