​Лу.Гантөмөр: Дэвжиж, дэвших ёстой юм байна гэдэг дээр эвлэлдэн нийлж чадсан 

Admin
2024/12/29

Ардчилсан намын дарга Лу.Гантөмөрийн Үндэсний эрх чөлөөний хувьсгал ялсны 113 жилийн ойд зориулсан мэндчилгээ: 

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 113 жилийн ойн мэндийг дэвшүүлж, эвийн чадал, оюуны хүчийг оройлон дээдлэхийг уриалж байна. Өнөөдөр үндэсний эрх чөлөөгөө дээдэлдэг, тусгаар тогтносон, ардчилсан Монгол улсын иргэд та бидний түүхэн бахархалт өдөр билээ. Ромын Пап, Францын хаантай харилцаж явсан төрт ёсны урт түүхтэй их гүрний үр сад, эвийн хүчгүйдээ зовж доройтож, манжийн дарлалын үед ганцхан улстай харьцаж тусгаар тогтнолоо алдаж, дэлхийгээс тусгаарлагдаж байлаа. Зөвхөн гадаад нөхцөл байдлыг нь ойлгоход тийм. Гэвч Монголчуудын холын зорилготой, тэсвэр хатуужилтай байж бэрхшээлээ давж гарч чаддаг чанар нь бидний Монголчуудын дотоод чанар, хүч чадалт оршиж байдаг гэж би боддог.
Монголчуудын тусгаар тогтнолын түүхэнд тэмдэглэгдсэн 1911 оны Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын ард түмний нэгдмэл орь хүслэн, итгэл үнэмшил ялсан, одоо ирээдүй аль ч цаг үед бахархаж явах түүхэн үйл хэрэг мөн. Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн үе үеийн эх орончидын тууштай тэмцлийн биелэл байсан бөгөөд, өдгөө Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 113 жилийн ойг та бид хамтдаа ийнхүү тэмдэглэж байна. Хаана итгэл үнэмшил эв нэгдэл байна, тэнд том эрх ашиг, том үйл хэрэг биелэлээ олж байдаг гэдэгт би итгэдэг.
Яг тийм итгэл, орь хүслэн, эвийн хүчээр нэгдсэн тэр үеийн Монголчууд, хоёр зуу гаруй жил үргэлжилсэн Манж Чин гүрний ноёрхлыг 1911 оны 12 дугаар сарын 29-ний тэр өдөр эцэс болгож, тусгаар тогтносон Богд хаант Монгол Улсаа байгуулж чадсан тухай бид мэдэх билээ.
Хожмоо ардчилсан Монгол орны парламентийн 2007 оны наймдугаар сарын 16-ны өдрийн тогтоолоор 12-р сарын 29-ний энэ өдрийг нийтээр тэмдэглэх тэмдэглэлт өдөр болгон зарлаж байсныг дурсахад бас таатай байна.
Үнэхээр улс гэрээ сэргээн тусгаарлаж дэвжиж, дэвших ёстой юм байна гэдэг дээр эвлэлдэн нийлж чадсан тэр үеийнхэний түүхэн гавьяанаас үлгэрлэж, улс орныхоо хөгжил дэвшил дээр нэгдэж хамтдаа зүтгэх шаардлага ч одоо үеийнхэн бидэнд тулгарч байгаа билээ.
Тиймээ бид төв Азийн цээжин дээр орших ,тусгаар тогтносон, ардчилсан эрх чөлөөт монгол эх оронтой.
Намайг анх 1992 онд Японд очиход Монголын тухай мэддэг хүн бараг байдаггүй байсан бол, одоо харин Монголыг мэддэггүй Япон хүн байдаггүй болжээ. Учир нь миний дээр өгүүлсэн Монголчуудын хүч чадалд оршиж байгаа юм. Японы энэ сайн жишээ нь Монголын сумочдын бэрхшээл даах чадвар, тэсвэр хатуужил, хүч чадлаас үүдэлтэй. Өдгөө ч Олон Улсын чанартай, оюунлаг суурьтай өрсөлдөөнд Монгол хүүхдүүд тэргүүн хэсэгт амжилт гаргаж байгааг хараад та бид хамтдаа талархаж байдаг. Ирээдүйд Монголын залуус хаана байх уу, ямар том үйл хэрэг бүтээх вэ, хэнтэй хэрхэн яаж өрсөлдөх вэ, ямар чадал чансаатай байх вэ гэдэг дээр өөр өөрийнхөө амьдралын үйл хэргээ зориулцгаая.
Та бүхэндээ Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 113 жилийн ойн мэндийг дэвшүүлж, эвийн чадал, оюуны хүчийг оройлон дээдлэхийг уриалж байна. 
Монгол Улсын тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөр


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
УИХ:Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь ил… 2026/05/29
БГД ИТХ: ​ДЭМА эмнэлгээс Нарны хороолол хүртэлх 380 метр авто зам 6 са… 2026/05/29
​Нийслэлийн 24 МЕГА төсөлд 2,6 их наяд төгрөгийн зарлагын гүйлгээг про… 2026/05/29
“УЛААНБААТАР ТРАВЕЛ ЭКСПО-2026” аялал жуулчлалын үзэсгэлэн болно 2026/05/28
УИХ-ын дарга С.Бямбацогт зээлийн хүүг бууруулж, хүртээмжийг нэмэгдүүлэ… 2026/05/28
“УЛААНБААТАР ИХ ДУУЛГА 2026” ТЭМЦЭЭНД АЖИЛЛАХ САЙН ДУРЫН АЖИЛТНЫ БҮРТГ… 2026/05/26
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар У.Сүрэнжав Пара таеквондогийн Ази тиви… 2026/05/26
​Төв аймгийн Алтанбулаг сумын 300 гаруй иргэнд төрийн үйлчилгээг нэгдс… 2026/05/26
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаар Б.Пүрэвдаг… 2026/05/26
НАС БАРСАН ИРГЭДИЙН ХУВЬЦАА, НОГДОЛ АШГИЙГ ЧӨЛӨӨЛЬЕ 2026/05/26
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн тө… 2026/05/26
АТГ: 36 гаалийн улсын байцаагчийг яллагдагчаар татан шалгаж байна 2026/05/25
Богдхан уулын Арцатын аманд зөвшөөрөлгүй уул ухаж байсан үйлдлийг зогс… 2026/05/25
БГД ИТХ: ХҮҮХДИЙН СУРАХ ОРЧИН ХАНГАГДАХГҮЙ БАЙНА 2026/05/25
ТӨВ АЙМАГ: ​"АЛХАНГАА ЯРИЛЦЪЯ"​ эрүүл мэндийн хөтөлбөрийг зохион байгу… 2026/05/25
Дотоодын хэрэгцээг бүрэн хангах анхны эко гипсэн хавтангийн үйлдвэр аш… 2026/05/25
Өсвөрийн парламент-2025” хөтөлбөрт 126 сурагч хамрагдаж, гэрчилгээгээ … 2026/05/25
​Ерөнхий сайд Н.Учрал газар тариалангийн бүс нутагт ажиллаж, иргэдтэй … 2026/05/25
Энэ жил улсын хэмжээнд 12,306 хүн Алдарт эхийн нэг, хоёрдугаар зэргийн… 2026/05/25
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 64 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА 2026/05/18
УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ 2026/05/18
Дуган хад амралтын газрын нэг хэсэг шатжээ 2026/05/18
​G Dragon: Миний тав тух хоёрдугаарт, харин миний хүмүүсийн орон гэр н… 2026/05/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа 2026/05/18
Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгохыг та дэмжих үү? 2026/05/18