Л.Оюун-Эрдэнэ: Монгол Улсын хурдтай хөгжлийн төлөө эд эс бүхэн нэгдэж, уураг тархи бүхэн улайстал ажиллах болтугай

Admin
2025/01/01

Монгол улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн мэндчилгээ 

Эрхэм Монголчууд аа!

2024 он Монгол Улсын түүхэнд тодоор бичигдэн үлдэх онцлог үйл явдлаар баялаг жил болон өнгөрч байна. Шинэ тогтолцооны дагуу Монгол Улсын парламентын түүх 1992 оноос 2024 он, 2024 оноос цааш гэж бичигдэхээр болж байна. Шинэ парламентад анх удаа 32 эмэгтэй гишүүн сонгогдож, Азидаа тэргүүлж эхэллээ.

Нийт 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон гишүүд байгаа нь улс төрд томоохон хэмжээний үе солигдох үйл явц 2024 онд болсныг харуулж байна. Шинэ парламент анх удаа улсын төсвийг алдагдалгүй батлаж, олон жил гацсан хөгжлийн төслүүдийг дэмжиж эхэлж байгаа нь шинэ тогтолцоо ажиллаж байгаагийн эхний үр дүн гэж Ерөнхий сайдын хувьд харж байна. Улс төрийн намууд хамтарч “Алсын хараа-2050”урт хугацааны хөгжлийн бодлогыг тогтвортой хэрэгжүүлэхийн тулд “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” хөтөлбөр дэвшүүлж, хамтарсан Засгийн газар байгуулагдаж, Монгол Улсын хөгжлийг шинэ түвшинд гаргах 14 мега төслийг зарласан.

Засгийн газар 100 хоногтоо багтаж, 1964 оноос хойш яригдсан Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын тусгайлсан зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурж ирэх хавар бүтээн байгуулалтын ажил эхлэхэд бэлэн боллоо. 34 жил шийдвэрлэж чадаагүй эрчим хүчний үнэ чөлөөлөх асуудлыг зориг гарган шийдвэрлэснээр эдийн засгийн хувьд алдагдалтай байсан эрчим хүчний төслүүд гацаанаас гарч, Бөөрөлжүүтийн дулааны цахилгаан станц ашиглалтад орж чадлаа.

2003 оноос хойш 60 гаруй удаа хэлэлцээ хийсэн Гашуунсухайт-Ганцмод хил холболтын Засгийн газар хоорондын хэлэлцээр, сүүлийн 20 гаруй жил мэтгэлцсэн Бадрах Энержи-Оронагийн уран ашиглах хөрөнгө оруулалтын гэрээг Улсын Их Хурал батлах нэгдсэн шийдэлд хүрлээ. 2024 онд эдийн засаг таван хувийн өсөлттэй гарч, валютын нөөц 5.1 тэрбум ам.долларт хүрлээ. Эдийн засгийн үзүүлэлтүүд тогтвортой байгаа тул ирэх Улсын Их Хурлын хаврын чуулганаар татвар, нийгмийн даатгалын багц хуулийн өөрчлөлтийг иргэн, аж ахуйн нэгжүүдийн саналд үндэслэн өргөн барих болно.

Цаашид Сэргээгдэх эрчим хүчний төслүүд, Газрын тосны үйлдвэрийн 4-р багц ажил, Хийн хоолойн төсөл болон нийслэл Улаанбаатар хотод хэрэгжих мега төслүүдийг шийдвэрлэх болно. Засгийн газраас 2025 оныг Нийслэлийн дэд бүтцийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх жил болгон зарласан.

Энэ боломжийг ашиглаж, нийслэлчүүд Та бүхнийг газар чөлөөлөлтөөс эхлээд хүнд шийдвэрүүдийг гаргахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг хүсье. 2024 онд Үндэсний баялгийн санд стратегийн ордуудын 34 хувь Иргэдийн хадгаламжийн данс болон төвлөрлөө. Оны эцсээр иргэн бүхэнд 138 мянган төгрөгийн хадгаламж хуримтлагдаж байна. Та бүхэн баялгийн сангийн өсөлтийг Е-Mongolia дээр тогтмол харах боломж бүрдсэн.

Засгийн газрын 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 20 их наяд төгрөгт хүрэх бөгөөд бусад стратегийн ордуудыг Үндэсний баялгийн санд төвлөрүүлэх хэлэлцээ эхэлнэ. Галтай олон шийдвэр гарна, гэхдээ 2025 оны төгсгөл гэхэд Үндэсний баялгийн сангийн ач холбогдлыг иргэн бүхэн ойлгож, нүдний цөцгий мэт хайрлан хамгаалдаг болсон байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Энэ бол сүүлийн гурван жилийн Та бидний хамтын тэмцлийн үр дүн бөгөөд баялгийн ерөөл тогтолцооны хувьд эхлэх цэг юм. Хамтарсан Засгийн газар ордны өрөөнд шигдэн суухгүйгээр олон нийтийн дунд, их бүтээн байгуулалтын төв цэгт Та бүхэнтэйгээ хамтран ажиллах болно. Монгол Улсын хурдтай хөгжлийн төлөө эд эс бүхэн нэгдэж, уураг тархи бүхэн улайстал ажиллах болтугай! Та бүхэндээ Шинэ жилийн мэнд дэвшүүлье!

Дүрстэй үзэх: 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 64 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА 2026/05/18
УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ 2026/05/18
Дуган хад амралтын газрын нэг хэсэг шатжээ 2026/05/18
​G Dragon: Миний тав тух хоёрдугаарт, харин миний хүмүүсийн орон гэр н… 2026/05/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа 2026/05/18
Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгохыг та дэмжих үү? 2026/05/18
Төрийн албаны ерөнхий шалгалтад улсын хэмжээгээр 2321 иргэн бүртгүүлжэ… 2026/05/18
Л.Азжаргал: Би ганцаараа биш... 2026/05/12
​М.Нарантуяа-Нара: Хуулийн төсөл өргөн барилаа  2026/05/12
​Төрийн байгууллагуудад нийтлэг гарч буй зөрчил нь төсөв санхүү, худал… 2026/05/12
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны үйл аж… 2026/05/07
2026 онд 579 төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сан… 2026/05/07
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа 2026/05/05
​УИХ дахь АН-ын бүлгийн даргаар хэн томилогдох вэ?  2026/04/27
Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн бай… 2026/04/27
1072 хувьцааны ногдол ашиг 63.242 төгрөгийг энэ долоо олгоно 2026/04/27
16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 5-р са… 2026/04/27
Орон нутгийн нөхөн сонгууль 2026.06.21-нд болно 2026/04/27
​Архангай аймагт ЕБС-ийн сурагчид нэгнийгээ зодож, гэмтээсэн хэрэг гар… 2026/04/27
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ 6700 төгрөгт хүрэх байсан ч хэлэлцээр … 2026/04/24
192 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА 2026/04/24
УИХ: Сэлбэ дэд төвөөс 2.6 их наядын орлого олно 2026/04/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал Х… 2026/04/21
ЭТТ: Нүүрсний экспорт нэмэгдэж, Бортээгийн ордыг ЭЗ-ийн эргэлтэд оруул… 2026/03/24
АТГ: 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын м… 2026/03/24