Д.Амарбаясгалан: УИХ ирэх дөрвөн жил хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг тэргүүн эрэмбэд тавилаа

Admin
2025/01/01

УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн мэндчилгээ: 

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Шинэ он гарах баярт агшныг сэтгэл догдлон хүлээн суугаа Та бүхэндээ шинэ оны баярын мэндийг чин сэтгэлээсээ өргөн дэвшүүлье. Улиран одож буй 2024 он Монгол Улс болон дэлхий дахинаа онцлог үйл явдлаар дүүрэн өндөрлөж байна. Дэлхийн олон оронд парламентын сонгууль болж, парламентат ёс, ардчиллын хөгжилд ололт, сорилтын аль алиныг үлдээлээ.

Монголчууд бид Улсын Их Хурлын болон нутгийн өөрөө удирдах байгууллагын сонгуулиа амжилттай зохион байгуулж, эрх зүйт ёс, ардчиллын төлөө байгаагаа олон улсад дахин нотлон харуулснаараа бахархах учиртай.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтийн дагуу сонгуулийн холимог тогтолцоогоор Та бүхэн анх удаа 126 гишүүнтэй төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулснаараа парламентат ёсны түүхэндээ нэгэн шинэ хуудас нээлээ.

Шинэ парламент улс төрийн таван нам, эвсэл болон нийгмийн олон бүлэг, салбарын төлөөллөөс бүрдэж, эмэгтэй гишүүдийнхээ эзлэх хувиараа Ази тивдээ тэргүүлэх болсон нь Та бидний хамтын ололт, амжилт юм. Энэ үр дүнд хүрэх зам дардан байгаагүй. Олон нийтийн өргөн хэлэлцүүлэг, улс төрийн намуудын удаа дараагийн нээлттэй зөвшилцөл зэрэг олон талт механизмыг ашиглан энэхүү дэвшилд хүрч чадсан. Нийгмийн зөвшилцөл, ойлголцол бол Үндсэн хуулиар тунхагласан хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлуулан хөгжүүлэхэд чухал зарчим мөн гэдгийг онцлон тэмдэглэе.

Энэ удаагийн парламентын үнэт зүйл мөн үүнд чиглэж байна. Улсын Их Хурал ирэх дөрвөн жилийн стратегиа баталж нийт иргэн, үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэсэн, тогтвортой хөгжилд тулгуурласан, хүн төвтэй, хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн үзэл санааг тэргүүн эрэмбэд тавилаа. Тиймээс цаг үеийн шаардлагад нийцүүлэн хуулийг цаг алдалгүй, чанартай баталдаг болох, хууль ба журмын заагийг тодорхойлж зохистой харьцааг хангах, хуулийн биелэлтэд тавих хяналтыг тогтмолжуулах, парламентын үйл ажиллагааны үр нөлөөг дээшлүүлэх зэрэг олон чухал ажил биднийг хүлээж байна. Үүний гол зорилго бол хуулийн дор хүн бүр эрх тэгш байхад оршино.

Эх орон, элэг нэгт Монголчууд аа,

Манай ард түмэн амны бэлгээс ашдын бэлгэ хэмээн ерөөдөг билээ. Шинэ оныг угтах мөчид хүн бүр өөдрөг сайхан хүсэл мөрөөдөл, итгэл найдвар, гэрэл гэгээгээр дүүрэн байдаг нь энэ баярын гайхамшиг юм. Та бүхний ерөөл биелж, хүн бүр эрүүл энх байж, хүүхэд багачууд элбэрэл хайраар бялхаж, өргөө гэр нь аз жаргалаар дүүрэн, ажил үйлс нь амжилт бүтээлээр арвин байхыг хүсэн ерөөе. Айлчлан ирж буй 2025 оны шинэ жилийн баярын мэндийг Монгол Улсын Их Хурлын нэрийн өмнөөс өргөн дэвшүүлье.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ХУ… 2026/09/18
АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ 2026/09/18
НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуу… 2026/09/17
Монгол банк: Инфляц буурч байна, Гэсэн ч эрсдэлийг харгалзан үзэж Бодл… 2026/09/17
Ө.Шижир: Төрийн өмчит компаниудаар дамжуулан улс төрийн үйл ажиллагаа … 2026/09/17
ЗГХХГ: Төрийн 29 байгууллагын 1800 эхлэлтэй 30 тусгай дугаар 8 нь ажил… 2026/09/17
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөг… 2026/09/16
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалыг товч тойм 2026/09/10
Хуурамч долларын залилан үйлдсэн гадаадын 2 иргэнийг баривчилжээ 2026/09/09
Прокурорын байгууллага цалингаа арайхийж тавьж байгаа гэнэ үү? 2026/09/09
Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтг… 2026/09/09
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх аж… 2026/09/04
​БНСУ-д эмчлүүлэх Монголчуудын тоо 38.3 хувиар өсчээ 2026/09/04
​Ц.Магалжав: М.Бадарч дүүд олон удаагийн уулзалтаар “барилдах эрх хасс… 2026/09/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/04
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/09/04
Монголбанк 2026 оны 8 дугаар сард 3,058.0 кг, оны эхнээс өссөн дүнгээр… 2026/09/01
МОНГОЛ БАНК: Хэрэглээний төлбөрийн мэдээлэл тухайн иргэний зээлжих зэр… 2026/08/28
Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэрийг танилцууллаа 2026/08/12
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл 2026/08/12
​Г.Дамдинням: 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалга хийсэн 2026/08/03
“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/08/03
​Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дараах асуудлыг х… 2026/08/03
​ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН Ү… 2026/08/03