Монгол Улсын Засгийн газар, Бүгд найрамдах Франц улсын Орано Майнинг С.А.С хоорондын “Хөрөнгө оруулалтын гэрээ”-нд гарын үсэг өнөөдөр /2025.01.17/ зурав.
Тус гэрээ нь сүүлийн 30 жилд Монгол улс гуравдагч хөрштэй байгуулж байгаа хоёрдахь том гэрээ гэдгийг Монгол улсын Засгийн газрын тэргүүн Л.Оюун-Эрдэнэ онцоллоо. 2009 онд Оюутолгой төслийг манай улс албан ёсоор эхлүүлж байсан бол өнөөдөр эдийн засагт томоохон өөрчлөлт авчирна гэж нийгэмд хүлээлт үүсээд буй түүхэн гэрээг үзэглэлээ. Видео үзэх: