Ө.Сумъяабаатар: Орон сууцны хорооллуудын цахилгаан шатны үзлэг, шалгалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна

Admin
Өчигдөр

Баянгол дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөний үеэр Засаг даргын зүгээс 10 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 100 хувьтай байгаа талаар БГД-ийн ЗДТГ-аас мэдээлж байна. 

Тодруулбал:  Агаарын бохирдлыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлэх ажлын хүрээнд нийслэл даяар гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжин ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Дүүргийн Онцгой комиссоос энэ оны нэгдүгээр сарын эхний 15 хоногт авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Н.Оюунболд мэдээлэл өгөв. Дүүргийн шуурхай штабын дуудлага мэдээлэл хүлээн авах 70126891 утас 24 цагаар ажиллаж байгаа бөгөөд энэ оны нэгдүгээр сарын эхний 15 хоногийн байдлаар түүхий нүүрс хэрэглэсэн зөрчил болон угаарын хийн хордлоготой холбоотой дуудлага мэдээлэл ирээгүй гэдгийг онцоллоо. ДОК-ын Штабын удирдах бүрэлдэхүүн 11, жижүүрийн бүрэлдэхүүн 86 албан хаагчтай ажиллаж байна.

Дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар:  нийт албан хаагчдад , авлигын эсрэг хууль тогтоомжийн талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх талаар сургалтууд зохион байгуулах, шинэ оны эхнээс хот нийтийн аж ахуйн ажилд анхаарал хандуулж ажиллах, мөн орон сууцны хорооллуудын цахилгаан шатны үзлэг шалгалтыг үргэлжлүүлэн зохион байгуулахыг үүрэг болголоо. Мөн Нийслэлийн Шуурхай хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврыг танилцуулж, дараах үүрэг даалгаврыг 14 хоногийн хугацаатай өглөө.  Үүнд,

  • Дүүргийн Хөрөнгө оруулалтын ажлын даалгавар боловсруулж, бэлтгэл ажлыг ханган худалдан авах ажиллагааг зарлах,
  • 2025 оны Нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн тооллого бүртгэлийн зохион байгуулж мэдээллийг  ирүүлэх,
  • Гэрэлтүүлгийн дүүргийн ашиглагч байгууллага арчлалтыг нь хариуцдаггүй нийтийн эзэмшлийн гэрэлтүүлгийг тооллого хийж холбогдох хэлтэст ирүүлэх,
  • Дүүргийн 2025 оны эхнээс төсвийн орлогын төлөвлөгөөний биелэлтийг жигд ханган, орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, бааз суурийг өргөтгөх чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах,
  • 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн орон сууц, түүний өргөтгөлд  “18-аас дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар үйлчлэхгүй” гэж заасан тул хууль тогтоомжийн биелэлтийг хангаж 18 ба түүнээс дээш хувийн хатуулагтай этилийн спирт агуулсан согтууруулах ундаагаар нийтэд үйлчлэхгүй байхад тогтмол хяналт тавьж ажиллах,
  • Орон сууц, түүний өргөтгөлд үйл ажиллагаа явуулж буй үйлчлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч (ресторан, баар/спорт, баар/паб, лоунж, караоке, диско болон тайчих клуб) аж ахуйн нэгж байгууллагуудад эзэмшигчдэд хууль тогтоомжийг танилцуулж ажиллах,
  • Худалдаа, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, ахуйн үйлчилгээ, үйлдвэр, мөнгөн зээл, авто засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгч иргэн аж ахуйн нэгж байгууллагуудын судалгааг 2025.01.24-ний өдрийн дотор шинэчилж холбогдох хэлтэст ирүүлэх
  • Нийслэлийн хэмжээнд 01.06-01.22-ны өдрийг дуустал явагдах цэргийн бүртгэлийн  ирц, явцын байдалд анхаарал хандуулж ажиллахыг үүрэг болгов.  



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 16 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07