Л.Мөнхбаясгалан: Миний 15 жилийн турш цуглуулсан баримтаар Ухаа худагийг ЛУЙВРААР авсан нь нотлогдоно

Admin
2025/03/17

Өнөөдөр УИХ-ын хаврын чуулганы нээлтийн дараа УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан сэтгүүлчдэд хандаж 2, жилийн турш эрэн сурвалжлах нэвтрүүлэг мэдээлэл бэлтгэсний дотор 15 жил цуглуулсан Ухаан худагийн баримтуудыг дэлгэж байгаагаа дурьдлаа. 

Эдгээр баримтууд дотор: Оюу толгой, Тавантолгой, Энержи ресурс, Ухаа худаг, Эрдэнэтийн 49 хувь, МАК, Төрийн банк болон бусад банкуудын хувьчлалтай холбоотой баримтууд байгаа аж.  дурьдлаа. 

Л.Мөнхбаясгалан: Хэдхэн хоногийн өмнө Энержи ресурс компани Ухаа худагийг "луйвраар" авсан талаар Засгийн газраас мэдэгдээд, УИХ руу тогтоолын төслийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг оруулсан байгаа. Би удаа дараа энэ хулгай луйврыг илчилж байсан учраас би өнөөдрөөс эхлэн УИХ-ын хянан шалгах дэд хороог манлайлж ажиллах болно. Миний баримтууд бол сэтгүүлчийн хүрээнд ажилласан баримтууд, харин одоо надад мэдээлэл нээлттэй болсон учраас УИХ-ын хянан шалгах эрх мэдлийг хэрэгжүүлэхийн төлөө Говийн ард түмнээ төлөөлөн ажиллах болно. 

32 гишүүн гарын үсэг зурснаар энэ ажил эхэлнэ, өнөөдрөөс би гарын үсгийг өөрийн сонгогдсон АН-ын гишүүдээсээ эхэлж цуглуулна. 

Өнөөдөр нэг шинэ баримт дэлгэнэ. "Энержи ресурс" ХХК 2009-2021 он хүртэл 12 жилийн хугацаанд илүү АМНАТ төлсөн гэдгээр Монгол улсын Засгийн газрын тогтоолыг хүчингүй болгохоор шүүхэд өгсөн. Тус компани хуулийн дээгүүр гишгэлж Монгол улсаас 209,6 тэрбум төгрөгийг нэхэмжилж байгаа. Гэтэл Монгол улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа нүүрс олборлолт, тээвэрлэлтийн бүх компани АМНАТ төлдөг. Ганцхан Энержи ресурст энэ тогтоол шийдвэр хамаагүй гэж тэд үзэж байна. Яагаад гэвэл 2033он хүртэл Засгийн газартай байгуулсан тогтвортой байдлын гэрээ, гэрчилгээ гэж байх ёстой тэрийг бидэнд харуулж, энэ компанид ямар нөхцөлтэй гэдгээ харуулахыг шаардаж байна. 




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 16 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07