ТАНИЛЦ: ​Баялагийн сангийн тухай иргэдийн дунд явуулсан судалгааны хариу юу гэж гарав? 

Admin
15 цагийн өмнө

Үүсмэл ордыг 59% нь, "Ухаа худаг"-ийг 52% нь, Нарийн сухайтыг 57% нь төрд авах нь зөв гэж үзжээ   

"МEC" судалгааны байгууллага энэ гуравдугаар сард баялгийн сангийн тухай иргэдийн дунд хэд хэдэн санал асуулга явуулжээ. Үүнд, "Ачит ихт"-ийн үүсмэл орд, "Энержи Ресурс"-ийн Ухаа худаг орд, МАК-ийн эзэмшлийн Нарийн сухайт, Цагаан суварга зэргийн тодорхой хувийг төрд авах эсэх талаар асуусан байна.

ЕТГ-ын дарга асан П.Цагааны эзэмшлийн "Ачит ихт" ХХК "Эрдэнэт"-ийн үүсмэл ордын нэгийг ашигладаг. Тус үүсмэл ордыг эзэмшигчид "34 хувиа төрд өгье" гэдгэ албан ёсоор илэрхийлсэн гэгдэж байгаа. 34-50 хувийг төрд авахыг 59 хувь нь зөв, 19 хувь нь буруу, 22 хувь мэдэхгүй гэж хариулжээ.

Ж.Оджаргалын "Энержи Ресурс" ХХК-ийн Тавантолгойн чулуун нүүрсний бүлэг ордоос "Ухаа худаг"-ийг эзэмшдэг. Тус эзэмшлээс үүдсэн Засгийн газар "Эм Си Эс" ХХК хоорондын асуудал өндрөө авсан хэвээр байгаа билээ. Тус ордын 34-50 хувийг төрд авахыг 52 хувь нь зөв, 33 хувь нь буруу, 25 хувь нь мэдэхгүй гэж хариулсан байна.

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын аав Б.Нямтайширийн "МАК" ХК стратегийн ордод чамгүй олон лиценз эзэмшдэг. Тэдний Нарийн сухайт ордыг 57 хувь нь, Цагаан суварга ордыг 60 хувь нь 34-50 хувийг төрд авах нь зөв гэж хариулжээ.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 16 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07