Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайд байршуулсан 256 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж, 126 тонн хог хаягдал тээвэрлэлээ

Admin
2025/04/25

                  Баянгол дүүргийн Менежерийн шуурхай хуралдаан өнөөдөр (2025.04.23) болж, дүүргийн менежер Ж.Баатар удирдан явууллаа.  
Шуурхай зөвлөгөөнөөр Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа, ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх, ТҮЦ-ийг нүүлгэж нийтийн эзэмшлийн талбайг чөлөөлөх, ТҮЦ, гарааш чөлөөлсөн талбайд цэвэрлэгээ ариутгал, нохой муур барих ажил, “Манай МӨХ-г авраач төсөл”, 2025 онд цахилгаан шугам, сүлжээний засвар, шинэчлэлийн ажлын талаар холбогдох хэлтсүүдээс мэдээлэл өглөө.
Тухайлбал, Нийслэлийн Засаг даргын 2025 оны 02-р сарын 14-ний өдрийн А/237 захирамж, дүүргийн Засаг даргын 2025 оны 04-р сарын 08-ны өдрийн А/161 захирамжийн хүрээнд дөрөвдүгээр сарын 09-23-ны өдрүүдэд нийтийн эзэмшлийн гудамж талбайд байршуулсан ТҮЦ-үүдийг нүүлгэсэн талбайд дүүргийн зам талбайн цэвэрлэгээний байгууллагууд үе шаттай ариутгал халдваргүйтгэл, цэвэрлэгээний ажлыг хийж байна.
Тодруулбал, дээрх хугацаанд,

  • 256 ТҮЦ нүүлгэн шилжүүлсэн,
  • 5,658м.кв талбайд цэвэрлэгээ, ариутгалгүйтгэл хийсэн,
  • Нийт 126 тонн хог хаягдалд тээвэрлэн ажилласан байна.

Шуурхай зөвлөгөөний үеэр дүүргийн менежер Ж.Баатар дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:  

  • Нийтийн эзэмшлийн гудамж талбайн болон автобусны буудлын засварлах боломжгүй хогийн савыг “Баянгол цэцэрлэгт хүрээлэн”-д хүлээлгэж өгөх,
  • Хариуцсан гудамж зам талбайн хайс хашлагыг будаж засварлах гудамжны байршлыг гаргах,
  • 20-р хорооны газар нутагт V цахилгаан станц барихтай холбоотойгоор цэвэрлэгээ хийх,
  • 20, 29-р хорооны хилийн зааг сувгуудад цэвэрлэгээ хийх,
  • Тоглоомын талбайн засварын ажлыг эхлүүлэх, тайлан мэдээ ирүүлэх,
  • Ил задгай худалдаа үйлчилгээг цэгцлэх захирамжийг худалдаа үйлчилгээ эрхлэгчдэд танилцуулах, цэгцэлсний дараа арчилгаа, тохижилтын ажлыг хийх,
  • Нийтийн эзэмшлийн зам талбайн явган хүний орц, гарцыг хааж тээврийн хэрэгсэлтэй худалдаа үйлчилгээ эрхэлж буй худалдаа эрхлэгч нарын мэдээлэл болон тээврийн хэрэгслийн мэдээллийг дүүргийн Замын цагдаагийн хэлтэст мэдээлэх
  • ТҮЦ-үүдийг нүүлгэн шилжүүлж байгаатай холбоотойгоор холбогдох хэлтсүүд хамтран хороо бүрд ТҮЦ ажиллуулж байсан иргэдтэй уулзалт зохион байгуулах, дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудаас ажлын байрны судалгаа авч санал болгох,   
  • Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаатай холбоотойгоор бэлтгэн нийлүүлэгчдээс ирж буй мах, борлуулагдаж буй тоо, үлдэгдлийг нягтлах, хяналтыг сайжруулах,
  • Хоол үйлдвэрлэл явуулж байгаа бүх үйлчилгээний газар, ААНБ-уудыг уураар угааж ариутгах зориулалттай, автомат угаагч хэрэгжлүүлэх чиглэлээр гарсан зөвлөмжийг хүргэж ажиллах,










0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 15 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07