Д.Мөнхбаатар: Боловсролын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын ажилд анхаарч ажиллана

Admin
2025/04/22

Баянгол дүүргийн Нийгмийн салбарын удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар удирдан явууллаа. Шуурхай зөвлөгөөний эхэнд өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг Нийгмийн хөгжлийн хэлтсээс танилцууллаа. Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөс дүүргийн Засаг даргын орлогч нийт 11 үүрэг даалгавар өгснөөс 95 хувийн хэрэгжилттэй байна. Тухайлбал,

  • Сурагчдын бие даалтын 7 хоног болон улирлын амралтын 7 хоногт хүүхдийн аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд төрийн өмчийн 23, төрийн бус өмчийн 31 гээд нийт 54 сургуулиас суралцагчдын аюулгүй байдал, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, заавар зөвлөгөөг суралцагч, эцэх эх, асран хамгаалагч гээд нийт 62 мянган хүнд хүргэж ажилласан,  

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд энэ талаарх хууль тогтоомж, төрийн байгууллагаас хэрэгжүүлж буй ажлын мэдээллийг боловсролын болон эрүүл мэндийн салбарынхан, Хороодын Засаг дарга, нийгмийн ажилтнууд, Улаан Загалмайн хороо гээд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг нийт 183 иргэн, ААНБ-д хүргэж ажилласан гэсэн мэдээллийг өглөө.


Түүнчлэн Нийгмийн салбарын удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөний үеэр зөвлөгөөний үеэр Төлөвлөлт, гүйцэтгэлийн удирдлагын хэлтсийн дарга Г.Энхцэнгэл  дүүргийн боловсролын байгууллагад шаардлагатай сантехникийн их засвар, цахилгааны их засвар, бага сургууль, цэцэрлэгийн гадна тохижилтын, сургуулийн өмнөх боловсролын байгууллагуудад шаардагдах тонон төхөөрөмж худалдан авалтын явцыг талаар  мэдээлэл өглөө. Мөн дүүргийн 26-р хороо, “Нарны хороолол”-д Нийслэлийн 262 дугаар цэцэрлэгийн салбар цэцэрлэгийн түрээсэлж байсан байрыг Дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар худалдан авч, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлсэн. Ингэснээр, дүүргийн 26 дугаар хорооны цэцэрлэгийн насны 150 хүүхэд төрийн өмчийн цэцэрлэгт хамрагдах боломж бүрдсэн гэсэн юм. Энэ үеэр дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар боловсролын салбарт хийгдэх ажилд анхаарч ажиллах болно гэдгийг онцоллоо.

Дүүргийн Нийгмийн салбарын удирдах ажилтнуудын Шуурхай зөвлөгөөний үеэр Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар цаг үеийн асуудлаар дараах үүрэг даалгаврыг өглөө.

Үүнд:  

  • 05.10-ны өдөр зохион байгуулах “Улаанбаатар Марафон-2025” олон улсын гүйлт болон “Дугуйтай Улаанбаатар” арга хэмжээний хүрээнд дүүргийн хэмжээнд төрийн байгууллагуудын болон бусад байгууллагын оролцоог хангах,
  • Дүүргийн Засаг даргын 2025 оны А/168 дугаар захирамжаар Ахмад настны хуулийн хүрээнд ахмад настанд эрүүл мэнд, нийгмийн тусламж үйлчилгээний зэрэглэл тогтоох Ажлын хэсэг байгуулагдсан хорооны хэмжээнд захирамж гарган, ажлыг зохион байгуулах,
  • “Суралцагч хот” арга хэмжээ буюу ЮНЕСКО-ийн Суралцагч хотуудын сүлжээнд нэгдэх асуудлаар дүүргийн хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төсөл, жилийн төлөвлөгөөний төслийг Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулах,
  • Баянгол хүүхдийн зуслангийн засвар тооцоо хийгдсэн, үйл ажиллагааг эхлүүлэх бэлэн байдлыг ханг









0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 16 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07