Филлиппин улсын гадаад хэлний сургууль, академийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа

Admin
2025/04/17

“Баянгол боловсрол-2025” өдөрлөгийг зохион байгуулах ажлын хүрээнд Филлиппин улсын гадаад хэлний сургууль, академийн төлөөллүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Өнөөдрийн уулзалтад Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, Philinter академийн захирал Ин Чой, IMS академийн захирал Ким, I.Breeze академийн захирал Жэнни, Монгол-Филлипинийн Боловсрол соёлын төвийн үүсгэн байгуулагч Я.Эрдэнэчимэг, “BTG” академийн гүйцэтгэх захирал Х.Азжаргал нар оролцлоо. Уулзалтын үеэр англи хэлний боловсролыг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэх, англи хэлний багш нарын хэлний түвшинг ахиулах, төрийн албан хаагчдын англи хэлний мэдлэгийг нэмэгдүүлэх талаар санал солилцлоо.

Дүүргийн Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт "Баянгол-Боловсрол" хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр тусгасан. Тэгвэл энэ хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хоёрдугаар сард Засаг даргын орлогч Д.Мөнхбаатараар ахлуулсан дүүргийн ЕБС-ийн 19 захирал, удирдлагууд Филиппин улсын Сэбү хотод ажлын айлчлал хийсэн.

Айлчлалын үеэр манай дүүрэг Сэбүгийн тэргүүлэгч ESL байгууллага болох Philinter академитай хамтран ажиллах гэрээ байгуулсан бөгөөд энэ хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн төрийн өмчийн 20 сургуулийн 20 багш Филиппиний Сэбү хот дахь Philinter академид англи хэлний түвшингээ ахиулах, мэргэжил дээшлүүлэх сургалтад суралцаж байна. Энэ ажил цаашид үе шаттай хэрэгжих юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 16 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07