Баянгол дүүрэг хог хаягдлын менежментийг сайжруулах төслийн хүрээнд “ПРЕМИУМ НЕКСУС” ХК-тай хамтран ажиллана

Admin
2025/04/03

Баянгол дүүргийн ЗДТГ, “Премиум нексус ХК хамтран дүүргийн хог хаягдлын менежментийг сайжруулах, хог хаягдал ангилан ялгах төслийн хүрээнд дүүргийн менежер Ж.Баатар, тус компанийн борлуулалтын үйлчилгээний газрын захирал Ц.Номинзол нар өнөөдөр хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.  

Баянгол дүүрэгт “Премиум нексус ХК-ийн “CU Конвиниенс” дэлгүүрийн 71 салбар, түгээлтийн 72 байршил байдаг. Иймд дүүргийн хог хаягдлын менежментийг сайжруулах ажлын хүрээнд дүүргийн ЗДТГ, “Премиум нексус “ХК нь “Урбан Солид вейст менежмент” ХХК-тай хамтран “CU Конвиниенс”дэлгүүрээс гарч буй хог хаягдлыг ангилан ялгах төслийг өнгөрсөн хоёрдугаар сарын 1-нээс туршилтын журмаар эхлүүлсэн юм.

Хамтран ажиллах Санамж бичиг байгуулах үеэр энэ төслийн үр дүнгийн талаар “Урбан солид вейст менежмент” ХХК гүйцэтгэх захирал С.Аригуун мэдээлэл өгсөн. Тэрбээр “Манай компани судалгаа хийхэд “СU Конвиниенс” дэлгүүрээс жилд 1625.7 тонн хог хаягдал гардаг бөгөөд нийт хог хаягдлын 56 хувийг дахин боловсруулах боломжтой. Мөн түгээлтийн төвөөр жилд 754.1 тонн хог хаягдал гардаг ба үүний 88 орчим хувийг дахин боловсруулах боломжтой юм. Иймд манай компани дүүргийн ЗДТГ, “Премиум нексус ХК-тай хамтран өнгөрсөн хоёрдугаар сарын 01-ний өдрөөс туршилтын журмаар хог ачилт болон түгээлтийн үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

Ингэхдээ хог хаягдлыг тэмдэглэсэн маршрутын дагуу 21:00-04:00 цагийн хооронд тээвэрлэж, цуглуулж ажиллаж байна. Энэ төслийг хэрэгжүүлсэн эхний хоёр сарын хугацаанд манай компани нийт 60 гаруй тонн хог хаягдал тээвэрлэснээс 30 хувь буюу 18 тонн нь дахин боловсруулалтад орж үр дүнтэй болсон” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Энэхүү санамж бичгийг байгуулснаар Баянгол дүүрэг цаашид хувийн хэвшлүүдтэй хамтран  дүүргийн хэмжээнд хог хаягдлын менежментийг илүү сайжруулах, үр дүнтэй болгох мөн дахин боловсруулах хувь хэмжээг нэмэгдүүлэх ажлыг шат дараатай хэрэгжүүлэх чухал ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 16 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07