Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар Ерөнхий боловсролын сургуулийн 3400 гаруй сурагчтай цахим уулзалт хийлээ

Admin
17 цагийн өмнө

Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Пүрэвжал, дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Б.Батболд нар өнөөдөр дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн болон төрийн өмчийн бус 42 сургуульд сурдаг төгсөх 12 дугаар ангийн 3400 гаруй сурагчтай  өнөөдөр (2025.03.21) хичээлийн 2-р цагийн завсарлагааны үеэр цахимаар уулзалт зохион байгууллаа.

Уулзалтын үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар нийт сурагчдадаа удахгүй болох Элсэлтийн шалгалтаа амжилттай өгөхийг хүсээд дөрөвдүгээр сарын 02-03-ны өдрүүдэд мэргэжлийн байгууллагуудтай хамтран зохион байгуулах “Баянгол сорилго-2025” болон элсэлтийн шалгалтаа амжилттай өгч 800 оноо авсан сурагч, бэлтгэсэн багш нарт дүүргийн Засаг дарга, ЗДТГ-аас урамшуулал олгох талаар товч мэдээлэл өглөө.

Энэ үеэр дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Пүрэвжал “Баянгол сорилго-2025” шалгалтад оролцохоор өнөөдрийн байдлаар 7000 орчим хүүхэд бүртгүүлсэн бөгөөд энэ сорилгыг зохион байгуулснаар төгсөх ангийн сурагчид шалгалтын жишиг материалтай танилцахаас гадна цаашид юуг анхаарах, хэрхэн шалгалтад бэлтгэж амжилт үзүүлэх талаар мэдлэг, мэдээлэлтэй болно” гэдгийг онцолсон юм.  

Мөн цахим уулзлалтын үеэр дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дайчилгааны офицер, дэд хурандаа Б.Батболд монгол цэргийн түүх, соёл ач холбогдлыг сурагчдад танилцах зорилготой "Эх оронч Монгол"  аяллын талаар мэдээлэл өглөө. Тэрбээр “Гуравдугаар сараас эхлэн Цэргийн штабаас зохион байгуулж буй энэ аялалд өнөөдрийн байдлаар 18 сургуулийн 600 гаруй сурагч оролцсон ба ирэх сард 400 сурагчийг Зэвсэгт хүчин болон Хилийн цэргийн ангиудтай биечлэн танилцуулна” гэсэн юм.  

Ташрамд мэдээлэхэд, дүүргийн хэмжээнд төрийн өмчийн 21 сургуулийн 2992, төрийн бус өмчийн 21 сургуулийн 493 нийт 3485 суралцагч 12 дугаар ангид суралцаж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 16 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07