Баянгол дүүрэг ОХУ-ын Буриад улсын Улаан-үд хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Admin
2025/03/19

“Буриад-Баянгол-2025” бизнес форум өнөөдөр (2025.03.18) боллоо. Форумд ОХУ-ын Буриад улсын 9 аж ахуй эрхлэгч, Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч 20 гаруй  иргэн, аж ахуйн нэгж байгууллага оролцож өөрсдийн үйлдвэрлэдэг бараа бүтээгдэхүүнээ дэлгэн үзүүллээ. Форумын нээлтийн арга хэмжээнд Буриад улсын Засгийн газрын  Монгол Улсыг хариуцсан сайд Даба Шагжиевич Чирипов, Баянгол дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран, Засаг дарга Ө.Сумьяабаатар болон албаны бусад хүн оролцлоо.

Энэ үеэр дүүргийн Засаг дарга Ө.Сумьяабаатар “Өнөөдөр Буриад Улсын Улаан-Үд хоттой хамтран ажиллах, манай хоёр бүс нутгийн харилцааны шинэ хуудсыг нээж, “Буриад-Баянгол 2025” бизнес форумыг зохион байгуулж байгаад баяртай байна. Энэхүү үйл явдал нь харилцан итгэлцэл, найрсаг харилцааг улам бататгаж, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг нээх чухал алхам болж байна” гэдгийг онцоллоо. 

Мөн энэ арга хэмжээний үеэр Баянгол дүүрэг ОХУ-ын Буриад улсын Улаан-Үд хоттой хамтран ажиллах санамж бичгийг байгуулсан бөгөөд Буриад улсын Засгийн газрын  Монгол Улсыг хариуцсан сайд Даба Шагжиевич Чирипов “Баянгол дүүрэг Буриадын Улаан-Үүд хоттой хамтран ажиллах санамж бичиг байгуулж байгаа нь Буриад Монголын тэр дундаа өнөөдөр хүрэлцэн ирсэн Буриадын бизнесменүүд болон Баянгол дүүргийн бизнес эрхлэгчид та бүхний хамтын ажиллагааны шинэ гарц шийдлүүд гарч байна гэж ойлгож болно. Бидний хамтын хүчин чармайлт амжилт, үр дүнд хүрч, хоёр бүс нутгийн иргэдэд бодит өгөөжийг авчирна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.
















0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 16 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07