"АМАР БАЙНА УУ-2025" үзэсгэлэн худалдаанд Баянгол дүүргийн 75 үйлдвэр, үйлчилгээ эрхлэгч оролцож байна

Admin
2025/02/26

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар сар шинийн баярыг угтсан "Амар байна уу-2025" үзэсгэлэн худалдааг гурав дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд тус арга хэмжээг “Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт зохион байгуулж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр  Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих төв хамтран “Их наяд” худалдааны төвд дүүргийн нэрэмжит өдөрлөгийг зохион байгууллаа. Тус арга хэмжээний нээлтэд дүүргийн ИТХ-ын дарга П.Өлзийнаран, дүүргийн Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээг дэмжих төвийн дарга Ч.Чойдог болон бусад албаны хүмүүс оролцсон юм.  


Энэ жил зохион байгуулж “Амар байна уу” үзэсгэлэн худалдаанд 21 аймаг 9 дүүргээс 1000 гаруй жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид оролцож 50 мянга орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн борлуулж байгаа бол Баянгол дүүргээс 75 жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч оролцож өөрсдийн урлалсан бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж байна.

“Их наяд” худалдааны төвийн 5-6 давхар, “Соёолж молл” худалдааны төвийн хоёрдугаар давхарт 09:00-20:00 цагийн хооронд үргэлжилж байгаа бөгөөд түрээсгүй учраас бараа бүтээгдэхүүнээ зах зээлийн үнээс хямд борлуулж байгаа юм.






0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 16 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07