Баянгол дүүргийн СӨХ-дын уулзалт зөвлөгөөн боллоо

Admin
2025/02/19

Баянгол дүүрэгт 300 орчим Сууц өмчлөгчдийн холбоо бүртгэлтэй байдаг бөгөөд дүүргийн ЗДТГ-аас өнөөдөр дээрх СӨХ-дын гүйцэтгэх захирлуудтай уулзалт зөвлөгөөн зохион байгууллаа.
Уулзалт зөвлөгөөнд дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, дүүргийн менежер Ж.Баатар, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга Г.Мөнх-Эрдэнэ, Дотоод аудитын дарга Н.Наранчимэг, Цагдаагийн газрын дарга Ч.Алтанхуяг, Онцгой байдлын хэлтсийн дарга Н.Оюунболд, МСӨХДЗ-ийн дарга М.Галбаатар нар оролцож цаг үеийн мэдээллүүдийг өглөө.
Тодруулбал, дүүргийн нийт оршин суугчдын 80 гаруй хувь нь орон сууцны хороололд амьдардаг бөгөөд дээрх 300 гаруй СӨХ нь 61600 орчим өрхийн өдөр тутмын ажил, амьдралын хэрэгцээ шаардлага амьдрах орчинтой холбоотой асуудлыг  нуруун дээрээ авч явдаг юм. Иймд,  

  • Дүүргээс 2025 онд СӨХ-дын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ,
  • СӨХ-дын санхүүгийн ил тод байдал болон тайлантай  холбоотой мэдээлэл,
  • СӨХ-д Цагдаагийн байгууллагуудтай хамтран гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд хэрхэн хамтарч ажиллах,
  • СӨХ-д галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр авах арга хэмжээний талаар нэгдсэн мэдээлэл өглөө.

Түүнчлэн 2003 онд СӨХ-дын эрх зүйн байдлын тухай хууль батлагдсан. Гэвч өнөөдрийг хүртэл шинэчлэгдээгүйн улмаас дундын өмчлөлийн эд хөрөнгийн менежментийг тус  хуулиар цаашид авч явахад хүндрэлтэй болсон бөгөөд  УИХ-аар СӨХ-дын шинэчилсэн хуулийн төсөл хэлэлцэгдэж байгаа юм. Иймд СӨХДЗ-ийн зөвлөлийн дарга М.Галбаатар хуулийн төслийн талаар мэдээлэл өгсөн юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 16 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07