Ерөнхий боловсролын 28 болон 141-р сургуульд “Монгол хүний ЭРДЭМ” цогц хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Admin
2025/02/06

Баянгол дүүргийн ИТХ, дүүргийн ЗДТГ, “Тогло Инээ Сур” ТББ хамтран хүүхдийн хүмүүжил төлөвшил, нийгэмшихүйн хөгжлийг дэмжих “Монгол хүний ЭРДЭМ” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэр болсон бөгөөд өнөөдөр нээлтээ хийлээ.

Ерөнхий боловсролын сурагчдын нийгэмшихүйн хөгжлийг дэмжих, тэднийг харилцааны ур чадвар, хамтын ажиллагаа, өөртөө итгэх итгэлтэй болгож төлөвшүүлэх зорилготой “Монгол хүний ЭРДЭМ” цогц хөтөлбөрийг Нийслэлийн ерөнхий боловсролын 28 болон 141-р сургуульд 2025 оны 6-р сарын 10-ны өдрийг хүртэл хэрэгжүүлэх бөгөөд сургуулийн удирдлага, багш, эцэг эх, сурагчдыг хамруулан, олон талт сургалт, үйл ажиллагаа зохион байгуулах цаашлаад сургуулийн орчин дахь эерэг уур амьсгалыг бүрдүүлж, сурагчдын хамт олонч, хариуцлагатай, идэвхтэй оролцоотой байх нөхцөлийг бий болгох юм.

Тодруулбал, тус хөтөлбөр хэрэгжсэнээр:
• Сурагчдын бие даан суралцах, хүсэл мөрөөдөлтэй байх, багаар ажиллах, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх,
• Багш, ажилчдын нийгэмшихүйн цогц арга зүйг хэрэгжүүлэх, сурагчдын хөгжилд хувь нэмэр оруулах шинэ арга барил эзэмшүүлэх,
• Эцэг эхчүүдэд хүүхдийн хүмүүжилд зөв оролцох, эцэг эхийн зөвлөлийн үр нөлөөг нэмэгдүүлэх гэсэн чиглэлээр “Нэг анги–Нэг баг” тоглоомын арга зүй, EQ буюу сэтгэл хөдлөлийн оюун ухаан хөгжүүлэх аргачлал зэрэг шинэлэг арга барилаар хэрэгжүүлэх юм. Хөтөлбөрийн нээлтэд, дүүргийн Боловсролын хэлтсийн дарга Б.Пүрэвжал, Дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч Д.Мөнхжаргал, Ө.Батчимэг, Л.Алтанцэцэг, Ж.Батзаяа, Ш.Мөнгөнтуяа, Н.Энхчимэг, Г.Баянжаргал, Л.Алтантуяа, Б.Дуламрагчаа болон “Тогло, Инээ, Сур” ТББ-ийн тэргүүн Д.Наранцэцэг, гүйцэтгэх захирал Ш.Насанбурмаа нар оролцлоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 16 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07