МОНГОЛ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН БААТАР САНЖИЙН БАТ-ОЧИРЫН ГЭРЭЛТ ХӨШӨӨНИЙ НЭЭЛТ БОЛЛОО

Admin
2025/06/04

Монгол улсын дөрөв дэх, Баянхонгор аймгийн анхны хөдөлмөрийн баатар Санжийн Бат-Очирын гэрэлт хөшөөний нээлт Эрдэнэмандал хайрханы энгэрт боллоо. Энэхүү гэрэлт хөшөөг С.Бат-Очирын бага хүү Б.Даваасүрэн санаачилж, үр хүүхдүүдийнхээ хамтаар бодит ажил болгожээ. 

Хөшөөний нээлтэд С.Бат-Очирын үр хүүхдүүд, ач зээ нар, Баяхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, Ерөнхийлөгчийн зөвлөх Б.Даваадалай, Генерал Я.Пүрэвдорж, МУ-ын Хөдөлмөрийн баатар Ч.Сугар-Очир, Г.Тойвгоо, Яруу найрагч, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Доржготов, Хөдөлмөрийн баатар С.Бат-Очирын байгуулж байсан Залуу малчдын сургуулийн шавь нарын төлөөлөл, Гурванбулаг сумын удирдлагууд болон соёлын төвийн хамт олон, ах дүү, төрөл төрөгсөд нийлсэн 100 гаруй  хүмүүс оролцлоо. 

Түүний гэрэлт хөшөөг Гүрэн урлахуй ХХК хийж гүйцэтгэсэн бөгөөд тус компанийн захирал, уран барималч, зураач С.Болдбат нь Хөдөлмөрийн баатар С.Бат-Очирын анхны шавь нарын нэг болох Ж.Доржхандын хүү юм. Тус хөшөөг Баянхонгор аймгийн төв, Эрдэнэмандал хайрханы өвөрт боржин чулуун талбайд, хүрлээр цутгаж хийсэн бөгөөд 300 жилийн баталгаа өгчээ. 

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР САНЖИЙН БАТ-ОЧИР нь: 

1921онд Сайн ноён хаан аймгийн Пүрэв гүний хошуу одоогийн Баянхонгор аймгийн Гурванбулаг сумын нутагт малчин ард Санжийн хоёр дахь хүү болон төржээ. Бага наснаасаа мал маллах арга ухаанд сурч, нутаг усандаа малч ажиллагаагаараа хүүхэд байхаасаа нутаг усныхандаа гайхагдаж явжээ. С.Бат-Очир 1938 онд цэргийн албан татагдаж, 1939, 1945 оны дайнд оролцсоны учир Халх гол, Бид ялав чөлөөлөх дайны болон бусад одон медалиар шагнагджээ. С.Бат-Очир 1950 1952 онд тууврын мал туух, жин тээх зэрэг ажил хийж байгаад нэгдэлжих хөдөлгөөнд оролцон Хөгжил нэгдлийн гишүүнд элсэж эм хонь, 1200 гаруй эр төлөг хариуцан маллаж, хороо, худаг, өвс хадлан, тэжээлийг бие даан бүрэн ханган олон жил онд мэнд оруулж, ашиг шимийг бүрэн гүйцэт ашиглаж, 520 эм хониноос 520 төл бойжуулж, нэг хониноос 1500, хурганаас 700 грамм ноос ашиглаж, мал маллагааны арвин туршлага хуримтлуулан тавьсан зорилтоо давуулан биелүүлж үр дүнд хүрч ажилласнаар 1959 онд төрийн дээд шагнал Сүхбаатрын одон, 1961 онд БНМАУ-ын “Хөдөлмөрийн Баатар” гэдэг эрхэм хүндтэй төрийн дээд шагналаар шагнагджээ. С.Бат-Очир нь Баянхонгор аймгийн анхны хөдөлмөрийн баатар юм. С.Бат-Очир гуай БНМАУ-ын Ардын Их Хурлын Депутатаар дөрвөн удаа дараалан сонгогдож, төр нийгэм, ард түмнийхээ төлөө идэвх зүтгэлтэй ажиллаж, аймгийнхаа бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт,хөгжил цэцэглэлтэнд жинтэй хувь нэмэр оруулж байв. С.Бат-Очир баатар Баян Овоо, Хүрээмарал, Галуут, Жинст сумуудад урилгаар ажиллаж өөрийн баялаг туршлагаа хойч үеийнхэнд сургаж, Их хурлын депутат, хөдөлмөрийн баатар хүний хувьд тухайн сумдын материаллаг баазыг бэхжүүлэх ажилд тодорхой хувь нэмэр оруулж явжээ. С.Бат-Очир баатар 1970 онд аймгийнхаа Жинст суманд 10-р анги төгсөж мал аж ахуй дээр илгээлтээр гарсан 12 охид хөвгүүдийг халамжлан авч өөрийн мал маллах нарийн ухаанаа зааж сурган ажил амьдралын замд хөтлөн оруулжээ. Тэдний дотроос биологийн шинжлэх ухааны доктор Дүгэрмаа, ХАА-н ухааны доктор Оргодол зэрэг эрдэм мэдлэг, хөдөлмөр бүтээлийн сайчууд төрөн гарсан байна. С.Бат-Очир төрөлхийн сэргэлэн цовоо хийморьлог эр хүн байсан бөгөөд түүний сойсон хурдан хүлгүүд нутагтаа төдийгүй очсон сум, хил залгаа аймгуудын сумдын наадамд завсаргүй түрүүлж айрагддаг байсан билээ. С.Бат-Очирын хөдөлмөр бүтээлийг үнэлж БНМАУ-ын Хөдөлмөрийн баатрын цол тэмдэг, Сүхбаатрын одонгоор хоёр удаа, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас болон Ардын хувьсгалын ойн медалиуд, 4 таван жилийн гавшгайч цол тэмдэг, бусад байгууллагын одон медалиар шагнасан байна.

Гэрэлт хөшөөний нээлтийн фото агшин



0
angry
0
care
0
haha
4
liked
11
love
0
sad
1
wow

EXIT NEWS
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 15 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07