Х.Булгантуяа: Улс төр, намын зодооноо төрийн ажилтай хутгах нь буруу

Admin
2025/09/25

Цаг үеийн асуудлаар Улсын Их Хурлын дэд дарга Х.Булгантуяагаас тодрууллаа.

Тэрбээр, “Улс төр, намын зодооноо төрийн ажилтай  хутгах нь буруу гэж бодож байна. Төсөв дээр шүүмжлэлтэй хандаж,  хэд хэдэн асуудлаар байр сууриа илэрхийлж,  үг хэлсэн нь хүмүүсийн дургүйг хүргэсэн байж магадгүй. Бид өнөөдөр татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулахыг шийдэж байгаа учир өөр зуураа аргацааж,  толгойг нь илээд өнгөрөх биш, олон нийтийн  саналыг сонсох ёстой” гэлээ.

-МАН-ын даргын сонгууль хоёр  өдрийн дараа болох гэж байна. Удирдах зөвлөлөөс их хурлаараа сонгохоор шийдвэрлэсэн гэх мэдээлэл гараад байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?

-Намын дүрмийн дагуу Бага хурлаараа намын даргаа сонгож болдог. Их хурлыг намын Бага хурлаар зарладаг. Тэр нь дор хаяж 45 хоногийн дараа хуралдах ёстой. Тэр болтол улстөржилт дэндэхээр байна. Нийгмийг талцуулж хувааж болохгүй. Жирийн намын гишүүдийг ч энэ асуудал дээр хуваагдан талцуулж, бухимдуулаад байж болохгүй.

-Өчигдөр “Лхагвын тойм” нэвтрүүлэг дээр УИХ-ын гишүүн Б.Энхбаяр их хурлын даргатай холбоотой асуудлуудыг ярилаа. Та үүн дээр байр сууриа илэрхийлээч.

-Би нэвтрүүлгийг нь үзээгүй. Гэхдээ Б.Энхбаяр гишүүнд баримт байгаа бол шалгуулах бүрэн эрхтэй. Харин улс төрийн намын даргын сонгуулийг угтаж улс төр хийж байгаа бол харамсалтай.  Тэр хүнд баримт байсан бол гаргаж ирэх цаг хугацаа их байлаа. АТГ-т  өгөөд шалгуулж болно. Нүүрсний сонсгол хийгээд жил болох гэж байна. Энэ хугацаанд “Нотлох баримттай, дэлгэнэ шүү”  гэсээр ирсэн. Гэмт хэргийн баримтыг  дэлгэх зөв цаг гэж байхгүй. Зөв юм хийх гэж л байгаа бол түүнийгээ хийх хэрэгтэй.

 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 15 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07