АН-ЫН ГЕНСЕК Н.ГАНИБАЛ ӨӨРИЙГӨӨ ЭРСДЭЛД ОРУУЛАН БАЙЖ ТЭМЦЭГЧ Т.ХАЯНХЯРВААГ ХАМГААЛАХ УЧИР ЮУ ВЭ?

Admin
2025/10/03

СХД-ийн АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Даваажав нь өнгөрөгч 2025.09.22-ны өдөр дараах байдлаар удирдах дээд шатны албан тушаалтан болон ЕНБДарга Н.Ганибалд өргөдөл хүсэлт гаргажээ. Товч утгыг дурьдвал Төв намаас нь СХД-ийн АН-ын дансанд 35,000,000 төгрөг 2025.04 сард шилжүүлсэн гэдэг бөгөөд өнөөдрийг хүртэл СХД-ийн АН-ын Даргын үүрэг гүйцэтгэгч Т.Хаянхярваагийн зүгээс СХД-ийн АН-ын дансанд байрших мөнгөний талаар ямар нэг мэдээлэл өгдөггүй, мөн ХЭГ-ын даргаар намайг томилогдсоноос хойш надад тус дансанд мөнгө орсон, үүнийг ийм зүйлд зарцуулаарай гэх мэт ямар нэг зүйл огт хэлж, мэдээлэл өгөхгүй байсаар даруй бүтэн 6 сар өнгөрөөд байна. Тиймээс ХЭГ-ын даргын хувьд уг хөрөнгийг Т.Хаянхярваа нь завшсан байх магадалалтай гэж үзэж байгаа тул үүнийг ҮДХ-ны Санхүүгийн хяналтын дэд хорооноос шалган нягталж, буруутай этгээдэд хариуцлага тооцож өгөхийг хүсье. Манай СХД-ийн АН-ын ХЭГ-ын Улс төрийн ажилтан Н.Нарангэрэлийн сүүлийн 3-н сарын цалинг огт олгоогүй өнөөдрийг хүрээд байна. СХД-ийн Нийгмийн даатгалын хэлтэст 2025.05.01-нээс хойш хуримтлагдсан өр үүсгээд байгаа юм байна. 

Дээрх 35,000,000 төгрөг ямар зүйлд зарцуулагдсан талаарх бодит баримт, мэдээлэл нэг ч байхгүй тул СХД-ийн АН-ын даргын Үүрэг гүйцэтгэгч Т.Хаянхярваагийн намын данснаас авсан 35,000,000 төгрөгийг Төв намын санхүүгийн хэлтэс, албанаас тусдаа ажлын хэсэг байгуулж, завшсан байж болзошгүй тус хөрөнгийг АН-ын дансанд буцаан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж өгөх тал дээр арга хэмжээ авч өгнө үү.., гэсэн агуулгаар хандсан боловч уг өргөдлийн дагуу АН-ын ЕНБДарга Н.Ганибал уг дансны мэдээллийг нягтлах, шалгах ажиллагаа явуулж, үнэн мөнийг тодруулан хариу мэдэгдэх ёстой байтал эсэргээрээ өнөөх өргөдөл гаргасан СХД-ийн АН-ын ХЭГ-ын дарга Ш.Даваажавыг гишүүдийнхээ татварын мөнгийг завшсан гэгдээд буй Т.Хаянхярваагийн саналаар 2025.09.24-ний өдөр ажлаас нь чөлөөлчихөж. 

Энэ талаараа бүр АН-ын дарга О.Цогтгэрэлдээ ч мэдэгдээгүй аж. Н.Ганибал өөрийн гаргасан тушаалынхаа үндэслэл хэсэгт дурьдсан “5.19.3. ЕНБД нь намын Нарийн бичгийн дарга буюу ХЭГ-ын удирдах албан  тушаалтнуудыг Намын Даргатай зөвшилцөн томилж, чөлөөлнө..,” гэх заалтаа өөрөө зөрчсөн талаар гомдол гаргагч Ш.Даваажав дараагийн шатны өргөдлөө гаргахаар бэлтгэж байгаа гэнэ.

Ардчилсан нам дөнгөж саяхан шинэхэн даргаа Дээд шүүхэд бүртгүүлэн, дотоод зодооны асуудлаа бүрэн дуусгаад байсан ч Нийслэлийн хамгийн том дүүрэг болох СХД-ийн АН-дахь зодооны галыг Н.Ганибал энэ удаад өрдөөд эхэлж байгаа нь унах нүхээ өөрөө малтаж буйтай адил юм. Хэдийгээр шинэ дарга О.Цогтгэрэл тэгш байдал, шударга ёсыг эрхэмлэхээ нэгэнт зарлаад байгаа хэдий ч түүний шууд удирдлаганд нь байгаа Намын гал тогоог барьж буй ЕНБДарга Н.Ганибал нь шударга бус тушаал гаргаж, дунд шатны намаа өөрөө хагалж эхэллээ. Бид энэ талаар эргэн сурвалжилж, дахин мэдээлэл хүргэх ба дээрх хэрэгт холбогдоод буй нэр бүхий этгээдүүдийн хэн нь хэн болох талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх болно. 



0
angry
0
care
3
haha
2
liked
0
love
2
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 15 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07