Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргалыг хүсэлтийг нь үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн билээ. Тэгвэл Р.Отгонжаргалын дэд даргаар ажиллаж байсан Г.Энхтайванг ГЕГ-ын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилжээ. Г.Энхтайван нь шалгагч, гаалийн улсын байцаагч, ахлах байцаагч, салбарын эрхлэгч, ГЕГ-ын дэд даргын албан тушаалуудыг хашиж байжээ.