​Үндсэн хуулийн 34 жилийн ойн онцлог нь ​"БРАЙЛЬ" үсэгт ҮНДСЭН ХУУЛЬ байлаа

Admin
2026/01/13

Ардчилсан Үндсэн хуулийн 34 жилийн ой өнөөдөр тохиож байна. Энэ жилийн хувьд УИХ шинэ даргатай болсон, УИХ-ын Тамгын газраас хараа, сонсголын бэрхшээлтэй иргэддээ зориулж Монгол Улсын Үндсэн хуулийг брайль үсгээр хэвлэн хүргэсэн нь онцлох үйл явдал байдаа. Брайль үсгээр хэвлэгдсэн Үндсэн хуулийн номын дээжийг УИХ-ын дарга Н.Учрал болон УИХ-ын хөгжлийн бэрхшээлтэй гишүүдийн төлөөлөл  Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, Монголын номын сангийн консерцумын төлөөлөлд хүлээлгэн өглөө.

Брайль Үндсэн хуулийг 11500 гаруй харааны, 10000 гаруй сонсголын бэрхшээлтэй иргэн харьяа дүүрэг, хууль тогтоомж сурталчлах төв, номын сан, салбар холбоондоо хандаж Үндсэн хуулиа унших, судлах боломжтой болж байгаа юм. 

Үндсэн хууль хүртээмжтэй байх нь бусад хууль тогтоомжид зөв жишиг болно гэж Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулуун үзэж байгаа бол, Монголын бүх ард түмэн Үндсэн хуулиа унших боломжтой боллоо хэмээн Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан өөрийн байр сууриа илэрхийллээ. 

Харин УИХ-ын дарга Н.Учрал: "Үндсэн хууль бол зөвхөн засаг төрийн баримт бичиг биш. Үндсэн хууль бол Монголын өрх бүл, Монголын үр хүүхэд, Монгол Улсын иргэн бүрийн амьдралын баталгаа юм" гэж хэллээ. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 15 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07