Л.Гантөмөр: Буруу ойлголт төрүүлсэндээ хүлцэл өчье

Admin
2026/02/05

УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрийн Өрөг.мн сайтад өгсөн ярилцлагын үеэр хэлсэн үг олон нийтийн дунд маргаан дагуулж, ташаа ойлголт үүсгээд байна. Тэрээр уг ярилцлагадаа “Газар дээр юм тарина гэдэг Монгол хүнд бараг 10–20 жил болох ажил. Харин хятад цустай хүмүүс хурдан ургуулдаг” хэмээн хэлсэн нь үндэстэн, гарал үүсэлтэй холбон тайлбарлагдах нөхцөл байдлыг үүсгэв.

Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Лу.Гантөмөрөөс тодруулга авахад, дээрх үг нь аль нэг үндэстнийг ялгаварлах, эсвэл давуу байдалтай мэтээр харуулах санаа огт агуулаагүй гэдгийг онцоллоо. Тэрбээр “Хятад иргэд газар тариалангийн салбарт олон арван жилийн туршлага хуримтлуулсан нь бодит үнэн. Энэ онцлогийг цус, гарал үүсэлтэй холбож ойлгох нь буруу” хэмээн тайлбарлав.

Мөн түүний хэлснээр газар тариалангийн хөгжил нь тухайн хүний үндэстэн, гарал үүсэлтэй бус, харин ур чадвар, дадлага туршлага, технологийн хэрэглээ, бодлогын залгамж чанараас шууд хамаардаг аж. Энэ утгаараа ярилцлагын агуулга нь туршлагын ач холбогдлыг онцлох зорилготой байсан ч илэрхийлэл нь олон нийтэд буруу ойлголт төрүүлэхэд хүргэсэн гэв.

Үүнтэй холбогдуулан Лу.Гантөмөр “Хятад иргэд тариалангийн чиглэлээр туршлага сайтай. Харин Сэлэнгэ аймгийн хөрс онцгой давуу гэсэн ойлголт ташаа тархсан байна. Буруу ойлголт төрүүлсэнд Сэлэнгэчүүдээсээ  хүлцэл өчье” хэмээн мэдэгдлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН ХАРААТ БУС, ХӨНДЛӨНГИЙН АУДИТЫН АЖИЛ … 2026/10/29
Монголын Театрын музей 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр үнэ төлбөр… 2026/10/28
ЗГ: Төрийн үйлчилгээний албан хаагчдын цалин, тэтгэврийг нэмлээ 2026/10/28
Ногоон нуур орчмыг тохижуулж, “KHAN GARDEN” цэцэрлэгт хүрээлэн байгуул… 2026/10/28
Монгол төрийн тамганы хөшөөг шинэчлэн засварлаж байна 2026/10/26
SEUNGRI “Шил атгасан ч хэнийг ч цохиогүй” 2026/10/26
Монгол Улсын төрийн тэргүүний түвшинд Бүгд Найрамдах Беларусь Улсад хи… 2026/10/26
Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн хил дагасан цэгүүдээр хохирол тогтоох багийнх… 2026/10/26
Ой, хээрийн түймрийн 66 тохиолдол буюу 35 хувь нь Дорнод аймагт гарчээ 2026/10/26
Цахилгааны үлдэгдэл төлбөргүй өрхүүдийг шөнийн тарифын хөнгөлөлтөд хам… 2026/10/26
Монгол Улсын Ерөнхийлөгч Финланд улсад төрийн айлчлал хийж байна 2026/10/24
“ДЭЛХИЙН ХУРИМТЛАЛЫН ӨДӨР – 2026” аяны хүрээнд ахлах ангийн сурагчдад … 2026/10/23
Их зохиолч Д.Нацагдорж, монголч эрдэмтэн Э.Хэниш нарын дурсгалыг алдар… 2026/10/23
ШАХМАЛ ТҮЛШИЙГ БОРЛУУЛАЛТЫН ЦЭГҮҮДЭД ШУУРХАЙ ХҮРГЭХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫ… 2026/10/23
МОНГОЛ, ГЕРМАНЫ ХУДАЛДАА, ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНД ТЭЭВЭР, ЛОГ… 2026/10/22
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 2026/10/21
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 8 цагийн өмнө
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 8 цагийн өмнө
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 8 цагийн өмнө