АЙЛЧЛАЛ: “Монгол-Оросын бизнес форум” Москва хотноо боллоо

Admin
2026/02/12

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын Оросын Холбооны Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа үеэр Москва хотноо болж буй “Монгол-Оросын бизнес форум”-д (2026.02.11) оролцлоо. Уг форумд Монголын талаас 50 гаруй аж ахуйн нэгжийн 70 орчим төлөөлөл оролцсон бол Оросын талаас 100 гаруй бизнесийн төлөөлөл цуглажээ.

Форумын үеэр Монгол Улсын Их Хурлын дарга бизнес эрхлэгчдэд бодитоор тулгардаг зарим бэрхшээлийг дурдлаа. Евразийн эдийн засгийн холбооны гишүүн улсуудад стандарт, техникийн зохицуулалт, гарал үүслийн дүрэм, тохирлын баталгаажуулалтын тайлбар нь харилцан адилгүй хэрэгжих, Монгол Улсад олгосон сертификат, лабораторийн шинжилгээг зарим тохиолдолд дахин шаардах зэрэг нь экспортын хугацаа, зардлыг ихэсгэдэг байна. 

Мөн мах, махан болон сүү, сүүн бүтээгдэхүүний экспортод ариун цэвэр, эрүүл ахуй, мал эмнэлгийн шаардлагын тайлбар жигд бусаас гадна хил, гаалийн шатанд бичиг баримтын давхардал үүсэх, дамжин өнгөрөх процесс удаашрах зэрэг хүндрэл бизнесийн салбарт бодитоор мэдрэгддэг. Иймд энэ удаагийн форум зөвхөн боломжийг ярих талбар бус, харин тулгамдаж буй асуудлыг ил тод хөндөж, шийдлийн гарцыг хамтдаа эрэлхийлэхэд чиглэх ёстойг онцоллоо. Тэрбээр, төр, хувийн хэвшлийн уялдаа холбоо сайжирч, харилцан ойлголцол бэхжсэн тохиолдолд хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа илүү гүнзгий, тогтвортой хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа тодотгов.

Энэ удаагийн форумд Улсын Их Хурлын гишүүд, холбогдох яам, агентлагуудын төлөөлөл, Монголын Үндэсний Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагууд, Оросын Холбооны Улсын Холбооны Хурлын Төрийн Думын орлогч дарга А.В.Гордеев, тус улсын Худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч С.Н.Катырин, Эдийн засаг хөгжлийн дэд сайд В.Е.Ильичев, Евразийн эдийн засгийн комиссын худалдааны сайд А.А.Слепнёв нарын албаны хүмүүс оролцсон юм.

Түүнчлэн хоёр талын Худалдаа, аж үйлдвэрийн танхимын удирдлагуудын  илтгэлээс гадна хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл тэр дундаа ноос ноолуур, нэхмэлийн салбарын өнөөгийн байдал, зах зээлийн үзүүлэлтүүд, хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуусан юм. Монгол-Оросын бизнесийн форум B2B уулзалтаар үргэлжлэв хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 21 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 22 цагийн өмнө
​Малчид, иргэдийн анхааралд! 22 цагийн өмнө
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 22 цагийн өмнө
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 22 цагийн өмнө
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… Өчигдөр
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07
НИЙГМИЙН ДААТГАЛЫН САНГААС ОЛГОХ ТЭТГЭВРИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭ ЗОХИЦУУ… 2026/10/07
Сэлбэ Ухаалаг хотод олон улсын хөтөлбөртэй ЕБС байгуулагдана 2026/10/07
​ТӨВ АЙМАГ: ТЭРГҮҮНИЙ БАГШ НАРЫГ 30 САЯ ТӨГРӨГӨӨР ШАГНАЖ УРАМШУУЛЛАА 2026/10/06
Жүдоч Б.Хорлоодой Баку-д болж буй ДАШТ-ий шүүлтийн талаар сошиал хууд… 2026/10/06
С.Амарсайхан: Хуулийн байгууллагын нэр, мөрдэс, төрийн эрх мэдлээр хал… 2026/10/06
ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь Политехник коллежийг 16 мянга гару… 2026/10/05
10 дугаар сарын тэтгэвэр, тэтгэмж, хүүхдийн мөнгө олгох хуваарь 2026/10/05
​Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 273.9 мянган тонн үр тариа хураан а… 2026/10/05
Т.Даваадалайтай холбоотой гэгдэх "авлигын" хэргийг шүүхэд шилжүүлжээ 2026/10/05
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд намрын мод тарих аян үргэлжи… 2026/10/04
С.Наранцогт: Баялгаар баталгаажаагүй мөнгө хэвлэж инфляц өдөөдөг “чөтг… 2026/10/03
Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах Үндсэн чиглэлийн тө… 2026/09/30
"Улсын хэмжээнд 257 мянган тонн бензин, шатахуун хилээр орж ирсэн" гэж… 2026/09/30
Улсын хэмжээнд томуугийн вакцинжуулалт 60 хувьтай үргэлжилж байна 2026/09/30