Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хуулийн төслийг хүүхдийн дээд ашиг сонирхлыг хангахад нийцүүлнэ

Admin
2026/03/18

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төслийн талаарх хэлэлцүүлгийг 2026.03.17-ны өдөр Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд зохион байгууллаа. Анхдагч хуулийн төслийг олон нийтэд танилцуулж, саналыг хүлээн авч тусгаж байгаагаа Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал хэлэлцүүлгийг эхэнд онцолсон юм.

Засгийн газраас 2025 оны арван нэгдүгээр сарын 14-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн  хууль, тогтоолын төслүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Мягмар танилцууллаа. Энэхүү төсөл нь 40 зүйлтэй, хуулийн төслийг дагалдуулан хууль тогтоомжийн 12 төслийг боловсруулан өргөн мэдүүлээд байгаа юм байна. 

Улсын Их Хурлын 2024 оны хаврын чуулганы нэгдсэн хуралдаанаар 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хуульд Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх болон Нийслэл дэх Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийг байгуулахаар тус тус заажээ. Мөн “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2024 оны 68 дугаар тогтоолын 4-т, нийслэлд Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн болон давж заалдах шатны шүүх байгуулсантай холбогдуулан эрүү, иргэний хэргийг хянан шийдвэрлэх хууль тогтоомжид холбогдох зохицуулалтыг тусган өргөн мэдүүлэхийг даалгасны дагуу төслийг боловсруулсан талаар Засгийн газрын төлөөлөл танилцуулгадаа дурдлаа. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар гэр бүл хүүхдийн хэргийн дагнасан шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн гэр бүлийн нөхцөл байдлыг тал бүрээс нь шинжлэн судлах, гэр бүлийн холбогдолтой хэрэг, маргааныг (гэрлэлт цуцлалт, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг) хамтад нь нэг шүүхэд шийдвэрлэх, хүүхдийн эрхийг хамгаалах зэрэг эерэг нөхцөл бүрдэх болно гэлээ. 

Хуулийн төслийг танилцуулсны дараа “Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн харьяалал” сэдвээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүн Х.Эрдэм-Ундрах мэдээлэл өгч, дээрх хуулийн төсөлд Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын дээд шүүх, Хууль зүй, дотоод хэргийн яамнаас нэгдмэл байр суурьтайгаар таван санал, дагалдах хуулиудын төсөлд гурван санал хүргүүлсэн тухай танилцуулав. Эхний санал нь Өсвөр насны хүн үйлдсэн гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг Гэр бүлийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиас тусад нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 болон 34 дүгээр бүлэгт хэвээр үлдээж, зохицуулалтыг боловсронгуй болгоход анхаарах тухай байв. Харин насанд хүрсэн хүний үйлдсэн хүүхэд хохирсон хэргийг ердийн шүүхийн харьяалалд хэвээр үлдээх; гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг, зөрчлийн хэргийг нийслэлд Гэр бүл, хүүхдийн хэргийн шүүхэд харьяалуулах эсэхийг шүүхийн нэгдсэн мэдээ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикт үндэслэн үр дагаврыг тооцох; шүүгч өсвөр насны шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар шүүхийн нөхцөл байдлын шинжээч, сэтгэл зүйч буюу мэргэжилтнээр санал гаргуулж болох заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэх; өсвөр насны хүнтэй бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн 21 хүртэл настай хүнд холбогдох эрүүгийн хэргийг прокурор, оролцогчийн саналыг үндэслэн УДШ-ийн Танхимын тэргүүн Гэр бүл, хүүхдийн шүүхээр харьяалан шийдвэрлүүлэхээр өөрчилж болох заалтыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 2.2-т нэмж тусгахаар санал боловсруулжээ.

Түүнчлэн дагалдан боловсруулсан хуулиудын төсөлд тусгуулахаар, өсвөр насны хүн үйлдсэн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тохиолдолд гэмт хэрэгт тооцохгүй байх, ял шийтгэлийн хугацааг насанд хүрэгсдээс ялгамжтай буюу богиноор тогтоохыг санал болгосон байна.

Манай улсын хэмжээнд 2022-2025 онд Гэр бүлийн тухай хуулиар 25654, маргаан, онцгой ажиллагааны журмаар 3113, нийт 28767 хэрэг хянан шийдвэрлэжээ. Жилд дунджаар 310 гаруй хүүхэд Эрүүгийн хуулиар, 130 хүүхэд Зөрчлийн хуулийн дагуу шийтгүүлсэн гэсэн тоог танилцуулгад дурджээ. Гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 26 шүүгчтэй байхаар төлөвлөсөн бол зөвхөн хүүхэд хохирсон гэмт хэргийг харьяалуулбал 11 шүүгчийн орон тоог нэмэгдүүлэх шаардлагатай байнаХүний нөөцөөс гадна төсөв санхүүг шийдвэрлэх шаардлагатай тухай Шүүхийн ерөнхий зөвлөлийн төлөөлөл танилцуулав.

Үүний дараа “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хүүхдийн эрхийг хангах нь” сэдвээр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Ж.Хунан танилцуулга хийлээ. Тэрбээр, жил бүрийн хавар Улсын Их Хуралд өргөн мэдүүлдэг “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл”-үүдэд гэр бүл, хүүхдийн эрхтэй холбоотой судалгаа, мэдээлэл, тулгамдаж буй асуудлын талаар тусгаж, шийдвэр гаргуулахаар санал хүргүүлдэг. Сүүлийн илтгэлүүдэд хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулах, гэр бүлийн хүчирхийлэл, салалтын шалтгаан нөхцөл зэрэг асуудлыг хөндсөнөөр хамгийн наад зах нь насанд хүрээгүй хүмүүсээс мэдүүлэг авах 500 гаруй өрөөг хүний эрхийн зөрчилгүй болгон засаж залруулах ажил эхэлсэн. Хүүхэдтэй харилцаж буй мэргэжилтнүүдийн хүйс, харилцаа, хандлага хэрхэн нөлөөлдөг тухай, Хүний эрхийн Үндэсний Комиссоос Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд гэр бүлийн хэргийн ангиллыг тодорхой болгох, нөхцөл байдлын үнэлгээний стандарт тогтоох, хүүхдийн эрхийн олон улсын стандарт, зарчмуудтай нийцүүлэх, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуультай уялдуулах гэсэн саналуудыг тусгуулах байр суурьтай байгааг танилцууллаа.

Дэлгэрэнгүй унших:  </div> <hr>  <div class=

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
ЭТТ: Нүүрсний экспорт нэмэгдэж, Бортээгийн ордыг ЭЗ-ийн эргэлтэд оруул… Өчигдөр
АТГ: 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын м… Өчигдөр
Улаанбурхан өвчнөөр нас барсан хүний тоо 15 болжээ  Өчигдөр
ТАНИЛЦ: Ардчилсан намын дунд шатны аймаг, нийслэлийн дарга нар Өчигдөр
УИХ-ын дарга, МАН-ын дарга Н.Учрал БНХАУ-д айлчилж байна Өчигдөр
Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай анхдагч хуулийн төслийг… 2026/03/18
​Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламж  урьдчилсан гүйцэтгэлээр 4… 2026/03/18
ТАНИЛЦ: Шинэ цолтнууд... 2026/03/17
Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо 2026/03/17
УИХ-ын гишүүн хүний амь аварчээ... 2026/03/14
Эрдэнэс таван толгой 7 сая тонн нүүрс экспортоллоо... 2026/03/12
​Дахин сэргээж буй "ГАНГА" нуур  2026/03/12
Үе тэнгийн сурагчид нэгнээ зодож, бичлэг хийсэн асуудлаар цагдаагийн б… 2026/03/10
Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Жамбын Батмөнхийн мэндэлсний 100 жилийн ой… 2026/03/10
Р.Батболд: ИЗНН одоо дүрэмгүй байгаа... 2026/03/10
ИЗНН-ын гишүүд өнөөдөр Онц Их хурлаа хийж намын дарга Б.Батбаатарыг на… 2026/03/09
​Ломбардны эзэн өс хонзонгийн сэдлээр улсын байцаагч 6 хүүхэдтэй эмэгт… 2026/03/09
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн бари… 2026/03/09
​Гашуунсухайт болон Ханги боомтоор нийт 2 сая тонны босго давсан экспо… 2026/03/09
​Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр АН… 2026/02/27
Монгол Улсын Ерөнхийлөгч УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах тухай хуулийн … 2026/02/27
Э.Батшугар: АН төрийн мэдээллийн Хур системээс мэдээлэл татаж Хувь хүн… 10 цагийн өмнө
Нийслэл энэ онд 600 тэрбумаас 1,2 их наяд төгрөгийн алдагдалтай ажилла… 14 цагийн өмнө
Улсын аварга Ч.Санжаадамба Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртлээ 2026/02/17
​Валентины баяраар болсон зодоонд Б.Амарсайханы оролцоо байгаа эсэхийг… 2026/02/17