УИХ: Сэлбэ дэд төвөөс 2.6 их наядын орлого олно

Admin
2026/04/24

Өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын гишүүн Н.Алтаншагай нарын 21 гишүүн хамтран 2025.12.12-ны өдөр өргөн барьсан  Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төсөл-ийн эцсийн хэлэлцүүлэгийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, хариулт явж байна. 

УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин:

–Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад Сэлбэ дэд төвтэй холбоотой ямар ч хэлэлцүүлэг орж ирээгүй. Байнгын хорооны хуралдаан дээр энэ талаар асуусан. Сэлбэ дэд төвийн өртөг зардалтай холбоотой хариулт өгье гэсэн боловч одоог хүртэл хариу ирүүлээгүй байна. Тиймээс үүнийг дахиад асууя. Яг барилгынх нь өртөг хэд вэ? Дэд бүтэц, газар нь орвол хэд вэ? 

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Т.Даваадалай:

–Таны асуултад хоёр хоногийн өмнө албан бичгээр хариу өгсөн юм байна. Сэлбэ төслийн хувьд нийт хөрөнгө оруулалтын зардал 2 их наяд 185 тэрбум төгрөг. Нийт борлуулалтын орлогыг энэ оны тавдугаар сарын сүүлээс эхэлж олохоор төлөвлөж байгаа. Борлуулалтын орлогыг 2 их наяд 647.74 тэрбум төгрөгөөр тооцсон. Сэлбэ 20 минутын хот төслийн хувьд нийслэлийн орон сууцжуулалтын корпорац дээр борлуулалтын төлөвлөгөө, журмыг баталж НИТХ-аас баталсны дараа 2026 оны эхний улиралд буюу тавдугаар сарын сүүлээр, чадахгүй бол зургадугаар сарын эхээр бид борлуулалтыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Нийт 8575 өрх буюу 113 блок дээр борлуулалтыг хийнэ. Дундаж м.кв  61.72 м.кв, дундаж орон сууцны үнийг 1 м.кв нь 4 сая 810 мянган төгрөгөөр борлуулахаар одоогийн бизнес төлөвлөгөөнд төлөвлөгдөөд явж байна. 

Зах зээлийн үнэ болон бизнес төлөвлөлттэй уялдуулаад бид улирал болгон Сэлбэ 20 минутын хот дээр төлөвлөгөө, судалгааг хийгээд явж байгаа. Газар чөлөөлөлт дээр одоогийн байдлаар 392 тэрбум төгрөгийн зардал гарсан гэсэн тооцоо байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 15 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07