Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаанд сэтгэл дундуур байна

Admin
2026/05/07

Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны үйл ажиллагаанд сэтгэл дундуур бөгөөд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлсэн. Тэрээр нь 3,2 сая иргэн банк бус санхүүгийн байгууллага, хадгаламж зээлийн хоршооноос зээл авдаг болж энэ хэрээр хөрөнгийн зах зээл өсөж байна, хөрөнгийн зах зээл дээр уул уурхайн бүтээгдэхүүн арилжаалдаг болсонтой холбоотойгоор тус зах зээл дээр өсөлт гарсан гэх зэргээр тайлбарлах нь буруу дүгнэлт гэв. Үүнээс гадна Санхүүгийн зохицуулах хороо хуулиас давсан журам баталж, энэ нь эцсийн дүндээ ард иргэд, аж ахуйн нэгжийн нуруун дээр өндөр хүүтэй зээл болж ирж байгааг анхаарч ажиллахыг Улсын Их Хурлын дарга санууллаа. 

Үргэлжлүүлэн, ижил төстэй бусад улс орнуудтай харьцуулахад манай улсад банк бус санхүүгийн байгууллагын тоо өндөр байна. 3,7 сая хүн амтай Гүрж Улсад  ББСБ-ийн тоо 53, 3 сая хүн амтай Армен улсад ББСБ-ын тоо 46  байгаа бол 3,2 сая хүн амтай Монгол Улсад  578 ББСБ үйл ажиллагаа явуулж байгаад дүгнэлт хийж, гарц шийдэл олж ажиллах шаардлага байгааг мөн онцлов. Тиймээс өрсөлдөөнийг дэмжих, зээлийн хүүг бууруулах чиглэлээр санаачилгатай ажиллаж, Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хууль зэрэг шаардлагатай хууль тогтоомжийн төслүүдийг яаралтай боловсруулж Улсын Их Хуралд ирүүлэхийг үүрэг чиглэл болголоо. Мөн танилцуулгад дурдагдсан Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан 51 журамд дүн шинжилгээ хийж, холбогдох саналаа 7 хоногийн дотор ирүүлж хуулиас давсныг нь нэн даруй цуцлахыг  Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны дарга Т. Жамбаажамцад даалгалаа. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 14 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07