Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа

Admin
2026/05/05

Олон мянган боловсон хүчин бэлтгэж, ирээдүй хойч үеэ дэлхий дахины хөгжил дэвшилтэй хөл нийлүүлэн алхаж чадахуйц эрдэм боловсролтой болгохын төлөө хүчин зүтгэж байгаа үе үеийн багш, ажилтнуудад Ерөнхийлөгч талархал илэрхийлж, сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх үйлсэд нь амжилт хүсэн ерөөлөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар:
  • МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Байгалийн ухааны салбарын Математикийн тэнхимийн ахмад багш, доктор, дэд профессор Маанийн Дэнсмаа,
  • ШУТИС-ийн Ахмадын зөвлөлийн дарга, Уул уурхайн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Төрийн шагналт, доктор, профессор Лхамсүрэнгийн Пүрэв,
  • МУИС-ийн Биологийн тэнхимийн зөвлөх профессор, доктор Хаянхярваагийн Тэрбиш,
  • ШУТИС-ийн харьяа Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, Шинжлэх ухааны доктор, профессор Жагванжавын Цэен-Ойдов,
  • МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн тэнхимийн зөвлөх профессор, доктор Доржсүрэнгийн Бүрнээ,
  • ШУТИС-ийн Үйлдвэрлэлийн технологийн сургуулийн “Шима сейки” сургалтын төвийн захирал, академич Доржийн Энхтуяа нарт Гавьяат багш цол хүртээж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагналаа.

Төрийн тэргүүний санаачилсан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн“, “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд багш, ажилтнуудын  манлайлал, оролцоо чухал хувь нэмэр оруулж байгаад Ерөнхийлөгч талархал илэрхийллээ.

Мөн өнгөрсөн хугацаанд хийсэн ажил, тэр дундаа боловсролын салбарт гаргасан санаачилга, үзүүлсэн дэмжлэг болон үндэсний хөдөлгөөн, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, гадаад харилцааны сэргэлт, нийгэм, эдийн засгийн байдал зэргийн талаар товч танилцууллаа.

Ерөнхийлөгчийн санаачилга, дэмжлэгээр МУИС-ийн Хууль зүйн сургуулийн барилгын бүтээн байгуулалт ид өрнөж байгаа бөгөөд энэ нь МУИС-ийн сүүлийн 60 жилийн түүхэнд байгаагүй оюуны томоохон хөрөнгө оруулалт юм.

2025 онд ШУТИС-д Хүнсний эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн байгуулж, импортыг орлох бүтээгдэхүүн хөгжүүлэх, хүнсний бүтээгдэхүүний химийн болон шимт найрлагын үндэсний мэдээллийн сан бүрдүүлэх, орчин үеийн лабораторийн чадавхыг хөгжүүлж эхэллээ.

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд МУИС, ШУТИС-ийн хамт олон идэвхтэй оролцож, байгаль орчин, ой судлал, экологи, усны нөөцийн чиглэлээр мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлаа өргөжүүлэн, ойжуулалтын шинэ технологи, тарьц үржүүлэг, “Мянган сургагч багш”, “Ойжуулагч” сурах бичиг, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох судалгаа хийж байна. 

Ерөнхийлөгч 2021 онд зарлиг гарган, Монгол Улсад болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн олимпиадад сурагчдыг оролцох боломж, нөхцөлийг бүрдүүлж, урамшуулж байхыг Засгийн газарт чиглэл болгосон.

Үүний дүнд сурагч хүүхдүүд сүүлийн таван жилд олон улсын олимпиадуудаас 104 медаль хүртэн, хэдэн арван шагналт байр эзэлж, урамшууллаа аваад байна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2022 онд Япон Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр ярилцаж тохиролцсоны дагуу “Япон-Монголын Сасакава тэтгэлэгт хөтөлбөр”-т хамрагдах орон нутгийн 1,000 оюутны эхний 100 нь амжилттай суралцаж байна.

Оюутнууд МУИС-ийн Хүрээлэн буй орчин, ой судлал, экологи, АШУҮИС-ийн Эмнэлзүй, нийтийн эрүүл мэнд, хоол зүй, ХААИС-ийн Мал аж ахуй, агрономи, ургамал хамгаалал, ШУТИС-ийн Хүнсний үйлдвэрлэл, хүнсний хангамж, аюулгүй байдал, хоол зүй, биотехнологи, микробиологи, инженерчлэл мэргэжлээр суралцана.

Тэд сургуулиа төгсөөд гэрээний дагуу орон нутагтаа гурван жил ажиллаж, “Тэрбум мод”, “Хүнсний хувьсгал”, “Эрүүл монгол хүн” зэрэг үндэсний хөдөлгөөнд хувь нэмрээ оруулах юм.

Өнгөрсөн хугацаанд Ерөнхийлөгчийн санаачилга, ивээл дор шинжлэх ухааны ажилтнууд, багш, түүний дотор түүхийн багш нар Их хурал, улсын зөвлөгөөнөө хийн,   ололт амжилт, тулгамдсан асуудлуудаа хэлэлцэн, цаашдын бодлого, зорилтоо тодорхойлоод байна.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 15 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07