​Төрийн байгууллагуудад нийтлэг гарч буй зөрчил нь төсөв санхүү, худалдан авалт болон хүний нөөцтэй холбоотой байна

Admin
2026/05/12

Төрийн хяналтын байгууллага болох Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар нээлттэй 7 хоногийн арга хэмжээгээ "Төрийн бүтээмж-Эдийн засгийн өсөлт" сэдвээр зохион байгуулж байна. Энэ үеэр төр-хувийн хэвшил, иргэн, төрийн албан хаагчид, судлаачид 4 өдрийн турш мэдээлэл солилцож, сайн туршлага судлах аж. 

Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газар нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг боловсруулж дуусаад байгаа бөгөөд 2025 онд 41 байгууллагад хяналт шалгалт хийж 371 зөрчил илрүүлж, 158,1 тэрбум төгрөгийн асуудал бүхий 13 зөрчлийг АТГ-т, 31,4 тэрбум төгрөгийн асуудал бүхий 6 зөрлийг ЦЕГ-т шилжүүлсэн. Хяналт шалгалтын биелэлт 85-97 хувьтай хэрэгжиж байна. 2025 онд нийт 521 өргөдөл гомдол, 2026 оны эхний улиралд 122 өргөдөл гомдол ирсэнийг шийдвэрлэж, хяналт тавьж, холбогдох зарим байгууллагад шилжүүлэн ажиллаж байна. Бусад  төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтууд үргэлжилж байна.

Монгол улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд  2026 онд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад хийхээр төлөвлөсөн 9,376 хяналт шалгалтаас 6569 төлөвлөгөөт хяналт шалгалтыг цуцалсан бол Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо, 22-н товчооны Авто худалдааны цогцолборын бизнес эрхлэгчдийн гаргасан гомдолыг цаг алдалгүй шийдвэрлэж, Туулын хурдны замын төслийг иргэдийн гомдол мэдээллээр хянан шалгаж, Нийслэлийн 9 дүүргийн үйлдвэрлэл, үйлчилгээний хэлтсийн 40 орчим мэргэжилтнүүдэд сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулж, төрийн ажлыг хүнд сурталгүй хийх үүрэг чиглэл өгөн ажиллаж байна.  

Нээлттэй өдөрлөг нь 5 сарын 14,15-ны өдрүүдэд Засгийн газрын 11 дүгээр байр, Эдийн засаг, хөгжлийн яамны 1 дүгээр давхарт "Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв"-д үргэлжлэх юм байна. 

Сэтгүүлч: Г.Эрхэм 

 

 

 

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 14 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07