​М.Нарантуяа-Нара: Хуулийн төсөл өргөн барилаа 

Admin
2026/05/12

УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара:

Би 2025 оны УИХ-ын намрын чуулганаар 2026н оны хаврын чуулганд багтаан УИХ-ын Гишүүнийг Эгүүлэн Татах Тухай Хууль санаачлан өргөн барина гэж амласан билээ. Харин өнөөдөр Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслөө өргөн мэдүүллээ. Хуулийн төсөл батлагдсанаар эдийн засаг, нийгэм, хууль зүйн хувьд дараах үр дүн гарна гэж үзэж байгаа юм. 

Үүнд:

  •  Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим зүйл, заалт Үндсэн хуульд нийцэж, Үндсэн хуулийн зөрчил арилна.
  • Улсын Их Хурлын гишүүдийн хариуцлага нэмэгдэж, хууль дээдлэх зарчим бодитойгоор биелэгдэнэ.
  • Иргэд, сонгогчид Үндсэн хууль зөрчсөн Улсын Их Хурлын гишүүнд холбогдуулан Үндсэн хуулийн цэцэд өргөдөл, мэдээлэл гаргах хүрээ хязгаар нэмэгдэх төдийгүй Үндсэн хуулийн цэцийн бие даасан байдал сайжирч, цэцийн дүгнэлт эцсийн шийдвэр болно.

Өнөөг хүртэл Улсын Их Хурлын гишүүний хувиар хуулийн хариуцлага хүлээсэн тохиолдол байхгүй байх төдийгүй Улсын Их Хурлын гишүүнийг Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөнтэй холбогдуулан иргэд өргөдөл, мэдээлэл гарган шийдвэрлүүлэх эрх зүйн орчин хязгаарлагдмал, Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим зохицуулалт хэрэгжихгүй үхмэл болж байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн зарим зүйл, заалтыг Үндсэн хуульд нийцүүлэх,
хууль зөрчдөг, нийтийн эрх ашгийг умартсан Улсын Их Хурлын гишүүнийг эгүүлэн татах боломжийг нээж, Үндсэн хууль болон бусад хуулийг зөрчсөн, өргөсөн тангаргаасаа няцсан парламентын гишүүнд бодитой хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн зохицуулалтыг бий болгох улс төрийн эерэг соёл, хандлагыг төлөвшүүлэх зохицуулалтын орчныг сайжруулах хүрээнд энэхүү хуулийн төслийг санаачлан боловсруулж, өргөн мэдүүллээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 14 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07