УИХ:Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 25 дахь илтгэлийг хэлэлцлээ

Admin
2026/05/29

Энэ жилийн илтгэлийг зургаан бүлэг сэдвийн хүрээнд бэлтгэж, хүний эрхийн асуудлаар шийдвэр гаргуулахаар 60 саналыг ирүүлсэн тухай Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, доктор Д.Сүнжид танилцуулгадаа дурдсан бол (дэлгэрэнгүйг эндээс) бол Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Х.Баасанжаргал (дэлгэрэнгүйг эндээс) танилцуулав.  

Илтгэл болон Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан, Д.Энхтүвшин, А.Ариунзаяа, П.Сайнзориг, Х.Баасанжаргал. Б.Уянга, С.Эрдэнэбат, Д.Бум-Очир, О.Батнайрамдал, Л.Мөнхбаясгалан, Д.Ганмаа, Б.Хэрлэн, О.Номинчимэг, Ж.Золжаргал нар нар асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ тэд энэ удаагийн 25 дугаар илтгэл сайн болсныг онцолж байлаа. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Л.Энхнасан илтгэлийн хүрээнд жендерийн асуудалд эрчүүдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдлыг хөндсөнд талархал илэрхийлээд өнөөдөр монголд амиа хорлох үзүүлэлт өндөр байгаа тул тайланд үүнээс урьдчилсан сэргийлэх төлөвлөгөө боловсруулахаар тусгасан ч батлагдаагүй байгаа шалтгааныг тодруулав. Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Эрдэнэбаяр хариултдаа, амиа хорлохоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг салбар дундын байдлаар боловсруулахаар ажлын хэсэг ажиллаж байна гэлээ.  

Харин Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалтын газраас 2018-2024 оны хооронд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэл хэлэлцсэнтэй холбогдуулан баталдаг Улсын Их Хурлын тогтоол шийдвэрийн хүрээнд хяналт, үнэлгээ хийхэд хэрэгжилт 35.2 хувьтай байна. Иймд хэрэгжилтийг сайжруулах, эрчимжүүлэх асуудалд Улсын Их Хурал онцгой анхаарах шаардлагатай гэж байлаа. Мөн Хүний эрхийн Үндэсний Комиссын зөвлөмж үүргийг биелүүлээгүй хүмүүст хариуцлага тооцуулах саналыг Улсын Их Хуралд оруулах одоо хүртэл оруулж ирүүлэхгүй байгаад анхаарах нь чухал гэв.

Мөн Улсын Их Хурлын гишүүн Ж.Золжаргал Улаанбаатар хотын удирдлагаас гэр хорооллын 180 мянган иргэнийг нүүрсээ авахын тулд зөвхөн нэг аппликэйшнийг татах асуудлыг тулгасантай холбогдуулан  иргэд тус комисст гомдол хүргүүлснийг дурдаад үүнтэй холбогдуулан ХЭҮК-ийн шийдвэр, зөвлөмжийг хэрэгжүүлээгүй асуудалд хэнд хэзээ, ямар хариуцлага тооцохоор санал хүргүүлснийг тодруулав.

Тухайн аппликэйшнийг татахад иргэдээс гурван төрлийн мэдээлэл шаардсан. Иргэд цахим хаягаараа гар утсаар бүртгэл хийсний дараа ДАН системээр танин баталгаажуулж, улмаар цалин орлого, албан тушаалаа бичиж байж нүүрс авах мэдээллийн сан үүсгэж байсан. Энэ дагуу бид зөрчлийг арилгуулахаар нийслэлд албан шаардлага өгсөн. Хариу авах хугацаа хараахан болоогүй байна хэмээн ажлын хэсгээс хариулав. Мөн хүний хувийн мэдээлэл эмзэг мэдээллийг задалсантай холбоотойгоор зөвлөмж, шаардлагын хүрээнд зарим албан тушаалтнуудад сахилгын болон сануулах арга хэмжээнүүдийг авсан гэж байлаа.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 15 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07