ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ПРОЦЕССЫН ДАХИН ИНЖЕНЕРЧЛЭЛ ХИЙЖ БАЙНА

Admin
2026/06/08

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын даргын 2026 оны А/63 дугаар тушаалаар байгуулагдсан хяналт-шинжилгээ, үнэлгээ, тандалт судалгааны ажлын хэсэг 2026 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс Хөвсгөл аймгийн Мөрөн хотод ажиллаж эхэллээ.

Ажлын хэсэг томилолтын хугацаанд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар болон харьяа хэлтэс, агентлагуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, процессын дахин инженерчлэлийн судалгаа, шинжилгээний хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлэх, шийдвэр гаргах, хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах зэрэг үндсэн процессыг нарийвчлан зураглана.

Мөн үйл ажиллагааны үе шат бүрд үүсэж болзошгүй эрсдэлийг үнэлж, давхардал, хүндрэл, үр ашиггүй ажиллагааг тодорхойлон, төрийн бүтээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд хүргэх үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чиглэлээр зөвлөмж боловсруулахаас гадна иргэд, аж ахуйн нэгж, байгууллагаас хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа авч, төрийн байгууллагуудын үйлчилгээний чанар, хүртээмжид үнэлгээ хийх юм.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Чөлөөлье” санаачилгын хүрээнд Зөвшөөрлийн тухай хуульд тусгагдаагүй боловч бусад хууль тогтоомжийн дагуу бүртгүүлэх шаардлагатай үйл ажиллагааг цахимаар мэдэгдэн эхлүүлэх тогтолцоог орон нутагт эрчимжүүлэх, e-business.mn системийн хэрэглээг нэмэгдүүлэх, байгууллага, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулна.

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын Төлөвлөлт, дахин инженерчлэлийн хэлтсийн дарга Н.Баясгалангаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Г.Гандэлгэр болон холбогдох хэлтэс, агентлагийн удирдлагуудтай уулзаж, тус газрын үйл ажиллагааны чиглэл, аймагт хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, хамрах хүрээ, зохион байгуулалтын талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагааны хүрээнд санал солилцов.

Энэхүү ажлын үр дүнд орон нутаг дахь төрийн байгууллагын үйл ажиллагааны үр ашиг, бүтээмжийг дээшлүүлэх, үйлчилгээний чанар, ил тод байдлыг сайжруулах, иргэн төвтэй төрийн үйлчилгээг төлөвшүүлэхэд чиглэсэн өөрчлөлт, шинэчлэлийн суурь нөхцөл бүрдэх юм.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх аж… 2026/09/04
​БНСУ-д эмчлүүлэх Монголчуудын тоо 38.3 хувиар өсчээ 2026/09/04
​Ц.Магалжав: М.Бадарч дүүд олон удаагийн уулзалтаар “барилдах эрх хасс… 2026/09/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/04
Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэрийг танилцууллаа 2026/08/12
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл 2026/08/12
​Г.Дамдинням: 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалга хийсэн 2026/08/03
“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/08/03
​Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дараах асуудлыг х… 2026/08/03
​ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН Ү… 2026/08/03
"Хотхоны бага сургууль" төслийг хэрэгжүүлнэ 2026/07/30
Улсын начин Д.Цэрэнтогтохын барилдах эрхийг түр түдгэлзүүллээ 2026/07/30
"WOLF TOTEM | World Premiere" тоглолтын Chill Zone тасалбар бүрэн дуус… 2026/07/30
Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна 2026/07/30
Байлдан дагуулсан 10 жилээ дүгнэж, дараагийн 10 жилийг эхлүүлэх “WOLF … 2026/07/28
ТӨВ АЙМАГТ ХИЙСЭН ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ БОЛОН СУДАЛГААНЫ ҮР ДҮНГ Т… 2026/07/28
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээл… 20 цагийн өмнө
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 2026/06/22
Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/06/22
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын тө… 2026/06/22
​Эрдэнэс таван толгойн IPO гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 2026/06/22
​Мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос өөр аргагүй байдалд хүрчэ… 2026/06/19
​МСНЭ-ийн 19 дүгээр их хурал 2026.06.21-нд болно 2026/06/18
​“Цахим Баянгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 2026/06/17
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХУУЧНЫ УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛАХ АЖИЛ ҮЕ ШАТТА… 2026/06/11