БГД-ийн ИТХ-ын даргын захирамжийн дагуу дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхдийг ивээх сан хамтран хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэх Засгийн газрын бодлогын хүрээнд хэлэлцүүлгийг 4-р сарын 28,29-ний өдрүүдэд зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгээр дүүргийн 34 хороодын хамтарсан багийн гишүүд салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, чадавхжуулах, кейс шийдвэрлэлтийг арга зүйн удирдлагаар хангах, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэв.
Тус хэлэлцүүлэгт БГДИТХ, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл, Нийгмийн хөгжлийн хэлтэс, Хүүхдийг ивээх сан хамтран Хүүхэд хамгааллын үндэсний тогтолцоог бэхжүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулж, чадавхжуулах, кейс шийдвэрлэх зэрэг үйл ажиллагааг арга зүйгээр хангаж, үйлчилгээний чанар, хүртээмжийг дээшлүүлж мэргэшүүлэх юм.
Хэлэлцүүлэгт оролцсон хамтарсан багийн гишүүд болон Дүүргийн иргэдийн төлөөлөгчдөд БГД-ийн ИТХ-ын даргын чадавхжуулах сургалтад хамрагдсан батламжийг гардуулсан юм.