​БНСУ-д эмчлүүлэх Монголчуудын тоо 38.3 хувиар өсчээ

Admin
2026/09/04

БНСУ-ын дээд шатлалын нэгдсэн эмнэлэг, эрүүл мэндийн үзлэг, шинжилгээний төвөөс гадна нүд, гоо сайхны мэс засал, эмэгтэйчүүд, үргүйдэл, нуруу, үе мөчний чиглэлээр мэргэшсэн эмнэлгүүд болон эрүүл мэндийн аялал жуулчлалын мэргэжлийн байгууллагууд зэрэг 23 байгууллагын 60 орчим төлөөлөгч Монгол Улсад ажиллаж байна. 

Монгол Улс БНСУ-ыг зорих аялал жуулчлал болон эрүүл мэндийн аялал жуулчлалын салбарт хурдацтай өсөж буй орнуудын нэг болж байна. Тухайлбал 2025 онд БНСУ-ын эмнэлгийн байгууллагуудаар үйлчлүүлсэн монгол иргэдийн тоо 35586 хүрсэн байна. Мөн тухайн онд БНСУ-ыг 167 мянган монгол иргэн зорьжээ. Мөн БНСУ-ын эмнэлгүүдээр үйлчлүүлсэн монгол өвчтөний тоо:

  • 2023 онд – 22080
  • 2024 онд – 25731
  • 2025 онд – 35586 болж, сүүлийн гурван жил дараалан өссөн үзүүлэлттэй байна.

Эрүүл мэндийн аялал жуулчлалыг Өмнөговь аймагт танилцуулна

Энэ жилийн арга хэмжээний нэг онцлог нь нийслэл Улаанбаатар хотоос гадна Монголын уул уурхайн томоохон бүс болох Өмнөговь аймагт эрүүл мэндийн аялал жуулчлалыг танилцуулж буй явдал юм. Есдүгээр сарын 6-нд БНСУ-ын төлөөлөгчид Даланзадгад хотод ажиллаж, орон нутгийн эрүүл мэнд, аялал жуулчлалын салбарын төлөөлөл болон голлох үйлдвэрлэл эрхлэгчидтэй уулзана. Мөн иргэдэд зориулсан ганцаарчилсан зөвлөгөө, мэдээллийн уулзалт зохион байгуулахаар төлөвлөжээ. Өмнөговь аймаг нь уул уурхайн салбар төвлөрсөн бүсийн хувьд уурхайчид болон тэдний гэр бүлийн эрүүл мэндийн хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн үзлэг, оношилгоо, эмчилгээ, нөхөн сэргээх эмчилгээ, велнесс амралт зэрэг үйлчилгээг хослуулсан аяллын бүтээгдэхүүн хөгжүүлэхээр ажиллаж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛБАНК, ГЕРМАНЫ ХОЛБООНЫ БАНК (БУНДЕСБАНК) ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГА… 14 цагийн өмнө
УИХ-ын нэр бүхий 5 гишүүнийг АТГ-т шалгуулахаар хандлаа 2026/10/19
​Kobe Bryant​-ийн охин Natalia Bryant​ "Victoria’s Secret Fashion Show… 2026/10/19
Монгол Улсын ууган сургууль, Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн… 2026/10/15
“Монгол, Хятадын төрийн тэргүүн нарын нэрэмжит спорт цогцолбор”-ын бүт… 2026/10/15
“Солонго 1,2” төсөлд иргэдийг хамруулна хэмээн залилах тохиолдол гарч … 2026/10/14
ОХУ-ын Буриадад "Чингисийн өндөрлөг" бий болж, зарим Монголчуудын шүүм… 2026/10/14
Дэрэвгэр жиргэрүүг бүү түү! 2026/10/13
Нийслэлийн ногоон бүсэд шар өвсний түймэр гарлаа 2026/10/13
ТӨВ: АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ 2026-2027 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛИЙН НЭЭЛТЭЭ ХИ… 2026/10/13
30 мянган иргэн спортоор хичээллэх боломж бүрдэнэ 2026/10/13
АСЕМ-ЫН ХҮНИЙ ЭРХИЙН АСУУДЛААРХ АЛБАН БУС 24 ДҮГЭЭР СЕМИНАР УЛААНБААТА… 2026/10/13
Дүүжин замын тээврийг яагаад Яармаг – Хархорин чиглэлд хэрэгжүүлэх бол… 2026/10/13
Үндэсний төлбөрийн системийн хөгжлийн асуудлаар хэлэлцлээ 2026/10/09
​Баавгайн саварт бас нэгэн малчных өртлөө 2026/10/09
МОНГОЛ УЛСЫН ЗЭЭЛЖИХ ЗЭРЭГЛЭЛ 2026 ОНД “ВB-, ТОГТВОРТОЙ” ХЭВЭЭР ХАДГАЛ… 2026/10/09
​Малчид, иргэдийн анхааралд! 2026/10/09
Улсын онцгой комиссын хуралдаанаас дараах шийдвэрүүд гарлаа... 2026/10/09
Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа 2026/10/09
“Өмгөөлөгч гэдэг тэтгэвэрт гардаггүй, хязгааргүй сэтгэдэг гоё мэргэжил… 2026/10/09
Хэлтгийн цагаан нуурыг 21 жилийн дараа сэргээлээ 2026/10/08
​Франц улсад болж буй сурагчдын эсэргүүцэл улам хурцдаж 500 сургуулийн… 2026/10/07
ГААЛИЙН БАЙГУУЛЛАГА КАРГО АЧААНААС 1.6 КГ МАНСУУРУУЛАХ БОДИС ИЛРҮҮЛЛЭЭ… 2026/10/07
​196 хонож төрсөн "Зүрх уучил" таны өмнө... 2026/10/07
ҮНДЭСНИЙ ДАТА ТӨВ НОГООН ШИЛЖИЛТИЙГ БОДИТОЙ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА 2026/10/07