Аялал жуулчлалын салбар энэ онд дэлхийн эдийн засагт $11.1 их наядын орлого оруулж, шинэ дээд амжилт тогтооно

Admin
2024/04/09

Судалгаагаар 2033 он гэхэд аялал жуулчлалын салбар 15.5 их наяд ам.доллароор хэмжигдэх тооцоолол гарсан байна.

Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс гаргасан тоо баримтаас үзвэл энэ онд болон ирэх 10 жилд аялал жуулчлалын салбарын өсөлт хөгжил дэлхий даяар шинэ дээд түвшинд хүрэх төлөвтэй байна. Энэхүү салбарын дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө сүүлийн жилүүдэд улам нэмэгдсээр байгаа юм. Тодруулбал: энэ онд аялал жуулчлалаас олох орлого түүхэн дээд цэгт буюу 11.1 их наяд ам.доллар хүрч, 2019 оны дээд үзүүлэлт болох 10 их наяд ам.долларыг давах нь тодорхой байгаа аж.

Түүнчлэн ирэх 10 жилд аялал жуулчлалын салбар 16 их наяд ам.доллароор хэмжигдэх салбар болох тооцоолол ч гарчээ. Ингэснээр дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 11.4 хувийг эзлэхээр байна.

Өнөөдрийн байдлаар 10 хүн тутмын нэг нь аялал жуулчлалтай холбоотой ажил хөдөлмөр эрхэлж байна. Харин 2034 он гэхэд энэ үзүүлэл нэмэгдэж,  дэлхий даяарх ажлын байрны 12.2 орчим хувийг аялал жуулчлал салбар эзлэхээр байгаа юм.

Энэхүү дүгнэлт нь Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлөөс  пүрэв гарагт танилцуулсан "Дэлхийн эдийн засгийн нөлөөллийн судалгаа"-ны нэгээхэн хэсэг ажээ. Тус зөвлөл аялал жуулчлалын салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг дэлхийн хэмжээнд нэмэгдүүлэхийн төлөө манлайлан ажилладаг. Харин зөвлөлийн мэргэжилтнүүдэд дээрх том тоонууд тийм ч гайхмаар зүйл биш байлаа. Учир нь аялал жуулчлалын салбарт өсөлт бий болох тооцоолол тус зөвлөлийн өмнөх таамгуудтай таарчээ. Ижил төстэй өөр нэгэн судалгаагаар ч 2033 он гэхэд аялал жуулчлалын салбар 15.5 их наяд ам.доллароор хэмжигдэх тооцоолол гарсан байна.

Нөгөөтэйгөөр Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн судалгаанаас харахад 2023 онд аялал жуулчлалын салбар БНХАУ, АНУ-ын тийм ч их оролцоогүйгээр сэргэж, шинэ дээд түвшинд хүрсэн гэх дүгнэлт хийж болохоор байна. Учир нь БНХАУ болон АНУ-д олон улсаас ирэх жуулчдын тоо цар тахлын өмнөх үетэй харьцуулахад цөөн хэвээр байсан юм. Харин дээрх хоёр улсын зах зээл удахгүй сэргэх төлөвтэй байгаагаас энэ онд аялал жуулчлалын салбарын орлого шинэ дээд цэгт хүрнэ гэсэн таамаг гарчээ.

Судалгаанд хамрагдсан 185 улсаас 142 нь энэ онд 2019 оны аялал жуулчлалын салбарын үзүүлэлтээ давуулах төлөвтэй байгаа аж. Мөн тэдгээр бүх улсын аялал жуулчлалын салбар өмнөх оны мөн үеэсээ өсөлттэй байх таамагтай байна. Энэ нь аялал жуулчлалын салбар дэлхийн хэмжээнд шинэ дээд түвшинд хүрч өсөхөөс гадна улс орнуудад мөн шинэ дээд үзүүлэлтүүд бүртгэгдэх боломжтойг харуулж байгаа юм.

“Аялал жуулчлал зүгээр ч нэг сэргээгүй, цойлж байна. Аялал жуулчлалын салбар маш хүчирхэг салбарт тооцогдох болсон” хэмээн Дэлхийн аялал жуулчлалын зөвлөлийн ажилтан өгүүлж байлаа


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ХУ… 2026/09/18
АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ 2026/09/18
НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуу… 2026/09/17
Монгол банк: Инфляц буурч байна, Гэсэн ч эрсдэлийг харгалзан үзэж Бодл… 2026/09/17
Ө.Шижир: Төрийн өмчит компаниудаар дамжуулан улс төрийн үйл ажиллагаа … 2026/09/17
ЗГХХГ: Төрийн 29 байгууллагын 1800 эхлэлтэй 30 тусгай дугаар 8 нь ажил… 2026/09/17
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөг… 2026/09/16
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалыг товч тойм 2026/09/10
Хуурамч долларын залилан үйлдсэн гадаадын 2 иргэнийг баривчилжээ 2026/09/09
Прокурорын байгууллага цалингаа арайхийж тавьж байгаа гэнэ үү? 2026/09/09
Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтг… 2026/09/09
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх аж… 2026/09/04
​БНСУ-д эмчлүүлэх Монголчуудын тоо 38.3 хувиар өсчээ 2026/09/04
​Ц.Магалжав: М.Бадарч дүүд олон удаагийн уулзалтаар “барилдах эрх хасс… 2026/09/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/04
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/09/04
Монголбанк 2026 оны 8 дугаар сард 3,058.0 кг, оны эхнээс өссөн дүнгээр… 2026/09/01
МОНГОЛ БАНК: Хэрэглээний төлбөрийн мэдээлэл тухайн иргэний зээлжих зэр… 2026/08/28
Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэрийг танилцууллаа 2026/08/12
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл 2026/08/12
​Г.Дамдинням: 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалга хийсэн 2026/08/03
“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/08/03
​Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дараах асуудлыг х… 2026/08/03
​ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН Ү… 2026/08/03