​Р.Эмүжин: Гоо үзэсгэлэн...

Admin
2025/07/31

Ардын жүжигчин Түмэндэмбэрэл гуайтай ярилцлага хийхээр утас цохилоо. За, хүрээд ир ээ л гэж байна. Сонины ажил оройхон дуусна, 19 цаг боллоо. Тэднийх 40 мянгатад байсан юм даг. Яваад ортол Түмэндэмбэрэл гуай яг тайзан дээр дуулдагтайгаа адил өргөн хоргой эмжээртэй дээлтэй, гэзгээ гурваар дарж сүлжээд гоёмсог хавчаараар даруулчихсан, унжлагатай ээмэгээрээ гоёж, нүүрээ будаад, уруулаа өнгөлсөн угтаж билээ. Жаран нас дөхсөн, тайзнаа харагдах нь ховордсон үе шүү дээ. Ярьж байгаа нь хөгжим шиг, эвлэгхэн сайхан эмэгтэй, гоёл зүүсгэл, будаг шунх нь тэр чигтээ бүсгүй хүн ямар байх ёстой вэ, яг л тийм эгшиг дүүрэн. Тэдний гал тогооны өрөө урлагийн тайз болон хувирах шиг л санагдсаныг одоо хүртэл мартдаггүй юм. Тэр ярилцлага сүүлчийн өгүүлэмж нь байсныг хэзээ хойно ойлгож мэдрэх, он цагийн олон нугачааг гэтлэн эргэн дурсах...энэ бүхэн амьдрал юм билээ. Бас нэг зүйлийг би энэ сайхан хүнээс тэгэхэд суралцаж үлдсэн. Хэдийгээр тайзнаа гарахаа болиод удсан, хөгшрөлт гэдэг хүзүүгээр татсан нас, гэртээ суугаа гэрийн эзэгтэй боловч эмэгтэй хүн бүх цаг үед гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр байж чаддаг гэдгийг, сэтгэлийн гоо сайхны ертөнцдөө жаргалтай гэдгийг олж харсан даа. Тэгэхэд би Түмэндэмбэрэл гуай одоо хүртэл тайзан дээрээ сэтгэл зүрхээрээ зогссоор байгааг мэдэрсэн, гайхамшиг гэдэг энэ л байх.
-Та тоглолтонд явах гэж байгаа юм уу гэж гайхан асуухад минь,
-Надад ард түмнийхээ өмнө муухай харагдах эрх байхгүй гэсэн дээ. Ямар их хүндлэл, ёс зүй вэ. Бүсгүй хүний гоё сайхан төрөөд, гоё сайхан төгсөх дуусашгүй их хүсэл гэдэг ямар агуу вэ.
Дөрвөн настайдаа ээжээсээ өнчрөн үлдэж, аавтайгаа хамт өссөн, эсгий гутлын үйлдвэрт ажиллаж байсан охиныг Л.Ванган гуай олж харан, урлагийн алтан тайзан дээр хөтөлж авчирснаас хойш ардын болон зохиолын 400 орчим дууг амьдруулан дуулж, нотжуулж, дуулах хэв маягийг нь уламжлал, шинэчлэл хослуулан дархалж, өөрийн школыг үлдээсэн агуу дуучныхаа хөшөөг Увсын Өндөрхангайнхан залжээ. Ардын дууг орчин цагийн тайзнаа, хөгжмийн урлагийн хэлээр дамжуулан гаргаж ирсэн, ганган урласан хүн шүү дээ. Мөнхийн тайзан дээр мөнх дуулж буй дүр төрхтэйгээр барималч Түмэнчулуун урлажээ, баярлалаа. Нэг сэгсийсэн сэтгүүлч охины өмнө ч тэр гоо үзэсгэлэнтэй дуучин дүр төрхөөрөө үлдэхийг хичээж, адууны дэлээр сүлжсэн гэзгээ залгуулж хавчаараар тогтоогоод үдэш хүртэл хүлээсэн байсан, тийм ээ, миний сэтгэлд тэр л гоо үзэсгэлэнт агуу дуучин хэвээр үлдсэн дээ...түүний гэртээ навсайж суугааг гэрт нь очиж цайг нь уусан би хараагүй л юм даа, тийм л үзэсгэлэнтэй оршихуйг бүтээжээ, энэ гоо бүсгүй.

Р.Эмүжин


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Хотын албан татварыг 1% болгон бууруулахаар​ Д.Ихбаяр, Б.Пүрэвдагва на… 19 цагийн өмнө
“E-Mongolia”-аас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим Апостиль гэ… 19 цагийн өмнө
ЭМЭГТЭЙ ЭНХИЙГ САХИУЛАГЧИЙНХАА ТООГ 15 ХУВЬД ХҮРГЭСЭН ЦӨӨХӨН ОРНЫ НЭГ … 19 цагийн өмнө
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд 6 тэрбум төгрөгийг албадан гаргу… 19 цагийн өмнө
МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ Өчигдөр
ЭХЗХ-ны даргыг шинээр томиллоо Өчигдөр
Төв аймагт урлагийн салбарынхны бэсрэг наадам боллоо Өчигдөр
НИЙСЛЭЛИЙН 2027 ОНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА Өчигдөр
ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНД ОРСОН ОНЦЛОХ 10 ӨӨРЧЛӨЛТ Өчигдөр
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ХУ… 2026/09/18
АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ 2026/09/18
НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуу… 2026/09/17
Монгол банк: Инфляц буурч байна, Гэсэн ч эрсдэлийг харгалзан үзэж Бодл… 2026/09/17
Ө.Шижир: Төрийн өмчит компаниудаар дамжуулан улс төрийн үйл ажиллагаа … 2026/09/17
ЗГХХГ: Төрийн 29 байгууллагын 1800 эхлэлтэй 30 тусгай дугаар 8 нь ажил… 2026/09/17
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөг… 2026/09/16
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалыг товч тойм 2026/09/10
Хуурамч долларын залилан үйлдсэн гадаадын 2 иргэнийг баривчилжээ 2026/09/09
Прокурорын байгууллага цалингаа арайхийж тавьж байгаа гэнэ үү? 2026/09/09
Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтг… 2026/09/09
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх аж… 2026/09/04
​БНСУ-д эмчлүүлэх Монголчуудын тоо 38.3 хувиар өсчээ 2026/09/04
​Ц.Магалжав: М.Бадарч дүүд олон удаагийн уулзалтаар “барилдах эрх хасс… 2026/09/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/04