Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа

Admin
Өчигдөр

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаан өнөөдөр /2026.06.22/ болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагваас өргөн барьсан нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж, батлав.

Хуралдааны эхэнд Нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн санал, дүгнэлтийг бүлгийн дарга Ж.Сандагсүрэн уншиж танилцуулав.

МАН-ын бүлгээс гаргасан саналын дагуу нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй ажил, арга хэмжээний гүйцэтгэл, үр дүнтэй танилцаж, үйл ажиллагааг эрчимжүүлэх, дэмжлэг үзүүлэх, мөн нийслэлийн гэр хорооллын айл өрхийг хийн түлшний халаагуурт шилжүүлэх төсөл, хагас коксон түлшний худалдан авалт, хадгалалт, борлуулалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх чиг үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар Нийслэлийн ИТХ-аас тогтоол баталлаа.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор төлөөлөгч Т.Батцогт “Нийслэлийн 2026 оны төсвийг 2025 оны 12 дугаар сард нийслэлийн ИТХ хуулиар олгогдсон эрхийн дагуу баталсан. Баталсан төсвөө ч өөрт олгогдсон эрхийн хүрээнд тодотгож байна. Гэтэл УИХ-ын зарим гишүүн нийслэл дураараа төсвөө тодотголоо гэсэн. Үнэхээр хуулийн дагуу тодотгож байна уу гэдгийг тодруулмаар байна” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва “Нийслэлийн энэ удаагийн төсвийн тодотгол хууль зөрчөөгүй. Төсвийн тухай хуулийн 34 дүгээр зүйл, Засгийн газрын хэд хэдэн тогтоолын дагуу нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зардлыг шийдэх хүрээнд төсвийг тодотгож байна. Эхний төсөл дээр нэмэгдсэн зүйл гэвэл Шинэ төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад оруулсны дагуу “Туул-1 коллектор”-ын инженерийн байгууламжийн засвар, шинэчлэлийн ажлыг цаг алдалгүй хийх шаардлагатай учраас МАН-ын бүлэг дээр яриад нэмж тусгасан. Мөн “Агро сити” эдийн засгийн тусгай бүс орчмын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг баталсантай холбоотойгоор үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай төсвийг нэмж тавьсан” хэмээн хариуллаа.

Төсвийн хэмнэлтийн тухай хуулийн дагуу тавдугаар сарын 31-ний дотор гэрээ байгуулаагүй арга хэмжээний төсвийг татсантай холбоотойгоор зарим төлөөлөгч цаашид сонгон шалгаруулалтын журам үйл ажиллагаанд анхаарч ажиллахыг Нийслэлийн Засаг даргад анхааруулав.

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдаан үргэлжилж байна.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
МОНГОЛЫН ТЕАТРЫН МУЗЕЙН ҮЗМЭРИЙН ДЭЭЖСЭЭС 6 цагийн өмнө
Хотын албан татварыг 1% болгон бууруулахаар​ Д.Ихбаяр, Б.Пүрэвдагва на… Өчигдөр
“E-Mongolia”-аас 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтод цахим Апостиль гэ… Өчигдөр
ЭМЭГТЭЙ ЭНХИЙГ САХИУЛАГЧИЙНХАА ТООГ 15 ХУВЬД ХҮРГЭСЭН ЦӨӨХӨН ОРНЫ НЭГ … Өчигдөр
Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны үр дүнд 6 тэрбум төгрөгийг албадан гаргу… Өчигдөр
МАНСУУРУУЛАХ БОДИСТОЙ ХОЛБООТОЙ ХЭРГҮҮДИЙГ ШҮҮХЭЭР ШИЙДВЭРЛҮҮЛЛЭЭ Өчигдөр
ЭХЗХ-ны даргыг шинээр томиллоо Өчигдөр
Төв аймагт урлагийн салбарынхны бэсрэг наадам боллоо 2026/09/22
НИЙСЛЭЛИЙН 2027 ОНЫ ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БАТЛАГДЛАА 2026/09/22
ЗӨВШӨӨРЛИЙН ТОГТОЛЦООНД ОРСОН ОНЦЛОХ 10 ӨӨРЧЛӨЛТ 2026/09/22
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ХУ… 2026/09/18
АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ 2026/09/18
НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуу… 2026/09/17
Монгол банк: Инфляц буурч байна, Гэсэн ч эрсдэлийг харгалзан үзэж Бодл… 2026/09/17
Ө.Шижир: Төрийн өмчит компаниудаар дамжуулан улс төрийн үйл ажиллагаа … 2026/09/17
ЗГХХГ: Төрийн 29 байгууллагын 1800 эхлэлтэй 30 тусгай дугаар 8 нь ажил… 2026/09/17
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөг… 2026/09/16
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалыг товч тойм 2026/09/10
Хуурамч долларын залилан үйлдсэн гадаадын 2 иргэнийг баривчилжээ 2026/09/09
Прокурорын байгууллага цалингаа арайхийж тавьж байгаа гэнэ үү? 2026/09/09
Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтг… 2026/09/09
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх аж… 2026/09/04
​БНСУ-д эмчлүүлэх Монголчуудын тоо 38.3 хувиар өсчээ 2026/09/04
​Ц.Магалжав: М.Бадарч дүүд олон удаагийн уулзалтаар “барилдах эрх хасс… 2026/09/04