Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв

Admin
2026/06/22

Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтод өнөөдөр /2026.06.22/ Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа, А.Ганбаатар нарын 64 гишүүний санаачлан боловсруулсан Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв.

Асрах үйлчилгээтэй холбоотой харилцаа нь Нийгмийн халамжийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид хэсэгчлэн тусгагдсан боловч үйлчилгээний төрөл, хэлбэр, чанар, хүний нөөц, санхүүжилт, төрийн болон хувийн хэвшлийн оролцоо, үйлчилгээ үзүүлэгч болон үйлчилгээ авагчийн эрх, үүргийг цогцоор нь зохицуулсан бие даасан эрх зүйн орчин бүрдээгүй байгаа аж. Мөн асрах үйлчилгээ шаардлагатай олон иргэн хэрэгцээндээ нийцсэн үйлчилгээ авч чадахгүй байгаа нь тэдний амьдралын чанар, эрүүл мэнд, нийгмийн оролцоонд сөргөөр нөлөөлж байна гэж төсөл санаачлагчид үзжээ. Иймд уг хуулийн төслийг боловсруулсан гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа энэ үеэр онцлов.

Хуулийн төсөл нь хүн амын насжилт, хөгжлийн бэрхшээл, урт хугацааны асаргаа шаардлагатай иргэдийн өсөн нэмэгдэж буй хэрэгцээнд нийцсэн асрах үйлчилгээний эрх зүйн орчныг бүрдүүлэх, асрах үйлчилгээг бие даасан нийгмийн үйлчилгээ болгон хөгжүүлэх, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн хамтын оролцоонд тулгуурласан үндэсний тогтолцоог бий болгоход чиглэсэн байна.

 Төсөл нь нийт 10 бүлэг, 30 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй дараах зохицуулалтыг тусгажээ. Тухайлбал, асрах үйлчилгээний хамрах хүрээг зөвхөн ахмад настангаар хязгаарлахгүйгээр өдөр тутмын амьдралын үйл ажиллагааг бие даан гүйцэтгэх боломж нь хязгаарлагдсан, бусдын тусламж, дэмжлэг шаардлагатай бүх хүний хэрэгцээнд нь тулгуурлан үйлчилгээ үзүүлэхээр зохицуулжээ. Түүнчлэн асрах үйлчилгээг өдөр тутмын ахуйн асаргаа, сэргээн засах асрах үйлчилгээ, хүний эрх болон нийгмийн оролцоог дэмжих үйлчилгээ гэсэн төрөлтэй байхаар, мөн гэрээр, байгууллагад, явуулын болон өдрийн үйлчилгээний хэлбэртэй байхаар зохицуусан байна.

Мөн төрөөс үйлчилгээ худалдан авах, татварын болон төлбөрийн дэмжлэг үзүүлэх, сайн дурын даатгалын тогтолцоог хөгжүүлэх зэрэг олон эх үүсвэрт санхүүжилтийн механизмыг тусгажээ. Түүнчлэн хүний эрхийг дээдлэх, асруулагчийн хүсэл, сонголтыг хүндэтгэх, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг хангах, ил тод, хариуцлагатай байх, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллах зэрэг асрах үйлчилгээний суурь зарчмуудыг тусгасан аж.

 Хуулийн төсөл батлагдсанаар асрах үйлчилгээтэй холбоотой харилцааг анх удаа бие даасан хуулиар зохицуулж, үйлчилгээний төрөл, хэлбэр, шаардлага, хүний нөөц, санхүүжилт, хяналт, хариуцлагын нэгдсэн тогтолцоо бүрдэх аж. Мөн асрах үйлчилгээний хүртээмж, чанар сайжирч, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, хүүхэд болон бусдын тусламж, дэмжлэг шаардлагатай иргэд хэрэгцээндээ нийцсэн үйлчилгээ авах боломж өргөжинө гэж төсөл санаачлагчид үзжээ.

Уг хуулийн төсөлтэй хамт Нийгмийн халамжийн тухай хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль, Үндэсний баялгийн сангийн тухай хууль, Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт оруулах тухай болон Асрах үйлчилгээний тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг тус тус боловсруулсан байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
ТӨВ АЙМГИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ ЕСДҮГЭЭР ХУРАЛДААН ХУ… 2026/09/18
АРХЕОЛОГИЙН МАЛТЛАГААС ОЛДСОН ЧИНГИС ХААНЫ БИЛИГ СУРГААЛ 2026/09/18
НИТХ дахь МАН-ын бүлэг нийслэлийн хөгжлийн 2027 оны төлөвлөгөөний асуу… 2026/09/17
Монгол банк: Инфляц буурч байна, Гэсэн ч эрсдэлийг харгалзан үзэж Бодл… 2026/09/17
Ө.Шижир: Төрийн өмчит компаниудаар дамжуулан улс төрийн үйл ажиллагаа … 2026/09/17
ЗГХХГ: Төрийн 29 байгууллагын 1800 эхлэлтэй 30 тусгай дугаар 8 нь ажил… 2026/09/17
Нийслэлийн өмчит байгууллагуудын удирдлага дунджаар 4 сая орчим төгрөг… 2026/09/16
Монголбанк инфляцыг дунд хугацаанд 5 хувь орчимд тогтворжуулах бодлогы… 2026/09/11
Монтенегро Улсын Ерөнхийлөгчийн төрийн айлчлалыг товч тойм 2026/09/10
Хуурамч долларын залилан үйлдсэн гадаадын 2 иргэнийг баривчилжээ 2026/09/09
Прокурорын байгууллага цалингаа арайхийж тавьж байгаа гэнэ үү? 2026/09/09
Харьд хэлмэгдсэн Монголын 249 иргэний дурсгалын гэрэлт хөшөөнд хүндэтг… 2026/09/09
Самбалхүндэвийн хаалттай оршуулгын газрын шарилыг нүүлгэн шилжүүлэх аж… 2026/09/04
​БНСУ-д эмчлүүлэх Монголчуудын тоо 38.3 хувиар өсчээ 2026/09/04
​Ц.Магалжав: М.Бадарч дүүд олон удаагийн уулзалтаар “барилдах эрх хасс… 2026/09/04
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Японы Гадаад хэргийн сайдыг хүлээн авч уулзлаа 2026/09/04
“1072 ХУВЬЦАА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/09/04
Монголбанк 2026 оны 8 дугаар сард 3,058.0 кг, оны эхнээс өссөн дүнгээр… 2026/09/01
МОНГОЛ БАНК: Хэрэглээний төлбөрийн мэдээлэл тухайн иргэний зээлжих зэр… 2026/08/28
Мөнгөний бодлогын хорооны ээлжит бус хурлын шийдвэрийг танилцууллаа 2026/08/12
Мөнгөний бодлогын хорооны мэдэгдэл 2026/08/12
​Г.Дамдинням: 66 мянган тонн АИ-92 автобензин авах захиалга хийсэн 2026/08/03
“Хөвсгөл нуураа хайрлая, хамгаалъя” эрдэм шинжилгээний хурал боллоо 2026/08/03
​Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр дараах асуудлыг х… 2026/08/03
​ТӨРИЙН ХЯНАЛТ ШАЛГАЛТЫН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН Ү… 2026/08/03