​ТАНИЛЦ: Монголын ПАРАЛИМПЫН багийн арын албаныхан 

Admin
2024/09/05

"Парис 2024" Паралимпд оролцож буй Монгол улсын баг тамирчид түүхэн амжилтуудыг үзүүлж байна. Тэгвэл тэдний арын албанд хэн хэн ажиллаж байгаатай танилцана уу. 


МОНГОЛ УЛСЫН БАГИЙН АХЛАГЧ: Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн Тамир, Спортын Улсын хорооны Гадаад Харилцаа, Мэдээллийн Технологийн хэлтсийн дарга, Азийн паралимпын хорооны Тэмцээн, наадам, спортын хөгжлийн хорооны дарга НАСАНБАТЫН ОЮУНБАТ. Тэрээр Монголын баг тамирчид "БЭЭЖИН 2008" Зуны Олимпын наадамд бахдам сайхан амжилт үзүүлэн оролцоход БТСУХ-ны Үндэсний шигшээ багийн албаны даргаар ажиллаж байсан түүхтэй Үндэсний шигшээ багийн албыг удирдсан анхны эмэгтэй удирдагч. 2004-2014 онуудад Азийн спортын менежментийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, Дэд ерөнхийлөгч, Ерөнхийлөгчөөр ажиллажээ. 2019-2023 онд Олон Улсын Паралимпын хорооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, "Эмэгтэйчүүд ба Спорт" комиссийн гишүүн, 2009-2020 онд Монголын Үндэсний Паралимпын хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж Пара спортын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж яваа эрхэм зүтгэлтэн юм. "ТОКИО 2009" Азийн хүүхдийн Пара спортын наадам, "ВАНКУВЕР 2010" Өвлийн Паралимпын наадам, "ЛОНДОН 2012" Зуны Паралимпын наадам, "ГУАНЖОУ 2010" Азийн Зуны Пара спортын наадам, 2011 онд болсон Тэргэнцэртэй тамирчдын Дэлхийн наадам, 2012 оны "Азийн хүүхдүүд" наадам, 2022 онд ОХУ-ын Владивосток хотод болсон "Азийн хүүхдүүд" наадамд оролцсон Монгол Улсын багийн ахлагчаар ажилласан туршлагатай манлайлагч. Орос, Англи, Хятад хэлний өндөр боловсрол мэдлэгтэй бүсгүй билээ.Түүний аав нэртэй багш. Монгол Улсын Гавьяат багш Осорын Насанбат хэмээх эрхэм хүн бий. Насанбатын Оюунбат усан спортын тамирчин. Усан спортын багш, дасгалжуулагч мэргэжилтэй. 2007 онд БНХАУ-ын Бээжин хотын Спортын их сургуульд Спортын менежментээр Боловсрол судлалын докторын зэрэг хамгаалсан анхны Монгол хүн, Монгол бүсгүй юм. 

Эх сурвалж: Монголын Паралимпын хороо 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Улирлын томуугийн дархлаажуулалт өнөөдрөөс эхэллээ 21 цагийн өмнө
Би хүн засагладаггүй намын төлөө МАН-ын даргад нэр дэвшиж байна Өчигдөр
НИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧ Б.СЭРГЭЛЭНБААТАР "ЦААСАН ДЭЭРХ" КОМПАНИАРАА ТЕНДЕРТ … Өчигдөр
Зөвхөн нөхөр, эсвэл найз залуугийнх нь хурууны хээгээр тайлагддаг ЛЕВЧ… 2025/09/09
Хохирогч Д.С-д хилийн хориг тавих гэнэ үү?   2025/09/09
Хөтөлийн "Цемент шохой" үйлдвэрийн захирал Д.Баттүвшинг ажлаас нь чөлө… 2025/09/09
Харүмафүжи Д.Бямбадорж 31 дэх түргэн тусламжийн тэргээ хандивлалаа 2025/09/09
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Хятадын дарга Ши Жиньпинтэй хоёр талын … 2025/09/01
Хорт хавдрыг маш сайн устгадаг ХӨЛДӨӨХ ЭМЧИЛГЭЭ маш олон давуу талтай  2025/09/01
​АГЛАГ БҮТЭЭЛИЙН ХИЙД 2025/09/01
​Асрамжийн газрын өнчин хүүхдүүдээр өөрийгөө дөвийлгөгч мэдрэмжгүй төл… 2025/09/01
​Хүүхдэд ээлгүй улсын тоогоор Монгол улс​ хаана бичигдэх болоо? 2025/09/01
9 сарын 16 дуустал тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцоно 2025/08/25
ЖИХҮҮН САЛХИ ЗУНЫГ БУЦААХГҮЙ… 2025/08/25
​УБ хотод аюултай үзэгдлийн хэмжээнд бороо орно  2025/08/19
"АЙРАГ" фестивалийг 16 дахь жилдээ зохион байгуулж байна 2025/08/05
Хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээгэ… 2025/08/05
Э.БАТШУГАР: ЦААСАН И-БАРИМТЫГ ХАЛЖ БҮРЭН ЦАХИМЖУУЛАХ АЖЛЫГ ЭХЛҮҮЛЛЭЭ 2025/08/05
Төв аймгийн Жаргалант сумын засаг дарга асан Д.Ганболд өөрийн ах дүү, … 2025/07/31
​Р.Эмүжин: Гоо үзэсгэлэн... 2025/07/31
Буддын гүн ухаан, шинжлэх ухаан хоёрыг харьцуулан судалсан Доктор, дэд… 2025/06/27
Приус авто машины хаягдал батерейг сэргээж, дахин боловсруулах төслийг… 2025/06/27
Нэн эртнээс өнөө үе хүртэлх Монголын дүрслэх урлагийн түүх судлалын то… 2025/06/27
мал нядлахдаа арьсыг нь ихээр гэмтээж байгаагаас болж арьс шир үнэгүйд… 2025/06/27
Монгол адууны туурайг Дэлхийд анх удаа гэмт нарийн судалж, шинжилж бай… 2025/06/27