Хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээгээр БӨӨМС СУУЛГАХ эмчилгээг нэрлэж байна

Admin
2025/08/05

Дэлхий дахинд хорт хавдрын эмчилгээ шинэ шатанд гарч, дэвшилтэд технологиуд ч ихээр нэвтэрсэн.  Тэгвэл БНХАУ-ын Гуанжоу хотод байрлах Modern Cancer Hospital Guangzhou буюу Гуанжоугийн Орчин үеийн хорт хавдрын эмнэлгийн эмч  Лин Жинтэй бөөмс суулгах эмчилгээний аргын талаар товч ярилцлаа. 

-Та өөрийгөө танилцуулаач, хавдрын эмчилгээний чиглэлээр хэдэн жил ажиллаж байна вэ?

-Сайн байцгаана уу, би Гуанжоугийн Орчин үеийн хорт хавдрын эмнэлгийн Олон улсын 6-р тасгийн дарга, доктор Лин Жин байна.  Би Сун Ятсений Их сургуулийг эмнэлзүйн эмч мэргэжлээр төгссөн бөгөөд 20 гаруй жил хавдрын эмчилгээ хийсэн.  Манай эмнэлэг бага инвазив эмчилгээний 18 технологитой. Тэдгээрийн дотроос эмнэлзүйн практикт бөөмс суулгах эмчилгээг өргөнөөр ашигладаг.

-Бөөмс суулгах эмчилгээ гэж юу вэ. Энэ талаар дэлгэрүүлж яриач?

-Энгийнээр тайлбарлавал  бөөмийн эмчилгээг компьютер томографийн  хяналт  дор хийдэг.  Цагаан будааны ширхэгтэй тэмцэх хэмжээтэй цацраг туяатай металл бөөмсийг хавдрын голомтыг тойруулж суулгадаг эмчилгээний арга.  Бөөм бүр нь хавдрын голомт  хэсэгт цацрагийг тасралтгүй ялгаруулдаг бөгөөд эмчилгээний хугацаа зургаан сар хүртэл үргэлжилдэг.  Үр суулгасан эхний хоёр сард цацраг хүчтэй ялгарч, хавдрын эсрэг ойрын зайн туяа эмчилгээг хийж, хорт хавдрын эсийг үр дүнтэй устгадаг орчин үеийн дэвшилтэд эмчилгээ юм.   

-Хими эмчилгээ гэхэд хордлого өгдөг ч гэдэг юм уу, гаж нөлөө гардаг. Бөөмс суулгах эмчилгээнд ямар нэг сөрөг нөлөө бий юу?

-Бөөмийн цацрагийн нөлөөлөх зай нь 1.7 см бөгөөд хавдрын ойр орчмын чухал эрхтэн, мэдрэл, судаснуудад нөлөөлөхгүй.  Аюулгүй байдал өндөртэй, гаж нөлөө багатай эмчилгээ. 

-Металл бөөмс суулгадаг гэсэн. Суулгасан металлуудыг дараа нь буцааж авах юм уу?

-Бичил бөөмсийг суулгаснаас зургаан сарын дараа  өөрөө алга болдог. Бие махбодид ямар нэг хор хөнөөл учруулахгүй.  Дахин мэс ажилбар хийж, гаргаж авна гэсэн юм байхгүй. 

-Бөөмс суулгах эмчилгээг аль төрлийн хорт хавдарт түлхүү хэрэглэдэг вэ. Эсвэл бүхий л төрлийн хавдарт хийж болох уу?

-Бичил бөөмийн эмчилгээг уушгины, элэгний, булчирхайн, түрүү булчирхайн хорт хавдар зэрэг олон төрлийн хатуу бүтэцтэй хавдарт өргөнөөр ашиглаж байна. Сүүлийн арав гаруй  жилийн хугацаанд бид хэдэн мянган өвчтөнд энэхүү аргыг амжилттай хэрэгжүүлж, сайн үр дүнд хүрсэн.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
1
love
0
sad
0
wow

EXIT NEWS
Шинэ онцгой туурвил, шилдэг гарамгай бүтээлүүдэд Төрийн шагнал хүртээл… 2026/07/06
Газрын тос дамжуулах хоолойн төслийн гүйцэтгэл 90 хувьтай байна 2026/06/22
Асрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв 2026/06/22
Нийслэлийн 2026 оны төсөвт нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоолын тө… 2026/06/22
​Эрдэнэс таван толгойн IPO гаргах бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ 2026/06/22
​Мопед, скүүтерийн үйлчилгээг түр зогсоохоос өөр аргагүй байдалд хүрчэ… 2026/06/19
​МСНЭ-ийн 19 дүгээр их хурал 2026.06.21-нд болно 2026/06/18
​“Цахим Баянгол” хөтөлбөрийг хэрэгжүүлнэ 2026/06/17
БАЯНГОЛ ДҮҮРЭГТ ХУУЧНЫ УГСАРМАЛ ОРОН СУУЦНУУДЫГ ДУЛААЛАХ АЖИЛ ҮЕ ШАТТА… 2026/06/11
​БАЯНГОЛ ДҮҮРЭГ ХҮҮХДЭД ЭРСДЭЛ УЧРУУЛЖ БОЛОХУЙЦ БАЙРШЛУУДАА ИЛРҮҮЛЖ, Х… 2026/06/11
​УИХ-ын гишүүдийн зөвлөхүүд сургалтад хамрагдаж байна 2026/06/11
Ерөнхий сайд Н.Учрал тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэлээ ахмадуу… 2026/06/11
​Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хаслаа 2026/06/11
​БНСУ-д аялахдаа үзвэр, үйлчилгээний хөнгөлөлт хэрхэн авах вэ? 2026/06/10
2025 онд эдийн засаг 90 их наяд төгрөгт хүрч, 6.8 хувиар өсжээ 2026/06/09
​Нийслэлийн төсвийн тодотголыг ирэх 7 хоногт ээлжит бус хурлаар хэлэлц… 2026/06/09
Инфляц 11.2 хувьд хүрчээ 2026/06/09
16 настай хохирогч охины ээж Г.Отгонтуяа Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд ханд… 2026/06/09
ИТХ-ын нөхөн сонгуульд 20-78 насны 92 нэр дэвшигч өрсөлдөнө 2026/06/09
НЭР ДЭВШИГЧ НАРТ ҮНЭМЛЭХ ГАРДУУЛЛАА 2026/06/08
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаал… 2026/06/08
ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ПРОЦЕССЫН Д… 2026/06/08
​С.Цэнгүүн: Туулын хурдны замтай холбоотой бүх гэрээнүүдийг ил болгохы… 2026/06/04
УИХ: “Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар төсөл, арга хэмжээг санхүүжүүл… 2026/06/04
Л.Дашдэмбэрэлийг МАН-ын Нарийн бичгийн даргаар томиллоо 2026/06/04