Хорт хавдрыг маш сайн устгадаг ХӨЛДӨӨХ ЭМЧИЛГЭЭ маш олон давуу талтай 

Admin
2025/09/01

Хорт хавдрыг эмчилж буй эмчилгээний талаар “Modern Cancer Hospital Guangzhou” буюу Гуанжоугийн орчин үеийн хавдрын эмнэлгийн цуврал мэдээллийг уншигч та бүхэндээ хүргэж байгаа билээ. Энэ удаа хөлдөөх эмчилгээний талаарх ярилцлагыг хүргэж байна. 

“Хөлдөөх эмчилгээ эрүүл эдийг гэмтээдэггүй, хорт хавдрыг маш сайн устгадаг давуу талтай” Дэлхийн өндөр хөгжилтэй олон оронд хавдрын 18-20 төрлийн эмчилгээг санал болгодог болсон. Түүний нэг нь  хөлдөөх эмчилгээ юм.
Энэ талаар  БНХАУ-ын  Гуанжоу хотод байрлах “Modern Cancer Hospital Guangzhou” буюу Гуанжоугийн орчин үеийн хавдрын эмнэлгийн Бага зүслэгийн тасгийн эрхлэгч  Хө Жяньюйтай ярилцлаа.

-Сайн байна уу, та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

 -Намайг Хө Жяньюй гэдэг. Би Гуанжоугийн орчин үеийн хавдрын эмнэлгийн Бага зүслэгийн тасгийн эрхлэгч.  Миний үндсэн ажил нь хожуу шатны хавдартай өвчтөнд бага зүслэгийн эмчилгээ хийх. Үүнд криабляци, радио долгионы абляци, радио давтамжийн абляци мөн цацраг идэвхит үр суулгах зэрэг төрөл бүрийн бага зүслэгийн мэс засал багтдаг.  Гол зорилго нь хожуу шатны хавдартай өвчтөнд цаашдын эмчилгээ хийх, өвдөлтийг намдаах, амьдралыг уртасгах юм.

-Хөлдөөх эмчилгээний талаар ойлголт өгөөч, хэзээнээс эхэлж хийж эхэлсэн бэ?

-Эхлээд богино долгионы абляцийн тухай ярья. Олон нийтэд мэдээлэгдсэнээр 1997 онд Японы эрдэмтэд анх эмчилгээнд ашигласан байдаг. Харин манай улсад богино долгион эмчилгээг 2000-аад оны эхээр хэрэглэж эхэлсэн.  Гэхдээ тэр үед хэрэглээний хүрээ харьцангуй бага байсан.  Харин криоабляцийн буюу хөлдөөх технологийг  манай улсад хамгийн анх 1990-ээд онд миний багш  Шанхайн Жонгшань эмнэлэгт туршиж эхэлсэн байдаг. Улмаар тэр  оноосоо  хэрэглэх болсон. Манай эмнэлэгт 2015, 2016 оноос хөлдөөх эмчилгээг ашиглаж эхэлсэн.  Намайг эмнэлэгт ажиллаж эхэлснээс хойш харьцангуй их хийдэг болсон.  Тухайлбал,  сардаа 20-30, цаашлаад 30-40 хагалгаа хийж байна.  Өнгөрсөн жил хагалгааны тоо их байсан.  Харин энэ жил арай бага байна.

-Хөлдөөх эмчилгээг бүхий л төрлийн хавдарт ашиглаж болох уу?

-Хөлдөөх эмчилгээ нь  абляци технологийн нэг төрөл юм. Нарийн тайлбарлавал, хөлдөөх байдлаар хавдрын эсийг устгах гэж ойлгож болно.  Абляци хийх технологи нь үндэсний дүрэм журмын дагуу өөрийн гэсэн зохицуулалттай байдаг. Үүнийг “хязгаарлагдмал эмчилгээний технологи” гэж тодорхойлж болно.   Хязгаарлагдмал эмчилгээний технологи нь өвчтөнг хамгаалах зорилготой бөгөөд албан ёсны зөвшөөрөл авч хэрэглэх ёстой.  Энэ эмчилгээг яаж хийдэг талаар тайлбарлая. Эхлээд бид эмгэг голомтыг тодорхойлно.   Хэрэв тухайн өвчтөнд хожуу шатны хавдар, эсвэл уушгины,  элэгний болоод  бусад төрлийн хавдар байвал хөлдөөх аргаар эмчлэхэд тохиромжтой гэж үздэг. Улмаар комьпютер томографийн хяналт дор өвчтөнийн биеийн байдлыг үнэлж, эсрэг заалт байгаа эсэхийг шалгана.  Хэрвээ эмчилгээ хийхэд харшлах зүйлгүй бол тусгай хөлдөөх зүүгээ  хавдарт хүргэж байрлуулна. Дараа нь хөлдөөх хийг шахах байдлаар эмчилгээг хийдэг гэж ойлгоход болно. 

-Жаахан дэлгэрүүлж тайлбарлаач, ямар төрлийн хөлдөөх хий ашигладаг вэ. Хавдрыг хөлдөөчихөөр л эсүүд нь үхдэг гэсэн үг үү?

-Одоогийн байдлаар хөлдөөх эмчилгээний хоёр төрөл байдаг, нэг нь “Кангбо хутга” (Kangbo knife). Энэ нь шингэн азотоор хавдрыг хөлдөөж устгадаг эмчилгээний арга юм. Энэ арга нь “Бостон Сайнс” (Boston Scientific) компанийн технологи бөгөөд олон удаа хийсэн, олон улсын хэмжээнд өргөн хэрэглэгддэг, нэр хүндтэй технологи юм. Нөгөө нь аргон-гелийн хутга бөгөөд энэ нь аргон хийгээр хөлдөөж, гели хийгээр дахин халаах зарчмаар ажилладаг.  Энэ үед эмгэг физиологийн процесс явагддаг бөгөөд эмчлэх хэсгийн эд нь гэнэт -185°C хүртэл хөлдөж, -180°C орчим температуртай мөсөн бөмбөлөг үүсдэг. Мөсөн бөмбөлөг нь хавдрын бүх эдийг бүрэн хамрах ёстой бөгөөд хамармагц тэр даруйд хөлддөг.

Дараа нь 36–37°C орчим халуун гели хийгээр хэдхэн минутын дотор дахин халаадаг. Ингэснээр мөсөн бөмбөлөг задарч хавдрын эсүүд устдаг.

-Хөлдөөх эмчилгээний арга бусад эрхтэнд сөргөөр нөлөөлөхгүй биз дээ?

-Ерөнхийдөө хөлдөөх эмчилгээний давуу тал нь эрүүл эдийг бага гэмтээдэг.  Цөсний сувгийн тогтолцоо, венийн болон хялгасан судасны тогтолцоог бараг гэмтээхгүй.  Ялангуяа уушгины эд, гуурсан хоолойн бүтэц, нарийн гуурсан хоолойн хучуур эдийг бага гэмтээдэг  нь том давуу тал юм.  Хэрэв зүүгээ нарийн байрлуулж чадвал бараг асуудал гардаггүй.  Мөн эдийн нөхөн сэргэлтийн асуудлыг тооцохгүй бол өнөөдөр хийсэн бол маргааш нь  ч дахин хийж болно.   Учир нь хөлдөөх эмчилгээ биеийн физиологийн үйл ажиллагаанд бараг нөлөөлөхгүй, мэдэгдэхүйц гаж нөлөө байхгүй.  Гол нь зүү тавилт маш нарийн байх ёстой гэдгийг давтан хэлье.  Манайх шиг нарийн ажиллавал  гаж нөлөө байхгүй.

-Биеийн аль ч хэсэгт байрлалтай хорт хавдарт энэ эмчилгээг хийж болох уу. Эсвэл ямар нэг хазгаарлалттай юу?

-Аюултай байрлалд хийхэд мэдээж хязгаарлалттай. Мөн бүх тохиолдолд хөлдөөх эмчилгээ тохиромжтой биш.  Энэ бол арга зүйн асуудал, ямар тохиолдолд хийх, ямар тохиолдолд хийхгүйг эмч л шийднэ.  Аюулгүй эсэхийг сайтар тооцох хэрэгтэй.  Ихэнх тохиолдолд хийж болно.  Жишээ нь,  хүзүүний, уушгины, хэвлийн хавдар гэх. Хөндий эрхтэнд хийж болох эсэх дээр хэлэхэд, нойр булчирхайн, бөөрний дээд булчирхайн, давсаг, түрүү булчирхай хавдар, мөн яс булчингийн, цээжний хана, хөхний хавдарт ч  хөлдөөх эмчилгээг хийж болно.  Хамгийн гол нь хавдар нь ганц голомттой бол бүгдийг нь эмчлэх боломжтой. Хэрэв энэ нь үсэрхийлсэн хавдар бол дан ганц энэ эмчилгээг ашиглахад хэцүү.  Жишээ нь,  бүдүүн гэдэсний хавдар элэг рүү үсэрхийлсэн тохиолдолд, элгийг эмчилсэн ч бусад хэсэгт хавдар байхгүй гэж баталж чадахгүй шүү дээ.  Тиймээс химийн эмчилгээг хийлгэх  нь зүйтэй.




0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
1
sad
0
wow

EXIT NEWS
"ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ" ХК 64 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА 2026/05/18
УУРХАЙЧИД ХАВРЫН МОД ТАРИХ АЖИЛД НЭГДЛЭЭ 2026/05/18
Дуган хад амралтын газрын нэг хэсэг шатжээ 2026/05/18
​G Dragon: Миний тав тух хоёрдугаарт, харин миний хүмүүсийн орон гэр н… 2026/05/18
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх санхүүгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа 2026/05/18
Гандантэгчэнлин хийд орчмыг цэцэрлэгт хүрээлэн болгохыг та дэмжих үү? 2026/05/18
Төрийн албаны ерөнхий шалгалтад улсын хэмжээгээр 2321 иргэн бүртгүүлжэ… 2026/05/18
Л.Азжаргал: Би ганцаараа биш... 2026/05/12
​М.Нарантуяа-Нара: Хуулийн төсөл өргөн барилаа  2026/05/12
​Төрийн байгууллагуудад нийтлэг гарч буй зөрчил нь төсөв санхүү, худал… 2026/05/12
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хорооны үйл аж… 2026/05/07
2026 онд 579 төсөл, арга хэмжээг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сан… 2026/05/07
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх МУИС, ШУТИС-ийн багш, ажилтнуудтай уулзлаа 2026/05/05
​УИХ дахь АН-ын бүлгийн даргаар хэн томилогдох вэ?  2026/04/27
Х.Нямбаатар: Хуулийн махны машин албан ёсоор хотод ажиллаж эхэлсэн бай… 2026/04/27
1072 хувьцааны ногдол ашиг 63.242 төгрөгийг энэ долоо олгоно 2026/04/27
16 настай охиныг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал 5-р са… 2026/04/27
Орон нутгийн нөхөн сонгууль 2026.06.21-нд болно 2026/04/27
​Архангай аймагт ЕБС-ийн сурагчид нэгнийгээ зодож, гэмтээсэн хэрэг гар… 2026/04/27
Г.Дамдинням: Дизель түлшний үнэ 6700 төгрөгт хүрэх байсан ч хэлэлцээр … 2026/04/24
192 МЯНГАН ТОНН НҮҮРС АРИЛЖЛАА 2026/04/24
УИХ: Сэлбэ дэд төвөөс 2.6 их наядын орлого олно 2026/04/24
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал Х… 2026/04/21
ЭТТ: Нүүрсний экспорт нэмэгдэж, Бортээгийн ордыг ЭЗ-ийн эргэлтэд оруул… 2026/03/24
АТГ: 17 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын м… 2026/03/24