ЭМДЕГ-ын дарга асан Л.Бямбасүрэнгийн АВЛИГЫН гэгдэх хэрэг прокурорт шилжлээ

Admin
2024/11/12

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-ын дарга Л.Бямбасүрэн нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн шалгаж дуусаад шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлэн НПГ-ын хяналтад хүргүүллээ.
Түүнийг албан тушаалаа урвуулж бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт яллагдагчаар татаад байгаа билээ. Түүнтэй хамт ЭМДЕГ-ын Нэхэмжлэлийн хяналтын хэлтсийн дарга А.Төвшин, мэргэжилтэн Б.Номинсувд, С.Ундрам нарыг албадан саатуулж, шалгаж байсан ч Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяагийн захирамжаар батлан даалтад гаргасан талаар бид цаг тухайд нь мэдээлж байв. ЭМДЕГ-ын албан тушаалтнуудад дотор, уламжлалт, мэдрэл, нүдний өвчний оношилгоо, эмчилгээ, эхо, клиник, биохимийн лабораторийн оношилгооны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Нандин-ухаан” эмнэлгийн гүйцэтгэх захирал Т.Ариунтуяа, түүний эгч, “Гэгээн манал” эмнэлгийн захирал Т.Анхтуяа нар 100 орчим сая төгрөгийн хахууль өгч, 1000-аас дээш хүний төлбөрийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргуулах квот авсан гэх хэрэгт холбогдоод буй. Хахуульд авсан 100 орчим сая төгрөгийг нь А.Төвшин, Л.Бямбасүрэн нарт хувааж аваад, дээрх хоёр эмнэлэгт квот олгосон хэмээн буруутгагдсан билээ. Ташрамд дурдахад, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 892 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 13-т нь яллах дүгнэлт үйлдүүлж шүүхэд шилжүүлэх санал гаргаж, прокурорын хяналтад хүргүүлээд байна.

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

EXIT NEWS
ТАНИЛЦ: ​Хүүхэд багачуудын заавал унших 88 ном  28 минутын өмнө
​9 давхар, 180 ортой ХҮРЭЭ амаржих газрын шинэ байр ашиглалтад орлоо  59 минутын өмнө
"Ухаалаг Баянгол" болох 2025 оны зорилтод удирдах ажилтнууд нь манлайл… 2025/01/31
ЯПОН УЛСЫН ЦОГ ЖАВХЛАНТ ЭЗЭН ХААН НАРҮХИТО, ЭРХЭМ ДЭЭД ХАТАН МАСАКО НА… 2025/01/31
Б.Баярцэцэг Би хүний сэтгэлд солонго таттал дуулж чадсан 2025/01/31
"Squid Game" киноны III бүлэг 6 сарын 27-нд гарна 2025/01/31
Менингококкт халдварыг яаж таних вэ? 2025/01/30
“Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян”-ыг ирэх сарын 01-нээс эх… 2025/01/29
Кола ууснаар яс сийрэгжиж, хэврэг болдог 2025/01/29
Хааж боох тусам "хориотой" уралдаан ихэсч, улам олон хүүхэд хяналтгүй … 2025/01/27
П.Батчулуун эмчийн бие муудаж эмнэлэгт хүргэгджээ 2025/01/27
МИАТ ТӨХК “Зүрх мартахгүй” төслийн багийнхныг үнэ төлбөргүй тээвэрлэнэ 2025/01/27
Уранаас болж мал хордсон гэдэг нэг ч тохиолдолд бүртгэгдээгүй!​ 2025/01/27
​БООМТУУДЫН ӨРГӨТГӨЛ, ШИНЭЧЛЭЛТ БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭХ … 2025/01/27
"COP17" бага хурлыг Монгол улс 2026 онд зохион байгуулна 2025/01/27
Улаанбаатар хотын шинэ цэвэрлэх байгууламж энэ оны наймдугаар сард аши… 2025/01/27
Нийгмийн дайсан огт бишээ, нийт Монголынхоо өв соёлыг авч үлдэхээр тэд… 2025/01/26
Баянгол дүүрэгт “Теле камерын хяналтын дэд төв”-ийг байгуулж, үйл ажил… 2025/01/25
​Хятадуудад өв соёлоо алдсаар байх уу?  2025/01/24
207 дугаар байрыг буулгах ажлын тендерт гурван аж ахуйн нэгж үнийн сан… 2025/01/24
Өмнөд Солонгосын 14-18 насныхан INSTAGRAM хуудсыг цагийн хязгаарлалтта… 2025/01/24
​Өвөр Монгол дахь хүний ​​эрхийн нөхцөл байдал улам бүр дордож буй тал… 2025/01/24
Энэ баасан гарагт урлаг соёл, спортын арга хэмжээ зохион байгуулахыг х… 2025/01/22
Нийтийн албан тушаалтны хууль бус хөрөнгийг хураах хуулийн төслийг УИХ… 2025/01/22
Монгол Улсын Засгийн газар Европын сэргээн босголт, хөгжлийн банктай с… 2025/01/22