Дэлхий дахиныг байлдан дагуулж буй "Squid Game" цувралын гуравдугаар бүлгийн нээлтийг 6 дугаар сарын 27-нд хийнэ гэж "Netflix" албан ёсоор зарлалаа.
"Netflix" компани энэ сарын 21-нд тайлангаа мэдээлсэн бөгөөд "Squid Game" цувралын хоёрдугаар бүлэг өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд 165.7 сая хандалт авчээ. Тус цувралын хоёрдугаар бүлэг хамгийн их үзэлттэй цуврал болох магадлалтай байгаа юм байна.